“Дахиад ч буудах байсан”

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

“Дахиад ч буудах байсан”

Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам”, “Сентра гоулд” зэрэг компанийн техник хэрэгсэл рүү газар нутгаа хамгаалсан иргэний хөдөлгөөнийхөн буудсан хэрэг олны анхаарал татаж байгаа. Уг хэрэгт “Онги” голын тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнийг  сэжигтнээр татан шалгаж байгаа. Тэд өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд 11,00 цагаас мэдээлэл хийх юм. Бид “Онги” голын тэргүүн Ц.Мөнхбаяртай утсаар холбогдож зарим асуутад хариулт авлаа.

-Өнөөдөр болох хэвлэлийн хурлаар та бүхэн ямар асуудлаар мэдээлэл өгөх вэ?

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт хоёр компанийн техник хэрэгсэл рүү яагаад буудах болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

-Та бүхэн буу шийдэм хэрэглэж, хуулиа зөрчсөн мөртлөө хууль сахиулах тухай шаардлага тавих нь хэр оновчтой  вэ?

-Бид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьсаар байтал газар нутгийг маань сүйтгэж гүйцлээ. Яагаад буу шийдэм хэрэглэх болсон талаар өнөөдөр дэлгэрэнгүй сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

-Та нарын үйлдлийг цагдаагийнхан зогсоогүй бол цаашдаа ч бас буу хэрэглэх байсан уу?

– Мэдээж хэрэглэх байсан.

-Хүний амь нас хохирсон бол яах вэ?

-Хүний амь нас хохироохгүй.  Байгаль дэлхий, газар нутаг сүйтэж байгаа нь дэндүү харуусмаар. Энэ талаар өнөөдөр тодорхой хариулт  аваарай.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж