126:1 Угсаа залгамжлагч

76:1

126:1 Угсаа залгамжлагч

126:1 Угсаа залгамжлагч

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнг танилцуулж байна.


Парламентад 2024 оны сонгуулиар угсаа залгамжлагчид олноор сонгогдсоны нэг нь УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн юм.  Олон нийт түүнийг  УИХ-ын гишүүн агсан Ц.Шинэбаярын хүү гэдгээр нь андахгүй. Тэрэлжийн тунхгаар Сү.Батболд, У.Хүрэлсүх нар МАХН-ыг МАН болгон өөрчилхөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эсэргүүцэж, намаасаа гарахад түүний аав Ц.Шинэбаяр нэгдэж, “Олигархуудын гарт нам орсон, хамтран ажиллахгүй” гэж хэлээд МАХН-ын түр штаб байгуулан зам салснаа зарлаж явсан билээ.

Энэ цаг үед Ш.Бямбасүрэн Их британийн "Salford " их сургуульд санхүүгийн мэргэжил эзэмшихээр суралцаж байв.

Төрсөн эгчийг нь бараадуулж, эцэг, эх нь түүнийг сургахаар Англи руу явуулсан нь тэр юм.  Хилийн чанадад тэрбээр сурахын хажуугаар ресторанд ажиллаж, сургалтын төлбөрөө олохоор чардайсан  тул даалгавар хийх, номын санд суух цаггүй болж, сайн сурч чадаагүй гэж хожим нь дурссан нь бий.

Сургуулиа төгсөөд Монголдоо ирж, гэр бүлийн бизнесээ эрхэлснээр дараагийн сургуульд суралцах төлбөрөө олж, Австрали улсын "Western Sydney" их сургуульд суралцан, бизнесийн удирдлагаар магистр хамгаалжээ.

Гадаадад боловсрол эзэмшсэн залуус ихэвчлэн олон улсын байгууллагад аль эсхүл дэлхийн том компаниудад ажиллах сонголт хийдэг бол Ш.Бямбасүрэн эцгээс өвлөсөн бизнестээ анхаарсан юм.

Тэрбээр “Адуун чулуун” компанийнхаа дэд захирал болж,  улмаар "Найнги"компанийг үүсгэн байгуулж, бизнесээ тэлжээ.  “Адуун чулуун” компани нь нүүрс олборлож зүүн бүсийг дулаанаар хангадаг Дулааны цахилгаан станцад нийлүүлдэг.  "Найнги" компани нь хөдөө аж ахуй, хүнсний чиглэлийн үйлчилгээ эрхэдэг. Нутгийн малчдаас сүү худалдан авч боловсруулан, аймгийнхаа иргэдийн цагаан идээний хэрэглээг хангадаг.

Улс төрд хөл тавьсан хугацаа богино, 2020 онд Ардчилсан намаас аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин сонгогдсон бол 2023 онд Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга болсон.

УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Ардчилсан намаас долоон нэр дэвшигч өрсөлдсөн ч ганцаараа ялалт байгуулж,  УИХ-ын гишүүнээр сонгогдсон. УИХ-ын 2024 оны сонгууль томсгосон тойргоор зохион байгуулагдсан ч анхныхаа том сонгуульд ялалт байгуулан, намдаа нэг суудал авч ирсэн.

Тэрбээр сонгогчдоос 43047 санал авч, УИХ-д сонгогджээ. Сонгогчдоос авсан саналын тоогоороо зургадугаарт эрэмбэлэгдсэн.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй багтай өрсөлдөж, сонгогдсон.

Аав нь улстөрч байсан тул зовлон, жаргалыг нь гадарлах тул энэ зам бэрх гэдгийг хүүхэд наснаасаа ойлгосон. Гэвч хувийн бизнес эрхлэх үед шударга бус зүйл, төрийн дарамт шахалттай тулгарснаар өөрчлөх хүслээр их улс төрд хөл тавьсан гэдэг.

Ардчилсан намыг сонгосон нь Монголд хувийн хэвшил бодитой босож ирэх ёстой гэж үздэг, үзэл баримтлалтай нийцэж аавынхаа намыг бус Ардчилсан намд элсчээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн оны эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргахад дэмжиж байсан Ардчилсан намын бүлгийн цөөн гишүүний нэг. Энэ талаараа тэрбээр “Хэн нэгэн албан тушаалтан, тодорхой эрх ашгийг хамгаалах гэхээс илүү хүний эрх, олон ургалч үзэл, чөлөөт зах зээлийг хамгаалдаг улс төрийн нам төлөвшин тогтох нь Монгол Улсын том эрх ашиг гэж үздэг. Томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлж эдийн засгаа өөд татах, монополын нөлөөллөөс улс төрийг ангид байлгах, иргэд болон аж ахуйн нэгжүүд зах зээл дээр чөлөөтэй өрсөлдөх орчин бий болгох, бизнес дэх төрийн дарамтыг бууруулахын төлөөх ямар ч бодлогыг тууштай дэмжиж ажиллана.

Гэтэл өнөөдөр татварын дарамт хэрээс хэтэрч, төр улам данхайж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа нь бодитой үнэн.

Тиймээс олон нийтийн болон УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг дэмжиж гарын үсэг зурах болно" гэдгээ илэрхийлж байв.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн өөрийн орлого 166 сая 488 мянган төгрөг, өрхийн жилийн орлого 31 сая бол 994 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр амины орон сууц, нэг орон сууцтай.

Хурдан удмын адуу, сайн үүлдрийн үхэр нийт 100-гаад тооны малаа 128 сая төгрөгөөр үнэлсэн бол 40 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 29 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Адуунчулуун ХК, Гранд восток Монголиа ХХК (544ш, 571813ш, -ш) хувьцаа эзэмшдэг байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2010 онд Их британи улсын "Salford " их сургуулийн Санхүү хөрөнгө оруулалтын бакалавр
  • 2014 онд "Улаанбаатар Эрдэм" их сургуулийн Англи хэлний мэргэжлийн орчуулагчын бакалавр
  • 2016 онд Австрали улсын "Western Sydney" их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2017-2019 онд "Адуунчулуун" ХК-ийн дэд захирал
  • 2018-2020 онд "Адуунчулуун"ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2019-2024 онд "Найнги" ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-2024 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн
  • 2020-2024 онд Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга
  • 2022 оноос “Найнги сан"-ийн үүсгэн байгуулагч
  • 2023 оноос Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-20 66.181.183.59

uher piбdanuud yagaad iim yumnuudaa so good bdiin. jinhene adgiin mangaruud shd hodooniihon gej.

Avatar

Lol 2026-01-20 202.70.37.40

Угсаа залгамжлагч гэж юу гэсэн үг болохыг ойлгож байгаа юу? Уучлаарай ийм PR технологи хоцрогдсон мөнгөний гарз, хэн ч хууртахгүй сэтгэлгээгээ хөгжүүл тэгээд захиалга авч ажилла тэгэх үү PR ийн баг нь ! Манай улс яагаад ийм хоцрогдсон юм бэ? Мөнгөө зарцуулмаар байгаа бол угсаа залгамжлагч гэсэн гарчиг харсан даруйдаа PR багт дүн тавих чадваргүй хүн гуай улс төр танд ахадна

Avatar

Уншигч 2026-01-20 202.55.191.130

Яагаад заавал улс төр рүү зүтгээд байдаг юм бол? Аавынхаа идэж уусан шийрийг хатаах гэдэг байх даа. Зөөлөн, тухтай суудал, хулгай луйвраа хамгаалах хэрэгсэл болсон доо. Жаргалан, Болормаа, Тэмүүлэн гээд идээч уугчдын үр сад улс төрд тухалж эхэлсэн дээ.

Avatar

Нэргүй 2026-01-20 103.229.123.244

зочин улсад хийсэнзүйл гэж байхгүй ийм хүмүүсийг ыид сонгож бна даа

Avatar

Нэргүй 2026-01-20 202.9.41.5

Худлаа шаагаад манжлаад худлаа шаагаад бгаарай х***а манж пздагууд түрүйний бөөс х***а манж пздагууд

Avatar

betimai 2026-01-20 202.126.91.240

hudlaaa yooo icheech fuck shu **

Avatar

Уншигч 2026-01-20 202.179.25.128

Англид төгсөж ирээд дараа нь хувийн сургуульд англи хэлний орчуулагчаар сурсан?

Avatar

Нэргүй 2026-01-20 202.131.248.226

tiim bna shde neeree hahah

Avatar

Ханхүү 2026-01-20 202.9.46.229

Угсаа залгамжлах ханхүү байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж