Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед допингтой холбоотой асуудал олны анхаарлыг татаж байна. Ялангуяа өнгөрсөн наадмын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй явна. Энэ асуудлыг Монголын үндэсний бөхийн холбоотой холбох юм. Үүгээр ярилцлагаа эхэлье?
-Баяр наадмын хуулиараа 4-өөс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байна. Допингийн зөрчил гарсан бөхчүүдэд мэдээлэл хүргэх, ярилцлага хийх, тэднээс тайлбар мөн мэдээлэл авах, зөрчилд хариуцлага тооцох саналыг гаргах эрх бүхий баг нь Допингийн үр дүнгийн удирдлагын баг юм. Энэ багт олон улсын сургалтанд хамрагдсан эрх зүйч, эмч болон бусад мэргэжлийн эрх бүхий албан тушаалтнууд байхаар заасан. Эрх ашгийн зөрчилтэй харагдах тул Үндэсний бөхийн холбооноос төлөөлөл оролцдоггүй. Допингийн үр дүнгийн удирдлагын баг саналаа Баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг. Салбар хороо саналыг Шадар сайдад хүргүүлдэг. Шадар сайд Баяр наадам зохион байгуулах хороог хуралдуулж улсын цол хураах санал бүхий тогтоол гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьдаг дараалалтай юм.
Үүнд цаг хугацаа ордог. Тэгэхээр таны асуултын хариулт бол МҮБХ дээрх асуудалд оролцдоггүй гэж ойлгох хэрэгтэй.
-Н.Өсөхбаяр гарьдын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. Энэ юутай холбоотой юм бэ? Бөхийн холбооноос цолыг нь хураах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн мэт олон нийт ойлгоод байна.
-Асуултын төгсгөлөөс нь эхлээд хариулъя. Бөхийн холбооноос цолыг нь хураах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлдэггүй. Өмнөх асуултын хариултанд дурдсанаар Шадар сайдын тогтоол 2025 оны аравдугаар сарын 01-ний өдөр гарч Ерөнхийлөгчид хүргэгдсэн байгаа. Энэ асуудал процесийн дагуу явагдахаас гадна хуулийн байгууллагуудаас зарим тохиолдолд хянах санал гарах тул хугацаа орох талтай.
-Тийм байна. Өнгөрсөн хоногуудад Ерөнхий сайд Г.Занданшатар нутгийнхаа арга хэмжээ дээр Н.Өсөхбаяр гарьд болон допингийн асуудлыг ярьсаны дараахан Шадар сайдын тогтоол ил гарч Н.Өсөхбаярын асуудалд түүнийг нөлөөлж шуурхайлууллаа гэж олон нийт шуугисан. Ерөнхий сайдын хэлсэн үгийн талаар та юу хэлэх вэ?
-Иргэн хүн ч, төрийн өндөр албан тушаалтан хаана ч үг хэлж болно. Түүний хэлсэн үгэнд бөх болон допингийн талаар хэлсэн асуудлаар нь Бөхийн холбоо шаардлага тавиад хэл ам хийгээд байх шаардлагагүй. Улс төрийн асуудлаар хэлсэн үг нь өөр нам эвсэл, бүлэгт хамааралтай байх. Сүүлийн жилүүдэд олон нийтийг сошиал, мэдээллээр чиглүүлдэг бодлогыг хэт ихээр хийсний улмаас одоо иргэдийн ихэнх нь асуудлыг шүүн тунгаах чадваргүй, зөвхөн мэдээллийг дамжуулагч болж хувирсан. Иймд явцгүй зүйлээр холбооны тэргүүн нь жижиг хэл ам хийж, нийгэмд маргаан гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Монголчуудад дэмий зүйлээр маргах сэдэв өдөр бүр гардаг, үүнийг нэг нь ч болов өдөөхгүй байх хэрэгтэй гэж боддог.

-Ерөнхий сайд Г.Занданшатарыг дурдсан дээр түүний нутгийн бөх цэргийн арслан Г.Жамбалдорж 2024 оны наадмаар допингийн зөрчил гарган 3 жилээр эрхээ хасуулсан боловч 2025 оны долдугаар сарын сарын 13-ны өдрөөс барилдаж эхэлсэн. Энэ ямар дүрмээр зохицуулагдсан, үүнд тухайн үеийн УИХ-ын даргын нөлөө байв уу? Та Г.Занданшатар сайдтай дотно танил уу?
-Г.Жамбалдорж допингийн зөрчил гаргасан. Энэ нь гэмтэл хурдан эдгээхээр эм бэлдмэл байна гэж нэр бүхий этгээд түүнд зарж борлуулсан талаар бидэнд Үр дүнгийн удирдлагын багаас мэдээг өгсөн. Мэдээж зарсан эм бэлдмэлийн найрлаганд хориотой бодис байхгүй гэж хэлсэн байдаг. Ингээд хэрэглэсэн бодисын ангилал, хэмжээнээс шалтгаалж түүнд дүрмэнд зааснаар 4 жил барилдах эрхийг хязгаарлах хариуцлага ноогдуулах санал Үр дүнгийн багаас гаргасан байдаг.
Үүнд цэргийн арслан Г.Жамбалдорж бодит байдлаа хэлж, уучлал хүсэн, допингийн эсрэг хамтарч ажиллах санал гаргаснаар хугацаа багасч 3 жил болсон.
2024 оны намраас 6 удаагийн сургалтыг бөхийн бэлтгэлүүд, зарим барилдааны явцад хийж ажилласан. Мөн өөрт нь хориотой эм бэлдмэл зарж байсан этгээд Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор их хэмжээний хориотой бодис хилээр оруулан нийслэл хотод борлуулахаар бэлтгэж байхыг зохих байгууллагад мэдэгдсэн. Энэ асуудалд хэрэг үүсч шийдэгдсэн. Үүний дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Олон улсын допингийн эсрэг байгууллагад тайлан мэдээг гарган өгч, асуудлыг хэрхэн шийдвэрлэх зөвлөмж хүссэн байдаг. Олон улсын допингийн эсрэг байгууллага бусдыг хохироох, тамирчдыг хорт бодист хордох зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна гэж үзэн түүнд оногдуулсан хариуцлагын хугацааг Олон улсын дүрэмд заасны дагуу 75 хувь бууруулж болно гэсэн зөвлөмжийг Монголын Допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн байсан. Тус байгууллага манайд асуудлыг танилцуулсан. Бид түүний хэрэгжүүлсэн сургалт ажлууд зэргийг дүгнэн холбогдох хороо, комисст саналыг гарган түүний эрх сэргэсэн.
Дахин хэлэхэд Г.Жамбалдоржийн асуудлаар нөлөөлөх үйлдлийг гаргасан нэг ч албан тушаалтан байхгүй. Хугацааны асуудалд ч тэр нэг ч монгол хүн, байгууллага санал гаргаагүй, бууруулахыг олон улсын эрх бүхий байгууллагын зөвлөмжийн дагуу шийдсэн. Одоо Монголын Допингийн эсрэг байгууллага хууль эрх зүй, тамирчдын эрх, гадаад харилцаандаа их анхаарч хариуцлагатай ажиллаж байгаа гэж үзэж байна. Тэд шинжилгээний дүгнэлт бүрийг Олон улсын байгууллагатай зөвлөлдөж шийдвэр гарган ажиллаж байгаа. Дүрэм, хуулийн хүрээнд зарим зүйлийг манайд мэдээлдэг.

Би Г.Занданшатар сайдтай танил байлгүй яах вэ. Би өөрөө барилдаж байхдаа буюу 20-иод жилийн өмнө багийнхаа дүү нар, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй тамирчдын зардлын асуудлаар тэр үед бөхийн дэмжлэг багатай байсан Баянхонгор, Ховд, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь зэрэг аймгуудын удирдлага, гишүүдтэй холбогдож байсан. Манай Ж.Чулуунбат начин 20 орчим настай хүүхэд байсан байх. Тэгэхэд түүнийг нутгийн ах Г.Занданшатар дээр нь дагуулан очиж, тэмцээнд явах зардлын мөнгийг дэмжүүлж анх танилцсан болов уу. Энэ ташрамд хэлэхэд үндэсний бөхийн холбоонд хууль бус зүйлээр нөлөөлөх гэсэн нэг ч албан тушаалтан байдаггүй юм. Бүгд л бөхийн асуудал гаргасан дүрэм журмаараа зөв яваасай л гэж бодож байдгаа хэлдэг.
-Н.Өсөхбаяр гарьдын эрхийг дөрвөн жилээр хасах талаар санал хүргүүлсэн байсан. Гэтэл бусад допингтой бөхчүүдийг эрхийг 11 сараар, 1 жилээр гээд ялгаатай хасдаг. Яагаад ийм харилцан адилгүй байна вэ?
-Допингийн хариуцлагын хугацаа нь олон улсын ба дотоодын дүрэмд заасны дагуу тогтоогдож байгаа. Монгол Улс допингийн эсрэг олон улсын конвенцид 2006 онд нэгдсэн мөртлөө Үндэсний дүрмээ батлаагүй хариуцлагагүй байдалтай байсан. Үндэсний дүрэмгүй тул холбоод допингийн зөрчилд харилцан адилгүй хугацаагаар хариуцлага тооцдог, Баяр наадмын тухай хуулиндаа 2 хүртэлх жилээр эрхийг хязгаарлана гэсэн ганцхан заалттай тул зарим тохиолдолд бүр шийтгэхгүй эсвэл 1-3 сар хариуцлага тооцсон ч жилүүд байсан байна.
Үндэсний дүрмийг 2023 оны аравдугаар сард Олон улсын Допингийн эсрэг байгууллагаар хянуулж, Засгийн газар баталсан. Энэ дүрмээс өмнө буюу 2020 оны наадмаар допингийн зөрчил гаргасан 3 бөхөд хариуцлага ногдуулахдаа Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхийн саналаар 11 сараар эрх хасч байсан. Үүнд бөхийн холбоо цөөнх 3 гишүүний нэг болоод “… олон жил яригдах сэдэв болно…” гэж хэлж байсан.
Учир нь 2017, 2018, 2019 онуудын наадам болон явцын шинжилгээний зөрчил бүрт 2 жилийн хариуцлага ноогдуулж байтал 11 сар гэж шийдвэр гарахаар бөхчүүд ч олон нийт ч бухимдаж байсан.
Гэхдээ 3 бөхийн шинжилгээнд илэрсэн бодисууд, тун хэмжээ өөр байсан мөн эдгээр 3 бөх 11 сараар эрх хасуулсан ч тухайн цаг үеийн болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 20 сар барилдаанд оролцоогүй. Өмнөх гурван жилд нь дээд хугацаа нь 2 жил буюу 24 сар байсан.
-Цэргийн арслан Б.Өлзийсайханд начин цол олгох боломж бий юу? Тэрбээр дөрвийн даваанд Гончигдамба гарьдад өвдөг шороодсон ч гарьдаас допинг илэрсэн. Түүнчлэн Б.Гончигдамба гарьд 5 тавын даваанд Н.Өсөхбаярт унасан. Ингэхээр адармаатай нөхцөл байдал үүслээ.
-Олон улсын болон дотоодын дүрэмд нэг шат л ахих заалт байгаа. Мөн тавын даваанд барилдаагүй учир боломжгүй гэх дүрэмтэй.
-Б.Гончигдамба гарьд зодог тайлсан гээд хариуцлага хүлээхгүй гэсэн байна лээ. Тэгэхээр түүний хувьд бөхийн холбооноос зохион байгуулсан барилдаанд цаашид барилдахгүй гэсэн үг үү?
-Допингийн шинжилгээ авч байгаа бол олон улсын болон дотоодын дүрмээ баримтална. Түүнд тухайн бөх зодог тайлж байгаа бол зөрчилд хариуцлага тооцохгүй гэж заасан. Үүний дагуу шийдэгдсэн байна лээ. Зодог тайлсан тул ямар нэгэн барилдаанд оролцохгүй гэсэн үг.
-Аймгийн цолтнуудаас ес нь допингийн шинжилгээнд бүдэрч улмаар спортын арбитрт хандсан гэсэн. Бөхийн холбоо энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Улсын цолтнуудаас шинжилгээг сүүлийн жилүүдэд олноор авч ирсэн. Холбооны удаа дараагийн хурал, уулзалт дээр аймаг, сумын цолтнуудаас шинжилгээг авах ёстой гэж олон бөхчүүд багш, дасгалжуулагчид санал гаргаж байдаг. Үүний дагуу бид Баяр наадмын тухай хуулинд санал оруулан батлуулсан. Өнгөрсөн 2025 оны 21 аймаг, гурван дүүргийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн 4 бөх нийт 96 бөхөөс шинжилгээ авсан. Зөрчил гаргасан 9 бөхөд хариуцлага ногдуулах эрх нь Допингийн эсрэг байгууллагад байгаа. Цолны асуудалд цол олгосон аймгийн Засаг дарга захирамж гаргана. Эдгээр 9 бөхийн 6 нь, улсын наадмын зөрчил гаргасан хоёр бөх нийт 8 бөхөд нэг дасгалжуулагч хориотой тариа өгсөн асуудал одоо хуулийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд нөлөөлөх мэдээллийг өгч болохгүй ч нийтэд мэдээлэх хэм хэмжээнд мэдээллэхээс аргагүй байдал байна. Өөрөөр хэлбэл, хүндийн өргөлтийн гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр эдгээр найман залуугийн амьдралын хэсэг үеийг сүйтгэсэнтэй ялгаагүй болгосон.

Бид хориотой тариа хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага ногдуулдаг, эрхийг хасдаг, хязгаарладаг. Гэвч ард нь тариаг дэлгэрүүлэгч нар болох штанг, хүчний бэлтгэлийн багш гэх нөхдүүд орлого олох зорилгоор бөхчүүдийг уруу татдаг. Тэд нэг удаа санал болгохгүй, олон удаа санал болгоно. Муухан барилдаад ирэх үед нь уулзаад тариа хийхгүй бол чи сайн барилдахгүй гэдэг. Яг л хар тамхи борлуулах аргаар буюу мөнгө санхүү ивээн тэтгэлэг сайн бөхчүүд хэн байна тэднийг уургалдаг болсон. Тухайлбал Э.Оюунболдыг Батням гэж хүн, М.Бадарчид бодибилдингийн гавьяат тамирчин Дорж, өнгөрсөн 2025 оны найман бөхөд тариа зарсан Хосбаяр нар. Мөн тариа зардаг хоёр этгээд хилээр гарч зугтаж интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Одоо залуучууд, бөхчүүд энэ нөхдүүд болон иймэрхүү зүйл хийж орлого олдог хүмүүсээс хол байх хэрэгтэй. Хөдөлмөрлөсөн он жилүүд, нэр төр гээд алдаж болох зүйлийг тэд мөнгийг чинь аваад оронд нь өгнө.
-Өөр нэг асуудал Н.Өсөхбаяр гарьдын эрхийг хасаж, Ерөнхийлөгч гарьд цолыг нь хураасан ч начин цолтой үлдээнэ гэсэн яриа гарсан. Энэ дээр та тайлбар өгөөч?
-Хуулинд тийм заалт байхгүй. Цол хураах Ерөнхийлөгчид ч хүнд асуудал. Н.Өсөхбаяр ч гэлтгүй, Э.Оюунболд, М.Бадарч гээд. Баяр бахдал дүүрэн, хичнээн сайхан наадам боллоо гээд Ерөнхийлөгч ард олны адил л баярласнаа хэлсэн.
-Энэ асуудлаар Ерөнхийлөгч уулзаж хэлсэн гэсэн үг үү?
-Тийм, бусдын л адил баярлаж хөөрдөг. Гэтэл зөрчил гардаг. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө хууль зөрчих ёсгүй, хуулинд шахагдаж хэн байсан ч цол хураах зарлигт гарын үсэг зурахаас аргагүй байдалд байгаагаа мөн залуучууд буруу дадал зуршлаас яагаад жишээ авч хашрахгүй байна, үүнд санаа зовниж байдгаа ч хэлсэн. Тэднийг уруу татаж байгаа дасгалжуулагч нэртэй хууль бус эм тариа зарж байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэх, хуулийн хүрээнд хариуцлага ногдуулах хэрэгтэй, үүнд бүх талаар анхаарч ажиллаарай гэсэн.
-Та хэдэн жилийн өмнө намрын улирлын нээлтийн барилдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын прокурор нараас дэмжлэг хүсч, мэдээлэл өгч байсан. Энэ нь ч олон сайтуудаар гарсан. Энэ тухай асууя?
-Допингийн эсрэг байгууллага байгуулагдсан цагаас Ж.Хатанбаатар эмч удирдсан. Энэ хүн гадаад болон дотоод харилцаа бараг байхгүй гэмээр ажилладаг байсан. Бөхийн салбар хорооны 2023 оны есдүгээр сарын хурал дээр тус байгууллагын гүйцэтгэх захирлаас нь Ж.Хатанбаатар эмчийг шалгаж байгаа гэх нийтэд тараагдсан мэдээлэл үнэн эсэхийг, наадмын шинжилгээний хариу яг хэдний өдөр Солонгос улс руу явсан талаар тодруулга авахад мэдэхгүй байгаагаа хэлсэн. Ингээд есдүгээр сарын 17-ны нээлтийн барилдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын прокурорт хандан Допингийн байгууллагын бүтэц, удирдлагыг өөрчилж өгнө үү гэж нээлттэйгээр хэлсэн. Мөн өмнөх он жилүүдэд тэр бөхөөс допинг илэрсэн, олон бөхийн шинжилгээний хариуг дарсан, тэр дарга шантаажилсан, тийм нэрс бүртгэлийг өгсөн гэх мэт олон зүйл яригдсаар байдаг тул үүнд хамрагдсан, мэдээллийг харсан бөхчүүд багш дасгалжуулагчид бодит мэдээлэл өгнө үү хуулийн байгууллагатай хамтран нууцыг хадгалан ажиллана гэж мэдээлсэн. Энэ нь манай холбооны гомдлоор Допингийн эсрэг байгууллагыг прокурорын байгууллагаар өмнө шалгагдаж дараа нь хаагдсан хэргийг сэргээлгэн шалгуулах ажил төлөвлөсөн байсан юм.
-Олон мэдээлэл ирсэн үү.
-Мэдээлэл ирээгүй.
-Сүүлийн үед шинжилгээ өгөхгүй байхыг уриалах, Улаанбаатарт лабораторитой болсон үед шинжилгээ өгөх, зөрчил гаргасан бөхчүүдийг барилдуулах гэх мэт асуудлыг сошиалоор давалгаалах зэрэг үйлдлүүд гаргах болсон. Одоо допингийн зөрчил гаргахаараа бусдад хорлогдсон гэдэг болсон. Өмнө бол бэртэл гэмтэлд хэрэглэсэн, түүнээс өмнө бол юу хэрэглэж байгаагаа мэдээгүйгээс гэдэг байсан энэ талаарх таны бодол?
-Нэг бөх тийм зүйл ярьж байсан. Өөрөө зөрчил гаргаад одоо бусдыг хатгаж, тийм яриа гаргаж болохгүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийг хотод байгуулах боломжгүй. Олон улсын байгууллага ч зөвшөөрөхгүй олон шалтгаантай. Ийм энгийн зүйлийг ойлгохгүй дээ биш байх. Ер нь увайгүй гүжирдлэг, үйлдлүүдэд тухайн үеийн холбооны удирдлагууд шаардлага тавьж хуулиар шийдүүлдэггүй явж ирсэнтэй холбоотой. Холбоо нь бөхтэйгөө шүүхдээд яах вэ гэдэг ч юм уу. Залуу хүн, учир мэдэхгүй, боловсрол эзэмшээд төлөвших байх, том аваргын шавь гэдэг ч юм уу орхисон бололтой.
Ингэхээр нөгөө арслан Х.Мөнхбаатар нь бүх зүйлд өөрийнх нь зөв ч юм шиг бодол өөрт нь төрөөд, цаг хугацаа өнгөрөх тутам эсрэгээр бүр багш шавь гэлтгүй хэнийг ч муу хэлээд явдаг болоод ирэхээр үүнийг нь сонссон хүмүүс нийт бөхчүүдийг түүнтэй адил дүгнэх талтай. Анх ямар хүн байна тийм байж болохгүй, өөрчлөгдөх хэрэгтэй. Одоо бол болж бүтэхгүй ноцтой гэх зүйлийг цаг тухайд нь дарж явахаас аргагүй.
Бөх хүн бусад хүмүүсээс арай өөр байх ёстой. Асуудлыг олон талаас дүгнэж байж дугардаг, нуруутай, хүлээцтэй байх хэрэгтэй. Дараагийн асуулт нь бусдад хорлогдох гэдэг зүйл нь нотлогдох ёстой.
Гэмтэл бэртлийн хувьд бөх хүнд хамгийн хүнд үе. Энэ үед наашаа гэсэнг итгэл тээн хардаг. Ийм үедээ бэртэлээ эдгээхээр янз бүр эм хэрэглэсэн ч байж болно. Үүнийгээ тайлбарлах, батлах хэрэгтэй.

Одоо хориотой тариануудаас юу голлож байна гэдгийг энгийн хүн ойлгогдохоор тайлбарлавал булчингийн ширхгийг томруулах буюу булчингийн жинг нэмэх, энэ нь хүчтэй болгох, нэмэлт нөлөөтэй бодисыг хавсаргаснаар цусан дахь хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлэх, энэ нь ядрал цуцалтгүй байх. Бараг 90 хувь нь ийм зөрчил. Үүний сөрөг үр дагавар маш их. Үүний зэрэгцээ эмчилгээний зорилгоор хэрэглэсэн тохиолдлууд гарсан. Даралтны эм, багтраанд уух ч юм уу. Гэхдээ энэ бага ангилал буюу s4 болж байдаг. Даралтны болон багтрааны эм нь заагдсан хэмжээтэй. Үүнээс давбал зөрчил үүсчихээд байдаг. Гэтэл эм нь тасардаг, өөр эм олддог, түүний тун нь өөр байдаг.
Зөрчил гаргасан бөхийг давалгаалж барилдуулах асуудал гэж байхгүй. Харин олон улсын Допингийн дүрэм 6 сар тутам шинэчлэгдэж байдаг. Одоо харьцангүй эерэг гэх ч юм уу тамирчдын эрх ашгийг хамгаалах, хориотой бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хориотой эм бэлдмэл үйлдвэрлэгч, борлуулагч нарыг илрүүлэх шүгэл үлээх гэх ажиллагаагаар хариуцлагын хугацаа багасч байгаа мэдээллийг бидэнд өгсөн.
Үүнийг Допингийн эсрэг үндэсний байгууллагаас судалж ажиллабал М.Бадарч гарьд барилдах боломжтой.
Шууд хэлэхэд түүнд хэн анх тариа өгсөн? Түүний дарамт, шантааж байхгүй бол Доржийн үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Дорж тариа өгч наадмын бэлтгэлд гарах мөнгийг нь авч явсаныг ивээн тэтгэсэн захирал нь 2023 оны наймдугаар сард хэлсэн юм. Харамсалтай зүйл. Мөн Ц.Хосбаярт дээр дурдсан найман бөх гомдолтой байгаа. Энэ хэрэг ямар нэг байдлаар шийдэгдэнэ байх. Түүний дараа мэдээллийг дэлгэрэнгүй өгч болно.
-Спортын арбитрын шийдвэрийг бөхийн холбоо дагаж хэрэгжүүлэхэд асуудал үүсдэг үү?
-Дагаж биелүүлэх үүрэгтэй хэдий боловч тэд гаргасан шийдвэрээ олон нийтэд бидэнтэй хамт тайлбарлахаас цааргалдаг. Жишээ нь 2024 оны 4, 5-р саруудад хамт хурал хийх гээд тэд ирээгүй. Бөхчүүд допингийн зөрчил гаргаад байна асуудлыг нухацтай шийднэ үү гэхээр "Бид арбитрын зардал болох 5 сая төгрөгийн хураамжийг авчихсан. Одоо бид хэлэлцэнэ. Та бүхэн бөхийг сонгон дуудахдаа, эсвэл хариуцлага тооцохдоо Удирдах зөвлөлөөр шийдвэр гаргаж алдаа гаргасан, тэгэхээр энэ бөхийн эрх сэргэлээ" гэдэг. Бид хариуцлага тооцохдоо Допингийн байгуулагаас шууд тодруулга авч байж хариуцлага тооцсон. Энэ асуудалд Допингийн байгууллага бас тайлбар өгье гэхэд арбитрын хүмүүс ирээгүй.
Тиймд Үндэсний бөхийн холбоо допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зэрэг зарим асуудлуудыг мэргэжлийн байгууллага болох Допингийн эсрэг байгууллагаар хийлгэж байгаа.

Өмнө 2013, 2014 оны орчим болов уу бөхчүүдийн саналаар гаргасан шийдвэр буюу шинжилгээ авахуулах бөхчүүдийн нэрсийг бөх нууцаар бичиж өгч байсан. Үүнийг архиваас харахаар дэмий санагдсан. Өөрөөр хэлбэл, бөх бөхийнхөө нэрийг нууцаар бичдэг дадалд сурах вий гэж бодсон. Одоо би Сүхбат, Батмагнай, Орхонбаяр, Лхагвагэрэл, Бямба-Отгон тэргүүтэй улс, аймгийн цолтой ид залуу байгаа бөхчүүдийг цагаан цаастай адил байх гэж боддог. Мөн Бат-Өлзий заан, Хангай аварга, Золбоо харцага, Амарсайхан начин, Энхсаруул өсөх идэр начин нарыг барилдах тавиландаа ухаан бодол, тэсвэр хатуужил, үнэн хүч бүхнээ зориулж байгаа бөхчүүдийг ч ялгаагүй..
Эд ямар ч цолтой болцгоосон энэ байдлаараа мөн бүх бөхчүүдээ сайхнаар бодоод урагш зам мөрөө цагаан байлгаасай гэж хүсдэг. Бөхийн замнал хугацаатай, амьдрал цааш үргэлжилнэ. Бүх зүйл өөрчлөгдөж байна. Энэ үед ид барилдаж байгаа бөхчүүд шинэ өнгө төрх бүрдүүлнэ гэж найддаг. Бүгд эвтэй, ард олондоо хүндлэгдсэн, мөн нуруутай, ухаалаг байх. Ингэж байж үндэсний бөх маань нэр хүнд сайтай байна. Ийм бодлогыг ч холбоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Хоорондоо маргаад байхгүй хууль, дүрэм нь тодорхой, шударга, тэгш байх нөхцлүүдийг бид бэлтгэж өгсөн байх үүрэгтэй.
Дараа нь бид дэвжээ галуудаас санал авч шинжилгээ авсан, бас л тиймхэн санагдсан. Өнгөрсөн онууд болон одоо энэ сараас Допингийн байгууллага шинж тэмдгээр олон улсын дүрмийн дагуу амжилтыг харгалзан мөн хуулийн байгууллагуудын мэдээллээр авахаа мэдэгдсэн. Бид оролцохгүй, хөрөнгө санхүүг бүрдүүлж өгөх үүргийг л хүлээнэ. Өмнөх жил наадмын шинжилгээ ороод, давхардсан тоогоор 244 бөхөөс шинжилгээг авсан. Хангай аварга, Орхонбаяр арслан, Бат-Өлзий заан нараас 4-6 удаа шинжилгээ авсан байсан.
-Ер нь Үндэсний бөхийн холбоо улсын баяр наадмын зохион байгуулалтад ямар үүрэг оролцоотой оролцдог юм бэ?
-Баяр наадмын хууль 2002 онд батлагдсанаар бөхийн барилдааны зохион байгуулалтанд л оролцож байгаа. Хувийн бодлоо хэлэхэд наадмын бүх шатны зохион байгуулагч нарын зарим нь хэт хэлбэрдэх байдал жил ирэх тусам гарч байгаа. Үүнийг өнгөрсөн онд хэлэхэд зарим хүмүүс эмзэглэж л үлдсэн байх. Наадам энгийн даруу байвал сайхан. Хуучны ард олноороо наадсан Ардын наадам гэж сайхан сонсогддог. Төрийн наадам гэхээр би төр байна гэсэн хандлагатай олон хүн харагддаг. Төрийн наадмын нээлтэнд бүжиглэж байгаагаа аз гэж бод гэх ч яриа сонсогдсон. Наадмын допингийн асуудал хуулиараа биднээс хол байгаа. Допингийн шинжилгээний үр дүнгийн эцсийн шийдвэрийг баяр наадмын комисс гаргаж байгаа. Сүүлийн жилүүдэд тэднийг хэр ажиллсаныг шалгах шалгуурын асуудал яригдаж л байна.
-Допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн тухай хорлогдсон хорлогдоогүй гэж яриад байдаг. Харин тэднээс болж хохирсон бөхчүүд холбоондоо ханддаг уу?
-Хандаж байсан. 2022 оны наадмын өмнө Ц.Содномдорж арслан тухайн үеийн Бөхийн салбар хорооны дарга бид хоёртой уулзаж бэлтгэл сургуулилалт сайн байгаагаа хэлсэн. Мөн өмнөх он жилүүдэд наадмаар барилдсан барилдаануудаа он дарааллаар хэлж, допингийн зөрчил гаргаж байсан олон бөхчүүдэд наадмаар унаж байсан үүнд харамсаж байдгаа хэлсэн.
-Допингийн зөрчлөөс гадна олон нийт дургүйцсэн нэг зүйл нь бөхийн жудаг ёс алдагдах буюу өнгөрсөн жилийн Сэлэнгэ аймгийн наадмын бөхийг араас нь барьж хаядаг, энэ бөхдөө аймаг нь аймгийн арслан цол өгсөн асуудал болсон. Энэ их онцгүй үйл явдал харагдсан?
-Бид хууль дүрмийн хүрээнд арслан цолны эрэмбийг тооцоогүй, тухайн бөх барилдвал аймгийн заан цолоор барилдана. Сүүлийн үед өрсөлдөгчөө давахын тулд ямарч хамаагүй арга, үйлдэл гаргах болсоны жишээ. Энэ л бөхийн нэр хүндийг унагаж байгаа юм. Монгол бөх арай өөр байх ёстой гэж боддог, ухарч зугатах бас бус муу үйлдлүүдэд үзэгчид төдийгүй харж байгаа бусад бөхчүүдэд ч таатай биш шүү дэ.
-МҮБХ бөхийн дамжуулалтандаа сонгон шалгаруулалт зарлаж, ганц телевиз шалгарч ажиллаж байгаа. Энэ талаар зарим телевиз гомдол санал гаргаж байсан?
-Шууд асууж болно. Зарим телевиз биш ТВ9 телевизийн удирдлага, эзэд гомдол гаргасан. ТВ9 телевиз монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаныг дурдах хэрэгтэй. МҮБХ-ны бүртгэлийн маргаан олон жил болсон. Тэр үеүдэд улс төр болон бусад нөлөөгөөр хэд хэдэн телевизүүд барилдаан дамжуулдаг байсан. Тууштай дамжуулж байсан нь ТВ9 телевиз. 2021 онд УБЕГ-т холбооны бүртгэл маргаангүйгээр бүртгэгдмэгц барилдаан дамжуулдаг телевизүүдийг бүгдийг гарган төлбөр авах санал хэлсэн. Энэ нь зах зээлийн нийгэмд зүй ёсны үйлдэл. Үнэ төлбөргүй барилдааныг дамжуулаад бизнесийн байгууллагуудын сурталчилгааг үнэтэй гаргаад орлого олж байна, үүнээсээ холбоотой хуваах зарчмаар ажилла л гэсэн үг. Бөхийн холбоо санхүү мөнгөтэй байж оршин тогтноно. Наад зах нь засвар хийгээгүй өргөөнд суугаад барилдаан хамтарч зохион байгуулъя гээд яриад сууж болохгүй. Ингээд битүүний барилдааныг таван телевиз зэрэг дамжуулсан. Хүндрэл гарсан, телевизийн камерууд багтахгүйгээс бүгдийнх нь бичлэг тааруухан мөн байрлал булаалдаж олон нийтийн өмнө хоорондоо эвгүй байдал гаргасан.
Иймд дүрс, дуу бичлэг сайн нэвтрүүлэх нэг телевиз байх ёстой юм байна, тэр телевизээс бусад нь авах ёстой гээд сонгон шалгаруулалт зарласан. Барилдааны цагт үнэ тогтоосон. Үнэлэхдээ барилдааны нэг цагийн үнийг хөлбөмбөгийн ДАШТ-ий дамжуулалтыг худалдаж авахаас 19 дахин бага, олимпын дамжуулалтаас 15 дахин бага байхаар үнийг тогтоосон. Тв9 телевизийн эзэн Н.Энхбаяр гуай уулзсан. Тв9 телевиз шалгаруулалтад тэнцвэл таатай байхыг хэлсэн. Учир нь тэд туршлагатай. Хамгийн гол нь алдаа байдгийг засах хэрэгтэйг хэлсэн. Зарим үед барилдааны үеэр өөр нэвтрүүлгийн цаг давхцдаг байсан. Мөн төлбөр төлөх санал хэлсэн. Тэрбээр холбоонд төлбөр төлөхгүй, мөн дээрх барилдаан тасалж байгааг ярилцъя гээд шууд шийдвэр гаргаж чадахгүй байсан. Тийм бол боломжгүй гэдгээр уулзалт дууссан. Мөн Н.Энхбаяр гуайд нэг ч гэсэн спортын холбоо санхүүгийн чадвартай болох шаардлагатайг хэлсэн. Ингээд NTV телевиз шалгарч дамжуулалт хийж байгаа. Тус тв холбоонд төлбөр төлнө, мөн олон нийтэд үнэ төлбөргүй дамжуулах үүрэг хүлээсэн. Шалгаруулалтанд оролцсон хоёр телевиз барилдаан бүрийг нийслэл хот болон орон нутагт төлбөртэй сувгаар дамжуулах санал ч ирүүлж байсан.
-МҮБХ-ны Алтан цом багийн барилдаан сайхан барилдаан болж байна. Энэ барилдааны тухай тодруулга өгнө үү?
-Үндэсний бөхийн багийн барилдаан 1970-аад оны эхэн үеэс эхлэлтэй. Дараа нь 2010 оны үед аймгуудаар оролцсон “Нутгаа дуурсгана” барилдаан, 2022 оны намраас “Алтан цом” барилдаан болж байна. “Алтан цом” барилдаан анх аймаг дүүрэг, монгол туургатаны гэсэн 32 баг оролцож байсан. Дараа нь багийн тоог арай цөөлж зохион байгуулсан. Өмнөх хоёр удаагийн барилдааныг ажлын өдрүүдэд орой 19:45 цагт зохион байгуулж туршиж үзсэн. Телевизээр гаргаж байгаа болохоор үзэгчид цөөн байх талтай. Дээр нь Улаанбаатар хотын төв хэсэгт замын түгжрэл, зогсоол зэрэг хүндрэлүүд байх тул бөх сонирхогчдын ихэнх нь хүндрэл багатайгаар гэрээсээ эсвэл гар утаснаас үзэхийг бодно. Барилдаан бүрийн дараах судалгааг нэгтгэж дүгнэхээр аймгуудын баг мөн ажлын өдрүүдэд 19:45 цагт зохион байгуулахаар барилдааны 85 хувьд өргөөнд очиж үзэлт цөөн, харин тв үзэлт өндөр, сошиал үзэлт 12-15,000 дундажтай байсан. Гол зүйл нь Архангай, Ховд аймаг тэргүүн байрын төлөө Өвөрхангай, Булган, Увс зэрэг аймгийн баг 3-р байрын төлөө барилдах нь магадлал өндөр байв. Өнгөрсөн жилээс “Алтан цом” барилдаанд Үндэсний шилдэг компаниуд оролцож байгаа нь цаашдаа үндэсний бөхийн хөгжилд өндөр ач холбогдолтой. Энэ хамгийн чухал ололттой маш чухал юм. Барилдааны сошиал үзэлт 19,000-20,000 дундажтай, телевизийн үзэлт ч өндөр байгаа нь тодорхой. Учир нь амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
-Төгсгөлд энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тохиож байна. Тиймээс 1024 бөх барилдах уу?
-Баяр наадмын хуулиар 10 жил тутам 1024 бөх барилдахаар хуульчилсан. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулж 1024 бөх барилдах боломжтой. Сүүлийн хоёр сарын хугацаанд энэ цагт өнгөлж барилдаж байгаа найман бөхтэйгөө хамт Их хурлын даргатай хоёр удаа уулзаж дээрх асуудлаар санал солилцсон.
-Ярилцсанд баярлалаа
3,548.92






















































Нэргүй 2026-01-20 202.55.188.101
магалжав мэтийн начин цолноос дээш гарч үзээгүй гөлгөрүүд МҮБХ заларчихаад хор , хов базаж суудагыг мэдэхгүй хүн цөөн энэ л***р баньд нар монгол төрийн наадамыг санаатай бусинуулж байдаг БХ оос хөөх хэрэгтэй Өсөхбаярт юм санж явдаг өчүүхэн тархитай жоомнууд
d 2026-01-20 103.57.93.138
Допингтой хулхи здак нь үнэн ш дээ. Бадарч, Оюунболд нартай адилхан 4 жилээр хасах хэрэгтэй. Шударга байх хэрэгтэй ш дээ.
зочин 2026-01-20 66.181.166.196
Үндэсний бөхөд допингийн хэрүүл дуусахгүй ээ, өнгө мөнгөнд автчихсан ийм орчин допингоос сална гэж байхгүй, зүгээр л үндэсний бөхөд допингийн шинжилгээ хийдгийг больчих хэрэгтэй, энэ ямар сүртэй спорт ч биш, хэдэн бөх допингийнхоо дозыг хэтрүүлээд үхвэл үхнэ л биз, угаасаа бөхчүүд ямар нийгэмд хэрэгтэй баялаг бүтээгчид ч биш, хэдэн бөхийн гарз гэж юу байх, аяндаа үлдсэн хэсэг нь ойлгоод амьдралаа боддог болно ш дээ
Del 2026-01-20 202.55.188.35
сайхан ярилцлага болжээ 75 хувь хүртэл хасагдах хугацаа багасах боломжтой харин цол нь хураагдана гэж ойлгогдохоор ярьсан байна Өсөхбаярт
Зочин 2026-01-20 162.229.191.188
Шударга л баймаар байна. Бадарч,Өсөхбаяр нарыг барилдуулж,Баторшихын харцага цолыг олгох хэрэгтэй. Батсуурь аваргаас допинг илрэхэд маш бага хэмжээтэй гээд хэдхэн сарын дараа барилдуулж байсан. Ганхуяг харцагаас бас илрэхэд бүр ямар ч хариуцлага хүлээлгэлгүй барилдуулсан. Ийм дампуу ялгавартай хандах утаггүй байна.
Нэргүй 2026-01-20 66.181.191.41
Ялгавартай хандах дүрэм бий. Ямар бодис ямар хэмжээгээр гэдгээс. Эмчилгээний журмаар хэрэглэсэн байж ч болдог. Өөрсдөө тайлбараа гаргаад нотлох ёстой. Хэн хэн хэнээс авч хэрэглэснийг энд дурдсан л байна. Үнэртүүлсэн болгоныг архичин гэдэггүйтэй адил. Айраг амсах, шил архи уух, дарс амсах бүгд хэмжээ хязгаар, нөхцөлтэй шүү дээ. Харин сайн тунгааж ялгавартай хандах хэрэгтэй. Санаатай юу, санаандгүй юу гэдэг нь тодордог л байхгүй юу.
Нэргүй 2026-01-20 103.26.195.27
сайхан ярьжээ
Зочин 2026-01-20 66.181.186.208
маш бага илэрсэн гсэншдээ. түрүүү жил ямар сайхан наадам болж их ч баярласандаа. залуу ирээдүйтэй бөхийг ядаж барилдах эхрийг нь битгий хасаачээ гуйж байна.
хүний шээс цуглуулдаг, гэрт орж эрийн доодор шагайдаг ТББыг бүү давраа, тьэд санаатайгаар нутгархаж, бөхчүүдийг хорлож байна. 2026-01-20 158.59.146.29
хүний шээс цуглуулдаг, гэрт орж эрийн доодор шагайдаг ТББыг бүү давраа, тьэд санаатайгаар нутгархаж, бөхчүүдийг хорлож байна. ТББ-уудыг даврааж болохгүй ээ, монголд шударга ёс гэж байхгүй, нутаг нугаар нь ялгаварлан гадуурхаж санаатайгаар хорлон сүйтгэх, гутаах ажиллагаа заавал явагдана. Тиймээс энэ допингийн асуудлыг хэрхэвч ТББ-д дааьгаж болохгүй, цагдаагийн газрын хамгаалалт дор төрийн байгууллага нэргүйгээр, кодоор авдаг болох хэрэгтэй. ХҮНИЙ ГЭРТ ДАВХИЖ ОЧООД ЭНЭНД ШЭЭ, ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ
Нэргүй 2026-01-20 202.126.90.224
Өсөхбаяр Гарьдын цолыг хэвээр үлдээ допинг гэж худал юмаар залуусаа хорлож болохгүй
Нэргүй 2026-01-20 59.153.113.245
СҮА.даа очиж гоншигно Ойлгомжтой асуудал дээр орк царайлахаа боль.ГҮРИЙЖ2 БАЙГААД ПАНАНГИНД ЧИХНЭ,БАГШ РУУГАА ЧИХНЭ.ХЭНИЙГ ДОРОМЖЛООД БАЙНА.
Зочин 2026-01-20 59.153.115.35
Энэ залуучуудын тархи угааж допинг шахдаг Хосбаярт хариуцлага тооцоочээ. Бөхчүүдээ энэ махан толгой дээр оччоод багш багш гээд гүйгээд байгаа бол өөртөө л гомд.
Зочин 2026-01-20 66.181.186.208
маш бага илэрсэн гсэншдээ. түрүүү жил ямар сайхан наадам болж их ч баярласандаа. залуу ирээдүйтэй бөхийг ядаж барилдах эхрийг нь битгий хасаачээ гуйж байна.
Нэргүй 2026-01-20 203.169.50.241
Бат-Өлзийд арслан цолыг нь өгөх хэрэгтэй.
Зочин 2026-01-20 103.229.121.127
Энд ннг ойлгомжгүй зүйл байгаа нь тухайн бөхөд допинг өгсөн, худалдсан газар нь тодорхой бол хөнгөвчилдөг юм шиг, гэтэл Өсөхбаяр хаа нэгтэйгээс эмийн сангаас ч юм уу ямар нэг эм авсан л байх ямар тэнгэрээс унаад ирээгүй л байх ийм байхад ялыг нь хөнгөвчилж болдоггүй юм уу. Таны яриагаар ер нь 2024 оноос л нилээд нарийссан юм байна. Түүнээс өмнө хэрэглэсэн нь хожоод хоыших нь хохироод байгаа гэж ойлгохоор???
Зочин 2026-01-20 103.57.94.15
Зугтаасаар бгаад л дархан аварга болчихдог Батсуурь сдагаасаа цолыг нь хураагаад авчихаж чадах уу МАНГАРжаваа
Нэргүй 2026-01-20 122.201.31.3
Мал
Нэргүй 2026-01-20 192.82.66.174
цэгцтэй аятайхан мэдээлэл өгч
Зочин 2026-01-20 59.153.113.232
Хэл ам хэрүүл тэмцэлгүй бөх гэж юу байх, хамаг муу муухай бүхэн бөхөд л байдаг, сүүлийн үед их мөнгөтэй холбогдоод ирэхээр бүх юм улам л муудна ш дээ, ер нь тэгээд шуналаас л үүдэлтэй хэл ам, хэрүүл тэмцэл давамгайлна ш дээ
Нэргүй 2026-01-20 66.181.184.100
Бөхчүүпийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр анхаараач. Тэд хэлмэгдээд байгаа юм биш үү.
A 2026-01-20 103.212.116.23
Bohiin holboo geed hezeenii hel am heruultei baliar gazar baidag bizdee