"Samsung" группийн талийгаач дарга Ли Гон Хигийн гэр бүл өв залгамжлалын татвараа төлөх зорилгоор "Samsung Electronics" компанийн 2.85 их наяд вон буюу 1.92 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаагаа худалдахаар төлөвлөж байна. Энэ талаар Ням гаригт /2026.01.18/ гаргасан зохицуулагч байгууллагын мэдүүлэгт дурджээ.
Мэдүүлэгт дурдсанаар, талийгаач бизнес магнатын гэргий бөгөөд "Leeum" урлагийн музейн хүндэт захирал Хон Ра Хи энэ оны нэгдүгээр сарын 9-нд "Shinhan" банкаар дамжуулан "Samsung Electronics" компанийн 15 сая ширхэг хувьцааг худалдах гэрээ байгуулсан.
Уг хэлцэл хийсэн өдрийн компанийн хаалтын ханш болох нэгж хувьцаа 139 мянган воноор тооцвол, Хон Ра Хигийн хувьцааны нийт үнэ ойролцоогоор 2.85 их наяд вон болж байна.
Тодруулбал, "Samsung" группийн дарга агсан Ли Гон Хи 2020 оны аравдугаар сард таалал төгссөн. Үүний дараа үр хүүхэд, гэр бүлийн гишүүдэд нь түүний өв хөрөнгө өвлөгдсөн байна. Гэхдээ Өмнөд Солонгосын хуулиар өв хөрөнгө өвлөж буй нь татвар төлөх ёстой бөгөөд Хон Ра Хи 12 их наяд воны өв залгамжлалын татварыг төлөх ёстой болсон. Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн таван жилийн хугацаатай хэсэгчлэн төлөх хэлбэрээр өв залгамжлалын татвараа төлж ирсэн. Сүүлчийн төлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард хийх тул хувьцаагаа зарах шийдвэр гаргажээ.
3,548.92






















































Нэргүй 2026-01-21 103.145.234.19
Мэдээндээ албан үг хэллэг хэрэглэж сураарай."Талийгаач" гэдэг үг ийм утгын хувьд зөв боловч мэдээ бэлтгэлийн албан хэллэгт зохицохгүй.Ли Гон Хи агсан гэвэл зөв болно.Сүүлд нэг бичсэн байсан.