Энэ жилийн тухайд баруун бүсийн дөрвөн аймаг, төвийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар УОК-оос мэдээлж байсан. Зарим аймаг сумдын малчид зэргэлдээх аймаг руу отроор нүүдэллэх болсон бөгөөд өвөлжилт хүндэрсэн баруун аймгуудад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар аймгуудын Засаг дарга нараас тодрууллаа.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар:
-Баян-Өлгий аймаг энэ зун гантай жил байсан учраас өвс ногоо бага ургасан гэж ойлгож болох юм. Өнгөрсөн жилүүдэд гантай байсан ч голын эрэг дагуу өвс ногоо элбэг байдаг байсан бол энэ жил харьцангуй бага ургасан. Тиймээс зуны саруудад өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж ажилсан. Манай аймгийн хувьд бэлчээр 85 хувь нь даац хэтэрхийн зэрэгцээ зарим сумуудад 3-5 дахин даац хэтрэлтэй гэх тооцоо судалгаа гарсан байсан. Энэ хүрээнд аймаг, сумдын малчдад хүнд өвөл болох эрсдэлтэй байгаа учир малаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг хэлж мэдэгдсэн. Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулбал хавар эргэлтэд оруулсан мөнгөө мал худалдаж авах боломж нэмэгдэнэ гэж үзсэн.
Аймгийн хэмжээнд гурван сая гаруй малаас нэг сая орчим малыг эдийн засгийн эргэлтэд эрт оруулж, мах махан бүтээгдэхүүний экспорт гурав дахин нэмэгдсэн.
Малын тоо толгой буухаар дагаад бэлчээрийн даац харьцангуй сайжирсан учир малчид дэмжсэн. Мөн аймгийн хэмжээнд малчид өвс тэжээлээ бэлдэж нөөцөлсөн ч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 70 орчим хувь бэлтгэл ажлаа хангасан. Өмнө нь Увс, Ховд аймгаас өвс, тэжээлээ бэлдэж нөөцөлдөг байсан бол энэ жил нэмэлтээр Дорнод аймгаас өвс тэжээлээ бэлдэх, худалдан авах ажлыг зохион байгуулсан. Аймгийн Засаг даргын хувьд малчдад хүндрэл учруулахгүйн тулд өвс тэжээл, малын нэмэлт бүтээгдэхүүний үнийг барих бодлогыг баримталсан. Мөн ОХУ-ын талтай уулзаж өвс нийлүүлэх гэрээг урьдчилсан байдлаар байгуулж нөөц бүрдүүлсэн. Мөн Дорнод, Ховд аймгаас өвс тэжээл нэмэлтээр тээвэрлэгдэж ирнэ.
Манай аймагт боодол өвс 12-18 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Мөн хивэг 41 мянган төгрөг хүртэл буурсан.
Монгол Улсын хэмжээнд хүйтний эрч эрс чангарсан бөгөөд ирэх долоо хоногоос цаг агаар харьцангуй сулрах төлөвтэй байсан. Аймгийн хэмжээнд хур тунадас багатай жил болж байна. Он гарснаар их хэмжээний цас орсонгүй. 2026 оны нэгдүгээр сарын байдлаар өвөлжилт хэвийн байна. Мөн алслагдсан сум буюу хил залгаа орчмын малчид хаваржаандаа бууж байгаа талаар зарим сумын засаг дарга нар мэдэгдсэн. Мөн 2024-2025 оны үлдэгдэг өвс тэжээлээ малчдад боломжоороо ганц хоёроор үнэ төлбөргүй өгч тарааж байгаа.
Нөгөөтэйгүүр, Баян-Өлгий аймаг нэг тэрбум төгрөгийг өвс, малын нэмэлт тэжээлд төлөвлөж зарцуулсан.
Өмнө нь 500-600 сая төгрөг төсөвлөдөг байсан бол энэ жил цаг агаар, байгалийн нөхцөл байдалтай уялдуулж төсвөө нэмсэн. Түүнчлэн аймаг, сумдын малчдаас хамгийн ихээр ирж байгаа мэдээлэл бол саарал чонын тоо толгой эрс нэмэгдсэнтэй холбогдуулан чоно агнах зөвшөөрөл хүсэж байна. Өнгөрсөн жил нэг чонын хураамж болох 150 мянган төгрөгийг чөлөөлж өгсөн удаатай. Энэ жилд харин саарал чонын тоо толгой цөөрүүлэх хүрээнд нэг чононд 250-300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн боловч салбар яамнаас чоно агнах хуваарь гаргаж батлаагүй байсан. Тийм учраас салбарын сайдад албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу хүлээж байгаа.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:
-Засгийн газраас 21 аймаг хэр хэмжээний хадлан тэжээл бэлтгэх, нөөцлөхийг тогтоож өгсөн. Энэ хүрээнд манай аймаг хадлан тэжээлээ сайн нөөцөлж бэлтгэсэн. Хоёрдугаар, УОК-оос тодорхой хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлж аймаг сумуудад өвс тэжээлийн хуваарилалт хийлээ. Энэ жил Завхан аймгийн хувьд өвөлжилт өмнөх жилүүдтэй харьцуулахад хүндрэл бага байна. Нөгөөтэйгүүр, өмнөх жилүүдийг бодвол хүйтний эрс чангарчээ.
Өнөөдөр сумуудад ажлын хэсэг гаргаж ажиллахад зарим сум буюу Завхан аймгийн Их-Уул, Тэс, Баянтэс, Завханмандал сумуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ долоо хоногоос эхэлж сумууд өвс тэжээлийн нөөцөө задалж малчдад тарааж байна. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн сумуудад аймгийн нөөцөөс тодорхой хэмжээний өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн.
Манай аймгийн малчид зарим аймгуудад оторт гарсан. Тухайлбал, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган гэсэн аймгуудад малчид оторт гарч нүүдэллэж байгаа. Отроор явж байгаа малчдыг эргэхээр аймаг, сумдын удирдлагуудыг илгээсэн бөгөөд зохих арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд хэд хэдэн отрын бүс нутаг бий учраас Ховд, Говь-Алтай, Увс аймгаас отрын нүүдэл орж ирсэн.
Аймгийн хэмжээнд боодол өвс 20 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа. Өнгөрсөн жилийг бодвол харьцангуй тогтсон үнэтэй байна.
Нөгөөтэйгүүр, өвс тэжээл малчдад хүртээмжтэй байхын зэрэгцээ малчид хямд өртөгөөр авах боломж олон бий. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу Арцсуурийн боомтоор малын тэжээлийг хямд үнээр нийлүүлж байгаа. Энэ жилийн мал тооллогоор аймгийн хэмжээнд гурван сая гаруй мал тоологдож нэг сая гаруй малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Улмаар хавар мал төлөлтөөр нэг сая гаруй төл авна. Зарим аймгийн хэмжээнд саарал чонын тоо толгой нэмэгдсэн гэх мэдээлэл бий. Завхан аймагт хүртэл саарал чонын тоо толгой өссөн. Малчдын зүгээс сумын Засаг дарга нарт удаа дараа хүсэлтийг тавьж байгаа. Тиймээс нэгдсэн байдлаар саарал чонын тоо, толгойг бууруулах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэхүү асуудал малчдад эрсдэл дагуулж байна" гэлээ.
3,548.92






















































Нэргүй 2026-01-21 103.229.123.19
махны экспортоо бүрэн зогсоо! Үмхий хятад Арабуув 1кг махыг 8000 төгрөгөөр идэж байна. Ядарсан монголчууд 1кг махыг 20000 төгрөгөөр идэж байна. арчаагүй тэнэг үхрүүд дээ тэмцэе л дэээ
Нэргүй 2026-01-21 66.181.178.148
тоо нь хэтэрсэн олон малыг чоно ч гэсэн бага зэрэг хорогдуулж л байвал сайн биз шуналын тулам малчид гэж хэдэн ч малтай байсан мах нь үнэ нь дийлдэхгүй энэ олон малын талыг нь ч гэсэн чоно дуусгаасай
Иргэн 2026-01-21 66.181.179.50
чоно малын тоог багасгаж бэлчээрийн даац ийг нэмэгдүүлэхэд нэмэр болж бна. малын тоо толгой хэт ихэссэнээс гарч буй хүндрэлийг байгалийн амьтан зохицуулж бна гэж ойлгогдож бна даа. энэ бол байгалийн хууль юм даа. иймд малчид малынхаа тоо толгойг зохистой хэмжээнд барьж өсгөхийг зор х хэрэгтэй. мянгат малчин олон болсноор махны үнэ нэмэгдсэнээс өөр зүйлгүй
Нэргүй 2026-01-21 138.252.29.44
чоно шиг нөхөд манай ОБЕГ засаг дарга с***р саад …… шүү дээ
Гоод 2026-01-21 59.153.114.90
Алтай таван богд уулын ирвэсийн АНЧИН Зангар. Малын дайсан ирвэс олныг азнаарай.
Дорж 2026-01-21 192.82.65.175
Алтай Хангайн сайхан чоныг минь ад үзээд бага шиг солиороорой муусайн адгууснууд. Та нар өөрсдөө асуудал дагуулж буй адгуус шүү.
Иргэн 2026-01-21 66.181.161.62
тэр чоныг устгаад байхгүй шүү Зөвхөн мэргэулийн газраар тодохаойихүрээнд л хийх ёстой
Нэргүй 2026-01-21 103.212.118.37
Энд "дагуулах" гэдэг үйл үгийг буруу хэрэглэжээ!!! Асуудал дагуулах гэж ярьж бичих нь буруу!!! Асуудал үүсэх, асуудал гарах г.м. ярьж бичдэг!!! Үйл үгийг тамладаг болжээ?!
Нэргүй 2026-01-21 202.126.90.37
үйл үг өөрчлөгдвөл хэл устахын дохио гэж үздэг
зочин 2026-01-21 66.181.166.196
Малын тоо толгой ихсэх тусам чонын тоо нэмэгдэх нь аргагүй ш дээ, малчид өөрсдөө зэрлэг амьтадын амьдрах орчин руу хэт түрж ороод амьдрах орчинг нь хязгаарлаж, тоо толгойг цөөрүүлчихээд чоно чоно гээд байх, идэш тэжээл нь ховордохоор тэр амьтан чинь мал руу л явна ш дээ, ер нь нийт малынхаа 5-10%-г чононд өгнө гээд төлөвлөчих хэрэгтэй ш дээ, кк
Иргэн 2026-01-21 66.181.188.215
Тэгээд тэр чоноо өөрсдөө алаач. малаа чононд өгөх үү өөрөө иднэ үү малчны өөрийн сонголт. Бүхнийг засгаас нэхэж байдаг дүүрсэн улс