Т.Бат-Оргил: Би хүнд таалагдах гэж дуу зохиодоггүй

Т.Бат-Оргил: Би хүнд таалагдах гэж дуу зохиодоггүй

Т.Бат-Оргил: Би хүнд таалагдах гэж дуу зохиодоггүй
Ньюс агентлаг, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 15. Дуучин, улс төрч, хуульч Т.Бат-Оргил. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Уран бүтээлийн мөн чанар, сэхээтний үүрэг, үндэстний оюун санааны талаар дуучин, эрх зүйч Т.Бат-Оргилтой ярилцлаа.


-Сүүлийн үед та уран бүтээлээ хийж байна уу?

-Уран бүтээл хийж байгаа. Миний үндсэн мэргэжил биш болохоор уран бүтээлдээ бүх цаг хугацаагаа зориулж чаддаггүй ч дур сонирхлоороо хийж байгаа гээд чанаргүй юм хийж болохгүй. Ямар нэгэн зүйлийг хийхдээ чинээнд нь тултал хийх ёстой гэж  боддог. Одоо ганц хоёр дуун дээр ажиллаж байна, удахгүй мэндэлнэ гэж найдаж байна.

-Таны хувьд нийтийн хүртээл болсон олон дуунуудыг зохиосон. Ер нь уран бүтээлч хүний ханасан мэдрэмжийг авсан уу?

-Би өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог. Миний хувьд энэ л чухал. Буддын сургаалд хүний амьдралын утгыг аз жаргал гэж тайлбарладаг. Хүн аз жаргалтай байхын тулд юу хэрэгтэй вэ гэдэг асуултаас л тухайн хүний аз жаргал тодорхойлогдох байх. Би үүнээс илүү алдартай, мөнгөтэй болох байсан юм. Би тэгэх байсан, ингэх байсан гэж бодох нь бол уугаад ханадаггүй далайн шорвог ус адил гэж боддог. Яаж ч мөнгө олж байсан түүнээс илүүг олох боломжтой. Ямар ч алдартай болсон тэрнээс ч илүү алдартай болох боломжтой. Тийм бүтэшгүй зэрэглээний араас хөөцөлдөх нь хамгийн утгагүй. Миний амьдралын утга учир бол миний хүүхдүүд, бурхны ерөөлөөр би есөн хүүхэдтэй болсон. Тэд минь бүгдээрээ сайн сайхан хүмүүжилтэй. Зөв монгол хүн болсонд их баяртай байдаг. Би өөрийнхөө үүргийг  биелүүлсэн гэж боддог.

Юун тэр алдар цол, эцсийн эцэст тэр юунд хэрэгтэй юм. Гол нь би өөртөө таалагдах ёстой.

Надад таалагдаад бусдад таалагдахгүй байвал тэр хүний л асуудал.

-Дуучин өөрөө дуугаа зохиож бусдад хүргэх гэсэн үзэл санаагаа илэрхийлдэг энэ урсгалаар хэзээнээс эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн бэ?

-Энэ урсгалыг “баард”-ын урсгал гэж нэрлэдэг. Дуучин өөрөө ая, үгээ зохиодог гэдгээрээ онцлогтой. Америкийн түүхэнд Боб Дилан гэдэг дуучныг орчин цагийн АНУ-ыг бүтээлцсэн хүмүүсийн тоонд оруулан нэрлэдэг. Түүний дууны хүч нөлөө нь асар их 1970-аад оны үед ард иргэдээ хөдөлгөж байсан. Орост Булат Окуджава, Высоцкий зэрэг дуучид түүхэнд бичигдсэн байдаг. Энэ нь зөвхөн гоё сайхан хоолойгоор хүмүүсийн сэтгэлийг татахаасаа илүүтэйгээр иргэний үзэл бодлоо зоригтойгоор хуваалцаж, хүмүүсийн тэр болгон боддоггүй зүйлсийг бодуулах, анхааруулах нэг үгээр хэлбэл эсэргүүцлийн туг нь болох гэх мэтчилэн олон үүргийг гүйцэтгэж байдаг.

Миний хувьд багаасаа дуу хөгжим гэдэг зүйлийн дунд өссөн. Дунд сургуульд байхдаа найрал дууны дугуйланд явдаг байлаа. Тэр үед зохиогддог уралдаан тэмцээнүүдэд гоцлол дуулж оролцдог байсан. Сургуулиа төгсөөд гитар сонирхож эхэлсэн. Манай аав кантри дууг их сонсдог. Тэр надад өвлөгдөөд би ч мөн адил сонирхдог болсон. Дараа нь өөрөө зохиох гэж оролдож эхлээд л тэгээд энэ замд аяндаа орсон доо.

-Таны уран бүтээлүүдээс хамгийн сэтгэлд хүрсэн нь аль нь вэ. Олонд хүрсэн гэхээсээ илүүтэйгээр өөрөө таашааж зохиож байсан бүтээл байдаг уу?

-Миний бүх дуу л сэтгэлд минь хүрдэг. Яагаад гэвэл би өөрийн сэтгэлд нийцээгүй дууг зохиож байгаагүй. Тийм ч учраас миний дуунууд маш удаан төрдөг. Хамгийн удаандаа нэг дууг 14 жил бичсэн түүх ч байгаа. Хагацашгүй анддаа гэдэг дууны аяыг анх 1997 оноос 2001 он хүртэл аяыг нь зохиосон. Дараа нь үгийг нь зохиох гэж их удсан.

Би ер хүнд таалагдах гэж дуу зохиодоггүй. Энэ миний дуу гэж бодож, сэтгэлдээ нийцүүлж зохиодог. Түүнээс хуушуур хайрч байгаа юм шиг хурдан зохиож чаддаггүй.

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 15. Дуучин, улс төрч, хуульч Т.Бат-Оргил. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-“Зовлон жаргал” гэдэг дууг сонсохоор гэгээн дулаан мэдрэмж өгч нүдэнд дүрслэгддэг. Энэ дууг хэрхэн бичиж байсан бэ, дууг зохиоход их зовоосон уу?

-Үгүй ээ, харин ч маш хурдан зохиосон дуу. Анх энэ дууны санааг С.Ононбатын  гал тогооны өрөөнд сууж байгаад хөргөгч нь дээр нь байсан угаалгын нунтгийн рекламын наалт нь дээрх “Give it just a little magic” гэдэг үг байсан. Түүнийг Онон харуулаад, “Ийм гоё энгийн мөртлөө утгатай дуу хийх юм сан” гэж хэлж байсан. Үгийг нь шууд орчуулж  “Бяцхан ид шидийг бэлэглэе” гэдэг үгийг нь дахилт хэсэгт  шингээсэн. Тэр долоо хоногтоо үгийг бичсэн. Бараг сар хагасын дотор зохиосон. Магадгүй хамгийн хурдан зохиосон дуу маань энэ байх.

 

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 15. Дуучин, улс төрч, хуульч Т.Бат-Оргил. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-Саяхан караокед дуулж буй дууны зохиолчид орлого хүртдэг байх асуудал хөндөгдөж байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Дуу зохиох гэдэг цаг зав, хүч хөдөлмөр шаарддаг зүйл. Хүн хийсэн ажлынхаа үр шимийг заавал хүртдэг байх ёстой. Хэрвээ миний дуунуудыг дуулсан тоог 100 төгрөгөөр тооцлоо гэж бодоход өдийд хачин баян амьтан л сууж байх байсан байлгүй. Гэхдээ үүнд бол харамсдаггүй. Болоогүй бүтээгүй юманд харамсаж явах бол утгагүй. Хайран цаг шиг санагддаг.

Би бол байгаа юмандаа л сэтгэл хангалуун байдаг. Миний дуунууд бараг л ардын дууны хэмжээнд хүрчихсэн байгаа нь сайхан санагддаг. Тийм хэмжээнд ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн байгаадаа л талархдаг.

Яахав энэнээс өөрийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж мөнгө олдог байсан бол илүү урамших л байсан байх. Гэхдээ дараагийн үеийн уран бүтээлчид хийсэн бүтээлээсээ орлого олдог болоосой гэдгийг хүсдэг.

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 15. Дуучин, улс төрч, хуульч Т.Бат-Оргил. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-Та эрх зүйч мэргэжлийг хэрхэн сонгож байсан бэ?

-Эрх зүйч мэргэжлийг би өөрөө сонгоогүй. Уг нь түүхийн ангид орно гэж бэлдэж байсан юм. Ардчилсан хувьсгал болж, нийгэм бүхэлдээ өөрчлөгдсөн цаг үе тохиосон. Тэр үед манай аавын талын ах дүү нар цуглаад л түүх нийгэм судлалын мэргэжлээр ажиллахад энэ цаг үед бэршээлтэй. Эдийн засаг, хуульчийн мэргэжил хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгсөн. Одоо бодож байхад буруудсан зүйл алга. Эрх зүйч гэдэг хуулийн зүйл заалтыг цээжилдэг мэргэжил биш. Аливаа зүйлсийн бүтцийг олж, тодорхойлж яг юу нь зөв, бурууг нарийн ялгааг гаргадаг мэргэжил. Эрх зүйч болсноор бусад салбарыг ойлгоход дөхөм болж эхэлдэг. Эрүүл мэнд, уул уурхай гэх мэтчилэн төрөл бүрийн салбарт ажилладаг учраас тухайн салбарыг мэдэх хэрэгтэй. Миний хувьд эрх зүйч болсондоо харамсдаггүй. Сайхан мэргэжил.

Таныг алдарт жүжигчин Н.Сувдын хүү эсвэл “Аж богдын харуул” дууны Бат-Оргил гэдгээр хүмүүс мэддэг. Эрх зүйч гэдгийг тэр бүр мэддэггүй байх. Өөрийн мэргэжлийн салбартаа ажиллаж байна уу, Ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйл байдаг уу?

-Миний хэр зэрэг эрх зүйч болохыг манай салбарынхан л хэлэх байх. Тэрнээс би өөрийгөө сайн, муу гэж үнэлэх нь зохимжгүй. Сургуулиа төгсүүтээ анх Хууль зүйн яаманд мэргэжилтнээр орсон. Монгол Улсын эдийн засгийн холбогдолтой хууль тогтоомжийг боловсруулах ажилд оролцсон. Мөн банкны системийн өөрчлөлт, шинэчлэлийн ажилд оролцсон. Төв банк тусдаа гарч, арилжааны банкуудыг бий болгоход шаардлагатай хууль боловсруулах, шүүгчдийг сургах гэх мэт ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байсан. Ийм зүйлсийг хаана, хэнд ярих вэ дээ. Мэргэжлийн онцлог гэж байдаг. Дуучин ч юм уу, соёл урлагийн хүн сайн ажилласан ч бай, муу ажилласан ч бай. Хүмүүсийн нүдэнд тусаж байдаг учраас хүмүүс дороо харж таньдаг. Миний хувьд одоо эрх зүйч мэргэжлээрээ ажилладаг. Гэхдээ хүмүүс түүнийг мэддэггүй.

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 15. Дуучин, улс төрч, хуульч Т.Бат-Оргил. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-Сэхээтний тухай та их ярьдаг. Чухам сэхээтэн гэж хэн бэ?

-Сэхээтэн гэдэг бол тухайн ард түмний хамгийн урдаа барьдаг хүмүүс товчоор бол монгол түмнийг нэгтгэдэг хүмүүс юм. Яагаад гэвэл үндэстний санаа гэх зүйл байснаар үндэстэн бий болдог.

Жишээ авахад америк үндэстэн бол цусан төрлийн холбоо байхгүй. Африк, Франц, Англи гэх мэт тал бүрээс цугласан хүмүүсийн нэгдэл. Гэхдээ тэднийг нэгтгэж байгаа зүйл нь бол үндэсний санаа.

Үндэстний санаа нь задарч эхэлснээс үүдэн АНУ хямарч байгаа. Америкийн үндэстний санаа болох Америк мөрөөдөл сүүлийн үед суларч байсан. Трапын засгийн газар гарч ирснээр үүнийг бүр нугасалсан. Нэг утгаараа ард түмнийг барьж байсан бетон зуурмаг нь байхгүй болчхож байна. Тэгвэл бид өөрсдийгөө харвал бид үндэстэн мөн эсэхээ бодох асуудал болж байна. Манай улсын үндэстний санаа юу вэ, бид бусдаас юугаар ялгардаг юм бэ, юугаараа ижилсэж биднийг бий болгодог юм гэж бодох хэрэгтэй. Үндэстний санаа нь гурван үндсэн асуултад хариулж байдаг. Мэдээж түүнээс олон бүрэлдэхүүнтэй.

Гэхдээ язгуур нь бол бидний үндэстний түүхэнд гүйцэтгэж ирсэн үүрэг юу вэ, өнөөдрийн бидний оршин тогтнох утга учир юу болох, бидний ирээдүйн дуудлага юу юм бэ гэх асуултад хариулагдах ёстой.

Зурагт үзэж сууж байгаа хэн нэгний бодсон зүйл нь үндэсний санаа болохгүй. Тухайн улсын шилдэг эрдэмтэд сэхээтнүүд нь цуглараад зүгээр нэг юм бичээд тэр үндэстний санаа болчихгүй. Хүн бүр оролцож байж үндэсний санаа гэх зүйл биежиж эхэлдэг.

Түүний дараа нэг тугийн дор нэгддэг. Гэтэл манайд үндэсний санаа байхгүй. Нэг нэгэнтэйгээ толхилцоно, нэгнийгээ гүтгэнэ, доромжилно.

Бид хэнд хэрэгтэй вэ гэж бодохоор өөрсдөдөө ч хэрэггүй хүмүүс болчихсон байгаа. Монголчууд нэгнийгээ хайрлахаа больчихсон. Гудамжинд явж буй машинуудаас шууд илэрхий харагддаг. Нэг машин урдуураа оруулах гэж л амь нь тэмцдэг. Зүгээр замын хөдөлгөөнд оролцож чадахгүй болтлоо л доройтсон.

Ирээдүйн тухай бодож, ярьж байгаа хүн нэг ч байхгүй. Монголд ирээдүйн тухай гарсан ном, сэтгүүл, кино ч байхгүй. Ярьж байгаа зүйлс нь дандаа өнөөдөр эсвэл өнгөрсөн.

Дандаа тогоо тойрсон зүйлсийг ярьдаг. Бид үндсэндээ сүүлийн 30 жил ямар ч шинэ санаа төрүүлээгүй. Нөгөө л ярьдаг, бичдэг зүйлсээ хийдэг. Ерөөсөө хальдаггүй. Яагаад гэхээр манай сэхээтэн байхгүй болчихсон.

Сэхээтэн гэж тодорхойлох дөрвөн шалгуур байдаг. Үүнд нь бусдын төлөөх чин сэтгэл, мэдлэг туршлага, иргэний зориг, төлөвшил гэсэн шалгууруудын аль нэг нь дутахад тэр хүн сэхээтэн биш болдог.

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 15. Дуучин, улс төрч, хуульч Т.Бат-Оргил. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Та ирээдүйдээ хэр итгэдэг вэ?

–Сайн хэлж мэдэхгүй байна. Одоо дэлхий даяараа хямарч байна. Дунд сургуулийн түүхийн хичээлд заадаг эрин хооронд шилжилтийн үе шиг одоо цаг үе неолибрализмийн цаг үе шувтарч байна. Энэ үед зарим үндэстний аз нь тодорч цойлох боломж нь гарч ирдэг. Тэр талаас нь харвал бидэнд боломж нь нээгдэж байна. Гэвч бид түүнийг ашиглах, ухаан сөхөө, хийморь од таарах нь уу гэдэгт эргэлздэг. Амьдралд боломж ирэхэд бид сэхээтэнгүй, үндэстний санаагүй, эв нэгдэлгүй, төлөвшилгүй ийм хүмүүс харанхуй хөмөрсөн тогоон дотор сууж байгаа мэт маш харамсмаар санагддаг. Нөгөө талаасаа монголчуудын онцлог бол маш хурдан дасан зохицох чадвартай. Нүүдэлчдийн уламжлал бидний генд байгаа. Суурин иргэншлийн хүмүүстэй харьцуулахад аливаа асуудлыг шийдэхдээ маш хялбар байдаг. Түүнийг бодолцож үзвэл найдлага төрдөг. Бидэнд цаг хугацаа бага байгаа энэ үед сиймхий гарвал л ашиглах хэрэгтэй. Яахав хүн алдаж болно, архинд орж болно. Гэхдээ өөрийгөө татаж авах дотоод хүчтэй байх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Түүнтэй адил үндэстэн ч гэсэн өсөж өндийх хүчтэй байх хэрэгтэй. Би түүнийг л хүлээж байна. Бид хувь хүмүүсийн хувьд ямар ч ухаантай, сэргэлэн байгаад нэмэргүй. Монгол залуус гадаад очоод тодорч, гялалздаг. Эргээд ирэхээрээ өөрчлөлтгүй байгаа нь бидэнд сэхээтэн байхгүй, үндэстний санаа, төлөвшил байхгүйг харуулдаг.

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 15. Дуучин, улс төрч, хуульч Т.Бат-Оргил. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-Төлөвшил гэдэг нь?

Төлөвшил гэхээр манай монгол хэлэнд ойлгомжгүй, бүрхэг сонсогддог. Юуны тухай ч хэлээд байгаа нь мэдэгддэггүй. Гэтэл бусад хэлэнд энэ маш тодорхой ойлгогддог. Нас бие гүйцээд, бие хүн төлөвшсөн мөртлөө дотор нь байгаа хүн нь сэтгэл зүйн хувьд 5-13 настай хүүхэд шиг байдаг. Үүнийг Gen-z ийм гэж ярьдаг. Гэвч энэ нь Gen-Z дээ биш. Энэ зүгээр л төлөвшөөгүй хүний шинж. Хүний үг даадаггүй, ажлын ачаалал даадаггүй, хямрамтхай, уур уцаараа барьж дийлдэггүй бусад руу орилдог. Ер нь монгол хүний зан төлөв бол төлөвшөөгүй хүний л зан төрх юм. Ардчилсан нийгмийг байгуулахад төлөвшил маш чухал.

Төлөвшөөгүй хүмүүс хэзээ ч ардчилсан нийгмийг байгуулж чадахгүй. Эдийн засгийн гайхамшгийг бүтээж чадахгүй.

Өөр нийгэмд очихоор тойрон буй хүрээлэл нь төлөвшилтэй байгаа учраас ямар ч хүнийг төлөвшилтэй болгодог. Төлөвшил гэдэг зөвхөн нэг хэмжигдэхүүн биш. Сэтгэл зүйн төлөвшил, сэтгэл хөдлөлийн төлөвшил, ёс суртахууны төлөвшил, зан төлөвийн төлөвшил гэх мэтийн төлөвшлүүд байдаг. Хэрвээ энэ бүгдийг өөртөө суулгаагүй бол дараа нь хүн хоорондын харилцааны бэрхшээл болдог. Аз жаргалгүй байхын бас нэгэн шалтгаан гэж хэлж болно.

Төлөвшөөгүй хүмүүсийн хамгийн нийтлэг зан чанар бол алив зүйл донтох донтолт байдаг. Архи, тамхи, мөрийтэй тоглоомын аль нь ч бай алив зүйлд донтож байгаа бол тэр хүнийг төлөвшөөгүй байгааг илэрхийлдэг.

Донтолтын мөн чанар нь бодит байдалтай нүүр тулж чадахгүй байгаа учраас өөрөөсөө зугтаж, нуугдаж байгаа хэлбэр. Монгол хүмүүсийн авч үзэхээр аль нэг зүйлийн хамааралтай болсон байдаг. Нийт түмнээрээ ийм байгаа нь сэхээтэн байхгүйтэй холбоотой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-21 122.201.31.130

өөрөө дууны шүлгээ бичээд аяаа хийгээд өөрөө дуулна гэдэг үнэхээо том авьяас шүү тэр болгонд байгаад байдаггүй

маш их үнэтэй ухаарал бодогдуулах ярилцлага өгсөн байна

Avatar

Нэргүй 2026-01-21 58.140.99.229

ёстой эргүү юм ярьдаг хүн байна даа!Хүнд таалагдахгүй өөртөө л таалагдна гэнэ үү? Тэгээд хэнд хэрэгтэй болж байна аа ? Уучлаарай эхний хэсгийг нь уншаад л цааш нь уншилгүй орхилоо ..

Avatar

Нэргүй 2026-01-21 59.153.115.36

ЗӨВ Л ЮМ ЯРИСАН БАЙНА.НЭГ ДУУ НЬ ХУЛГАЙН АЯТАЙ БАЙСАН

Avatar

Нэргүй 2026-01-21 103.229.121.212

ergyy dagz emee eejiinhee numruur zovlogo zulgaaj bgaa gulug

Avatar

Нэргүй 2026-01-21 66.181.176.52

ZYGAATSI VANAGLI AXN ANUSN NUX XELEERE GOE DOLOOMOOR80955877

Avatar

Доогий 2026-01-21 66.181.161.128

Сайн ах хайж байна, халуухан бүсгүй байна. Шууд залга 98 019595

Avatar

Нэргүй 2026-01-21 103.229.121.236

Zaanii tugal shaagaarai ci

Avatar

Батбаяр 2026-01-21 66.181.185.124

Баяр хүргэе. Загатнасан газар маажих шиг. Ямар ч хүн энэ талаар бичиж ойлгож байгаагүй зүйлийг энэ залуу ярилаа. Монголчууд бид яачихаад бгаа юм бол ямар адгийн болоод бгаа нь юунаас вэ гээд бодоод л явсан юмаа,Бүр соёлын хувьсгал шиг юм хийж цоо шинээр хүмүүс төрөхгүй бол өнгөрсөн юм бна л гэж сүүлдээ боддог болсон юм. Нээрээ бидэнд үндэстний гэсэн үзэл санаа алга тэрийг түрүүлж уухайлдаг сэхээтнүүд алга,ард иргэд нь боловсролгүй,бүх талаараа төлөвшөөгүй учраас бид ийм хэмжээнд хүрсэн бна.

Avatar

Нэргүй 2026-01-21 66.181.191.54

Одоогын монголчууд бидний байдлыг ажиглан дүгнэсэн, их боддог хүний дүгннэлт байна. харааж хэрэггүзй, бодож тунгаавалл бидэнд хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-21 103.145.234.19

Хөдөөний та нар юугаа мэдэх вэ дээ.Та нарын ч буруу биш.Хонь мал хариулж байхдаа сонсдог дуу ч биш.

Avatar

Нэргүй 2026-01-21 103.57.95.46

Зөв дүгнэлээ

Avatar

Нэргүй 2026-01-21 103.229.121.32

SEXSEER TAICHNA VANXANDI BOOW DOLOOJ XOXN ANUSDAAD ALNI SEKSEER SEKSEER BIEE UNELLEED80955877

Avatar

tttttttt 2026-01-21 59.153.113.185

Энэ яг юу хийдэг хүн бэ? Хоолой таарухан, дуу нь онцгүй, давсгүй салат шиг. Таалагдахыг хүсээгүй юм бол гэртээ л авиа гаргаач дэ, бид нарт бүү үзэгд. Өөрийгөө юу гээд бодчихсон амьтан бэ.

Avatar

d 2026-01-21 103.57.93.138

9 хүүхэд, бараг нөгөө сайн үүлдрийн х** гэдэг шиг гар юм биш үү? Хэдэн ч авгайтай байсан юм.

Avatar

Нэргүй 2026-01-21 49.192.208.197

Kkk

Avatar

РАВДАН 2026-01-21 192.82.65.175

Ийм коммент бичихийн төлөө энэ их текстийг уншдаг хайран цаг

Avatar

Нэргүй 2026-01-21 103.229.121.236

Negiin ch usguugui l***r

Avatar

Нэргүй 2026-01-21 66.181.183.156

ЭНЭ НӨХӨР ИНГЭХЭД ЕР НЬ ЯГ ЮУ ХИЙДЭГ НӨХӨР ВЭ? ҮЕ ҮЕ САЙН ДУРЫН УРАН САЙХАНЧИЙН ДҮРД ТОГЛОХ Л ЮМ

Avatar

Нэргүй 2026-01-21 103.229.177.3

баян хүүхнээр тэжээлгэж амь зуудаг гэх юм байна лээ.

Avatar

Нэргүй 2026-01-21 103.10.23.120

Хол очиж х**

Avatar

Нэргүй 2026-01-21 66.181.166.196

Энэний дуу гэж ямар дуу байна, тийм олон дуутай хүн үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж