Газын зурваст хурцадмал байдал үүслээ

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

Газын зурваст хурцадмал байдал үүслээ

Газын зурваст
дахин хурцамал байдал
үүсч хоёр талаас зэвсэг хэрэглэснээр нэг хүний аминд хүрч
арав гаран хүн  шархадсан байна. Өнгөрсөн
пүрэв  болон баасан гарагуудад пуужин
харвасан тохиолдол гарч эмх замбараагүй байдал үүсч байна. Израйлийн талаас
мэдээлэхдээ сүүлийн хоёр хоногт Палестинчууд Газын зурвасаас таван ч пуужин
харваснаас ихээхэн хэмжээний хохирол амсаж байгаа гэжээ. Израйль Палестинын
хооронд үүсч байгаа энэ хурцадмал байдлын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Бан Ги Мун Москва хотноо дөрвөн талт яриа хэлэлцээр явуулсан боловч энэхүү
асуудлыг зохицуулахаар хичээсэн түүний 2 жилийн хөдөлмөр дахин үр дүнгүй болж
байх шиг байна. Дөрвөн талын уулзалтад Бан Ги Мунаас гадна АНУ-ын төрийн нарийн
бичгийн дарга Хиллари Клинтон,Европын холбооны гадаад бодлого хариуцсан тэргүүн
гүнж Эштон болон ОХУ-ыг төлөөлж Сергей Лавров нар оролцжээ. Оросын нийслэлд
хурцадмал байдлын талаар дөрвөн талын уулзалт болж байх үед Газын зурвас газрын
баруун эрэгт үймээн самуун газар авсаар

байна. Палестинчууд И
зрайлын
цэргүүдийн өөдөөс чулуу шидэж хариуд нь израйлчууд нулимс асгаруулагч
хэрэглэн довтолжээ.

 үзэх

           

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж