Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ

Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ

Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ

Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор өнөөдрөөс /2026.01.20/ нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 373 хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Үхрийн мах нэг кг нь 15 мянга, хонины мах нэг кг нь 13 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа юм.

“Дэнжийн мянга” хүнсний захад нэг кг үхрийн цул мах 27 мянган төгрөгөөр зарагдаж байгаа тул нөөцийн мах үнийн хувьд хямд тусна. Сар шинийн дараа нөөцийг махыг худалдаанд гаргадаг байсан бол өнөө жил өмнө нь гаргасан нь махны хэт өндөр үнийг бууруулах зорилготой.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд орших “Танан март” худалдааны төвийн менежер М.Солонго “Нөөцийн мах нь гуравдугаар сарын эхээр зарагдаж эхэлдэг. Энэ удаад нийслэл нөөцийн махыг арай эрт худалдаанд гаргалаа. Өнөөдөр л нөөцийн мах худалдаалагдахаар ирсэн тул нэг их сайн зарагдахгүй байна. Өдийд хүмүүс өвлийн идшээ бэлдсэн байдаг тул борлуулалтад бас нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Ер нь сар шинийн дараагаар нөөцийн мах сайн борлуулагддаг. Үнийн хувьд нэг кг хонины мах 13 мянга, үхрийн мах 15 мянган төгрөг ба өмнө жилээс бага зэрэг өссөн” гэдэг мэдээлэл өглөө.

Өнгөрсөн жил нэг кг үхрийн мах 12,700, хонины мах 11,700 төгрөгөөр борлуулагджээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүрэгт 373 дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Нийт 5000 тонн мах нөөцөлж бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна” гэдэг мэдээллийг өгөв.

Нийслэлээс нөөцийн мах бэлтгэхэд зориулж татаасанд нь 8.7 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.

Өнгөрсөн жил 8713 тонн мах бэлтгэж, борлуулж байсан бол энэ жил 3000 тонноор бага юм.

Нийт есөн компани нөөцийн мах бэлтгэжээ.

Нөөцийн мах худалдаалж байгаа дэлгүүрийн байршлуудыг дараах зургаас тодруулан харах боломжтой.

Т.ӨНӨ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-20 66.181.178.129

Яасан эрт гараж бай юм. Энэ хавар ч хатуухан хавар болох нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж