Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр өнөөдөр /2026.01.20/ Монголын Үндэсний худалдааж аж үйлдвэрийн танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, хувийн өмч, хувийн санаачилгад суурилсан зах зээлийн эдийн засгийг эргэлт буцалтгүй сонгосноо Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэвч 35 жилийн турш Үндсэн хуулийн уг үзэл санаа аажмаар бүдгэрч, чөлөөт эдийн засгийн орон зайг хумьж ирсэн.
Эдийн засгийн хөгжлийн дараагийн шатанд гарахад Монгол Улсын өмнө тулгарч буй хамгийн том саад тотгоруудын суурийг шийдвэрлэхгүйгээр, зөвхөн салбарын явцуу асуудлуудыг хөндсөн хууль тогтоомж батлах нь дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс бидний боловсруулсан 5 бүлэг, 19 зүйлтэй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл нь Үндсэн хуулийн заалтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд чиглэж байгаа” хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн хуулийн танилцуулгыг Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв хийв. Тэрбээр энэ үеэр “Дэлхийн улс орнуудын эдийн засгийн орчин, өрсөлдөх чадварыг хэмждэг хамгийн нэр хүндтэй, өргөн хүрээтэй судалгаа болох АНУ-ын “Heritage Foundation”-ийн “Эдийн засгийн эрх чөлөөний индекс” болон Канадын “Fraser Institute”-ийн “Дэлхийн эдийн засгийн эрх чөлөө” тайлангуудын хамгийн сүүлийн үеийн үр дүн гарсан.
“Heritage Foundation”-ийн 2025 оны тайланд Монгол Улс 100 боломжит онооноос 62.6 оноо авч, дэлхийн 184 орноос 74-т эрэмбэлэгдсэн нь “дунд зэргийн эрх чөлөөтэй” (Moderately Free) гэсэн ангилалд багтаж байна. Энэ нь сүүлийн олон жилийн турш дорвитой ахиц гаралгүй, нэг түвшинд гацсан, зогсонги байдлын илрэл юм. Энэхүү “дундаж” гэсэн үнэлгээ нь нэг талаас биднийг эдийн засгийн хувьд бүрэн хаалттай, дарангуйлалтай улс орнуудын эгнээнээс ялгаж байгаа ч, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын итгэлийг татаж, технологийн дэвшлийг нутагшуулж, эдийн засгийн динамик өсөлтийг бий болгож чадсан “ихэнхдээ эрх чөлөөтэй” болон “эрх чөлөөтэй” ангилалд багтдаг улс орнуудын эгнээнээс хол хоцрогдож буйг харуулж байна” гэв.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Очирбат, Б.Түвшин, Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс татварын дарамт болон эдийн засагт төрийн оролцоо хэт өндөр байгааг шүүмжлэв.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд шинээр, ерөнхий, зарчмын шинжтэй хууль тогтоомж болон үйлчлэхээр боловсруулж байгаа бөгөөд УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
3,548.92






















































Нэргүй 2026-01-20 202.126.89.4
1990 оноос хойш Монголд бүх салбаруудын хөгжил нь ЭХЛЭЛ төдий л бна дооо Улс Хөгжитлөөө ч Хааа байсынбээээ
Нэргүй 2026-01-20 103.212.118.37
Оролцоо өндөр, нам гэж ярихгүй!!! Оролцоо их, бага гэж л ярина, бичнэ!!!
Нэргүй 2026-01-20 103.212.117.225
ТОРИЙН ОРОЛЦОО ОНДОР БАЙХГУЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН БАЯЛАГ ЦООН ХЭДЭН ХУНИЙ ГАРТ ОРДОГ ГАШУУН ТУРШЛАГА БАЙСААР БАЙГАА ЭРДЭНЭТИЙН УЙЛДВЭРЭЭС ЭХЛЭЭД ТАВАНТОЛГОЙН НУУРСНИЙ ОРДУУД ЕРООГИЙН ТОМРИЙН ХУДЭР ГЭЭД БОЛОН БАЙГАЛИЙН БАЯЛГЫГ ЦООН ХЭДЭН ХУМУУС ЭЗЭМШИЖ ГААРЧ БАЙГААШДЭЭ
Нэргүй 2026-01-20 103.168.34.59
Та нэр сүүг нь долоож амьдардаг биздээ
Нэргүй 2026-01-20 188.162.254.89
Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар бодоод худал ярьж авилга хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан баярцогтыг хэзээ намаасаа хоох вэ ? хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ ?С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ??? яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ????