Байр суурь: Иргэдийн зээлийг бус ББСБ-ын зээлийг хязгаарлах шаардлагатай

Байр суурь: Иргэдийн зээлийг бус ББСБ-ын зээлийг хязгаарлах шаардлагатай

Байр суурь: Иргэдийн зээлийг бус ББСБ-ын зээлийг хязгаарлах шаардлагатай

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос арилжааны банкнаас иргэдэд шинээр олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэж шинэчлэн тогтоосон. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Энэхүү шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах бодлого. Цаашид макро эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо тухай бүрд нь шийдвэр гаргаад явна" гэдгийг онцолсон юм. Зарим эдийн засагч энэ шийдвэр банк бус санхүүгийн байгууллагуудыг дэмжсэн шийдвэр боллоо гэдгийг хэлж байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс "Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг өргөн барьж, ББСБ-уудын зээлийн хүүг бууруулна" гэж мэдэгдсэн юм. Тиймээс энэ асуудал дээр талуудын байр суурийг хүргэж байна.


"МӨНХИЙН ӨРНИЙ СҮЛЖЭЭНД ОРСОН НЬ НИЙТЭЭРЭЭ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ МАШ МУУ БАЙГААГИЙН ИЛРЭЛ"

Эдийн засагч Б.Лхагважав:

-Ерөнхийдөө хэрэглээний зээл сүүлийн 10 жилд эрс нэмэгдэж, таван их наядын цалингийн зээлийг арилжааны банкууд олгосон. Энэ асуудалд хязгаарлалт тавьж, хэрэглээний зээлийг хумиж байгаа бодлого гэж харж байна. Монгол Улсын 1.2 сая иргэн цалингаараа амьдарч байна. Нэг жилдээ 13 их наяд төгрөгийг цалингийн фонд руу орж байгаагаас таван их наяд буюу 50 хувьд нь арилжааны банкууд дахин хэрэглээний зээл гаргаж байгаа механизм. Хэрэглээний зээл их гарч байгаа учраас ийм хязгаарлалтыг Монголбанкнаас хийж байгаа болов уу. Улсын хэмжээнд нийт цалингийн фондыг авч үзээд тэрний хувиасаа ярих нь зүйтэй. Ний нуугүй хэлэхэд, хэрэглээний зээлийг ямар ч хараа хяналтгүй олгож ирсэн. Цалингаараа амьдарч буй 1.2 сая иргэн урьдчилж цалингаа өрөнд тавьж, өрнөөс өрний хооронд амьдрах гинжин хэлхээнд орсон. Тийм учраас Монголбанкнаас хуримтлалыг өөртөө үлдээх бодлогыг барьж байна. Гэхдээ энэ бол оройтсон шийдвэр. Цалин авч байгаа бүх хүмүүс хэрэглээний зээлийн өрөндөө "баригдаад" удаж байна. Энэ нь өөрөө асуудал болчихоод байна.

Цалин ч бай, тэтгэвэр ч бай ирээдүйн орлогоо урьчилан зээл авч, мөнхийн өрний сүлжээнд орсон нь монголчуудын санхүүгийн боловсрол маш муу байгаагийн илрэл.

Хязгааргүй хэрэглээндээ хязгаартай цалингаа тэр аяар нь өгч байгаа нь маш буруу. Монгол Улсын төсөв ч адилхан. Хамгийн том буруу үлгэр дууриаллыг төр өөрөө үзүүлж байна. Яг нарийндаа улсын төсөв бол өрхийн төсөв гэсэн үг. Монгол Улс өндөр албан тушаалтны хэрэглээнд зориулаад өнөөдөр 35 тэрбум ам.долларын өртэй болчихсон байна. Улсын хэмжээнд санхүүгийн боловсрол маш муу байна. Нийтийн санхүүг хянадаг механизм Монгол Улсын Үндсэн хуульд байдаггүй гэдгийн том жишээ бол энэ. Ер нь мөнгөний зах зээл дээрх тоглогчид өнөөдөр монополь болсон байж магадгүй. Энийг задлах шаардлагатай бол энэ зах зээл рүү олон тоглогчдыг оруулж ирэх хэрэгтэй.

"АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХУВЬД БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ ХУМИГДАНА"

Эдийн засагч Б.Лакшми:

-Иргэн арилжааны банкнаас шинээр хэрэглээний зээл авахаар хандсан тохиолдолд олж буй орлого нь тодорхой хэмжээнд амьжиргаанд нь хүрэлцэж байх ёстой. Энэ үүднээсээ зээлдэгчийн өр, орлогын харьцааг тогтоодог. Нэг талдаа хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувиар 45 болгож бууруулж байгаа нь зөв. Иргэн нэг сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд энэ орлогынхоо 45 хувиараа зээлээ төлж, үлдсэн 55 хувиа амьжиргаандаа зарцуулна гэсэн үг. Гар дээр нь үлдэж байгаа мөнгө нь таван хувиар ч гэсэн нэмэгдэх юм.

Нөгөө талдаа Монголбанкы энэ шийдвэр арилжааны банкуудын олгож буй хэрэглээний зээлийн шалгуурыг илүү чангаруулж байна гэсэн үг. Жишээлбэл, иргэн 100 сая төгрөгийн зээл авлаа гэхэд эргэн төлөлтийн хувь нь илүү өндөр болно. Аж ахуйн нэгжүүдийн хувьд бизнесээ өргөжүүлэх боломж хумигдана.

Зээлийн хэмжээ нь бага ч хугацаа нь урт, өндөр хүүтэй байх зэрэг өөр хөшүүргүүд орж ирнэ. Тийм учраас их хэмжээний орлоготой хүмүүс л хэрэглээний зээлийг авч чадна гэж ойлгох ёстой. Ерөнхий сайдын хэлсэнчлэн мөнгө хүүлэлтийг хууль эрх зүйгээр шууд зохицуулах боломжгүй. Энэ асуудал нь тухайн улс орны зээлжих зэрэглэлээс шууд хамаарна. Тухайн улсын эдийн засгийн эрсдэл хэр өндөр байна вэ, эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ гэх мэт шалгуураар тогтоодог. Монгол Улсад өр, орлогын харьцаа болон хүү өндөртэй байдаг.  Олон улсад зээлийн хүү хамаагүй бага байдаг учраас эрсдэл ч бага байдаг. Тэгэхээр дан ганц хууль батлахаас илүүтэй төр засгийн тогтвортой байдлыг бий болгох нь чухал. Монголбанкны Мөнгөний бодлогын хүүгээрээ тухайн орны эдийн засгийн хөгжил ямар байх вэ гэдгийг тогтоож өгдөг. Бодлогын хүү өнөөдөр арилжааны банкны зээл авах хамгийн доод хэмжээг илэрхийлдэг. Монголбанкнаас бодлогын хүүгээ чангатгана гэдэг нь нэг талаасаа улсын эдийн засаг хүндрэх нөхцөл байдал үүсч байна гэдэг дохиог өгдөг. Харин Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулбал эдий засгийн хувьд эерэг байж, арилжааны банкууд зээл гаргахдаа мөнгөний эргэлтээ сул тавих боломжтой болдог.

"ИРГЭДЭД ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ХЯЗГААРЛАЛТ ТАВИХ БУС ББСБ РУУ ЧИГЛЭСЭН ШИЙДВЭРИЙГ ГАРГАХ ЁСТОЙ"

Эдийн засагч А.Цагаанхүү:

-Том зургаараа Монголбанкны шийдвэрийг дэмжиж байна. Эдийн засаг хямралтай энэ цаг үед улс зардлаа хэмнэж байгаа шиг ард иргэд хэрэглээгээ хэмнэх хэрэгтэй. Гэхдээ Засгийн газраас эхлээд Мөнгө хүүлэлттэй холбоотой хуулийн төслөө өргөн барих хэрэгтэй. Яагаад гэхээр өнгөрсөн 2025 онд нийт зээл олголтын 3/2 хувийг банк бус санхүүгийн байгууллагууд олгосон гэдэг дүн гарсан юм. Иргэд яг үнэндээ арилжааны банкны өрийн дарамтад бус банк бус санхүүгийн байгууллагын болон аппликейшны зээлийн дарамтад орсон. Монгол Улсад мөнгө хүүлэлттэй холбоотой шинэ хууль зайлшгүй хэрэгтэй байна. Арилжааны банкны шалгуур хангахгүй байгаа хэрэглэгчид банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй хэрэглээний зээл их авч байна. Монголбанкнаас хэрэглээний зээлийг хязгаарлах шийдвэр гаргахдаа иргэд рүү бус эхлээд банк бус санхүүгийн байгууллагууд руу чиглэж, ажиллах шаардлагатай.

Нийгэмд энэ төрлийн зар сурталчилгаа их явж, ард иргэд шалгуур багатай, өндөр хүүтэй зээл ихээр авч байна. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагуудын өндөр хүү, хэрэглээний зээлийг хязгаарлах ёстой.

Хоёрт, ард иргэдэд санхүүгийн боловсрол хэрэгтэй байна. Төр засгаас энэ чиглэлийн зөвлөмж өгч, санхүүгийн боловсрол олгох шаардлагатай. Монголбанкнаас иргэдэд олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болгон шинэчилж, мөнгөний хатуу бодлогын үргэлжлүүлж байгаа ч зөвхөн арилжааны банкуудад энэ шаардлагаа хэрэгжүүлбэл яг үнэндээ банк бусуудын борлуулалтыг төрөөс дэмжсэн шийдвэр болох юм. Үүнээс гадна бизнесийн чиглэлээр зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн боломжийг хязгаарлана гэсэн үг.

Тийм учраас Засгийн газраас Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төслөө санаачлан өргөн барьж, УИХ-аар батлуулсаны дараагаар хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэвэл иргэдэд ашигтай. Засгийн газар, Монголбанк хоёр харилцан уялдаатай ажиллах шаардлагатай байна.

Мөн арилжааны банк болон Монголбанкинд ажилладаг албан тушаалтнууд ямар нэг байдлаар банк бус санхүүгийн байгууллагатай, хувь хувьцаа эзэмшдэг. Арилжааны банкны хувьцаа эзэмшигчдийн гэр бүлийнхэн нь банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг байж болохгүй. Арилжааны банкуудын хэрэглээний зээл хумигдахаар эргээд иргэд банк бус санхүүгийн байгууллагын бондыг худалдаж авч, зээлийн чанарыг нь сайжруулдаг. Ер нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус байгууллагын бонд босгох асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарласнаар зээлийн нийлүүлэлт нь багасна. Тэнд хязгаар тавих шаардлагатай. Яг үнэндээ иргэд рүүгээ чиглэсэн хэрэглээний зээлийн хязгаарлалт тавих бус бүтэц буюу банк бус санхүүгийн байгууллага руу чиглэсэн шийдвэрийг гаргахгүйгээр маш харалган шийдвэр гаргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-01-21 103.229.120.162

ББСБ-уудын зээл бол МОНГОЛ БАНК,АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН зээл шүү дээ.Лхавгасүрэн гэж н**ш Занданшатрын л тавьсан хог.Шоронд байх ёстой хүн гадуур чөлөөтэй байна.

Avatar

Зочин 2026-01-21 202.179.27.65

ББСБ-уудын зээлийн эх үүсвэрт онцгой анхаарч судлах. ББСБ-гууд банкнаас зээл авч зээлийн эх үүсвэр бүрдүүлэн дамжуулан зээлдүүлдэг гэдгийг шалгах хэрэгтэй. ББСБ-ын эрх зүйг дахин судлаж дүгнэлт гаргах. ББСБ-ын тоо өсөхгүй байгаа, орон нутагт маш цөөн байгаагийн шалтгаан юу вэ

Avatar

Настан 2026-01-21 103.229.120.162

МАШ ЗӨВ.

Avatar

Зочин 2026-01-21 89.147.101.107

ББСБ -ын зээлийн хүү дэндүү өндөр.

Avatar

Нэргүй 2026-01-21 103.57.94.141

app zeeluudiig l zogsoooh heregtei irged zaluus balarch bgaam shig bna lee shuuuu

Avatar

дөг 2026-01-21 122.201.31.100

ийм л мангарууд байгаа юм. Тэгвэл зээлүүд бүр далд эдийн засагт орж энэ улс чинь нурна. Харин олон ББСБ байж өрсөлдөөн байж хүү нь буурч үйлчилгээ сайжирдаг. Юу ч мэдэхгүй гарууд юмаа

Avatar

Настан 2026-01-21 103.229.120.162

Чи чинь Монгол банкинд баймаар аятайхан хүн байна.Намтар,утасаа тавьчих.Чамайг тавиулах талаар АВИЛГАЧ ДҮҮДЭЭ хэлье.

Avatar

Нэргүй 2026-01-21 202.131.225.242

ББСБ-ын зээлийг хязгаарлах биш бүрмөсөн хориглох хэрэгтэй. Эсхүл арилжааны банктай ижил хүү тогтоох хэрэгтэй. Мөн тэтгэвэрийн заалийн хүү жилийн 18 хувь байгааг бууруулах хэрэгтэй. 6 сараас дээш хугацаагаар тэтгэвэрийн зээл авахаар зээлийн батлан даалт хийлгэж байгаа байж давхар амь нас эрсдлийн даатгал хийлгэж жилийн 80-85 мянган төгрөг авч байна. Энэ бол дээрэм юм. Батлан даагч тэтгэвэр авагч нас барвал би төлнө гээд батлан даалт хийж хамтран зээлдэгч болж байхад яахаараа давхар даатгуулах гэж

Avatar

Нэргүй 2026-01-21 202.131.225.242

Ядаж Төрийн банк нь энэ мэт новшийн луйвраа эхлээд зогсоох хэрэгтэй шүү. Төрийн банк яахаараа хэн нэгэн этгээдийн даатгалын компанийг дэмжээд хамтран зээлдэгчтэй байхад давхар амь насны даатгал нэрээр мөнгө хүүлж байгаа юм бэ? Үүнийг АТГ, ҮАГазар, Монгол банк хянах шаардлагатай байна шүү. Миний хөгшин эх зээл авах гээд батлан даагчаар нь оролцсон чинь тийм нугалаа завхрал Төрийн банкан дээр гарсан шүү. Үүнийг мэдэхгүй хичнээн ахмад настнуудын тэтгвэрээс хумсалж байгаа бол доо.

Avatar

ХӨХЧИР 2026-01-21 66.181.184.180

ЮУ ХУЦААД БГАМ… БАНКНЫ ЧИНЬ ХҮНД СУРТАЛ ХАТУУ ДЭГЭЭС АРД ИРГЭД ЗЭЭЛЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ НААД ББСБ- ЧИНЬ Л ХОНОГИЙН ХООЛТОЙ БАЙХ ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ БАЙГАА ШҮҮ. АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ АВИЛГАЧИД МИНЬ ДООШОО БУУЖ ИРЭЭД АМЬДРАЛ ҮЗ.

Avatar

Нэргүй 2026-01-21 202.126.89.63

Тэтгэврийн зээл гэж байх ёсгүй,ядхад 1 жилээс илүүгүй байх ёстой.Сар сардаа хэрэглэх мөнгө.Ихэнхи нь хүүхэдийнх нь байр, машинд явж байгаа.Хязгаарлахгүй бол эсэн бусын олдсон зээл болгоноо авдаг мал иргэдтэй улс.

Avatar

М.Амар настан. 2026-01-21 103.229.120.162

Тэтгэврийн зээл Монголын эдийн засагт их л нэмэр болж байгаа.Найдвартай төлөгдөнө.Ганц нэг нь нүд анидаг биз,үр хүүхдээс нь нэхээд л авна.

Avatar

зочин 2026-01-21 59.153.86.82

монгол банк 10. их наядын. төгрөг хэвлэн гүйлгээнд гаргасан нь чухам эдгээр ББСБ. аараа дамжуулан мөнгө хүүлэхэд зузаатгал хийсэн байгаа нь хэн бүхэнд ил байна . төв банкны үйлчлэгч нь хүртэл хувьдаа мөнгө хүүлдэг. аж ахуйн нэгжтэй байгаа гэвэл гайхах юм байхгүй . монгол банк ийм л луйварын үүр болж .

Avatar

mintuu 2026-01-21 59.153.85.1

цалин 1,000,000
НДШ 11.5% 115,000
ХХОАТ 10% 95,500

гарт 789,500
зээлд 45% 450,000
үлдэгдэл 339,500

Avatar

Зочин 2026-01-21 103.229.122.184

Банк бусуудадд шалгалт. Оруулаа Мөнгө хүүлэгч болчихоод байна Эхний ээлжинд Монгол банк арилжааны банкны ажилтнууд банк бустай байхыгг хориглох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-21 103.229.122.52

чадахгүй ээ хууль тогтоох дээд байгууллага их хуралд өөрсдөө болон хамааралтай ашиг хожоо олдог хүмүүс их байгаа

Avatar

Нэргүй 2026-01-21 202.126.89.232

Банкууд ббсд – д их хэмжээгээр мөнгө өгч мөнгөө угааж бгаа

Avatar

Мөөгий 2026-01-21 202.21.126.154

Монгол банкны эзэд , тэдгээрийн далбааныхан гадаадаас 0,09 %-ийн зээлүүдийг сарын 3% жилийн 35% хүү болгож ирэгдийг мөлжиж байгаа явдлыг л хязгаарлах хэрэгтэй. ЭНЭ БОЛ ШУУД МӨНГӨ УГААЛТ шүү дээ. ЗГ, УИХ, эрхтэн дархатнууд цөм мэдэж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2026-01-21 66.181.164.211

өөрсдөө бүгд банк бустай байгаа

Avatar

Нэргүй 2026-01-21 66.181.191.18

ББСБ-г яаралтай арга хэмжээ авах.ядаж хүү нь арилжааны банкуудаас бага байх ёстой. хувийнх гэхээр банкуудаас өндөр бх ёсгүй. ард түмнийг мөнгө хүүлэлээр хохироож байна

Avatar

,,, 2026-01-21 66.181.171.98

ЯГ ҮНЭН ЭНЭ ЯМАР Ч ӨР ОРЛОГЫН ХАРЬЦАА ТООЦОХГҮЙ ШААРДЛАГА ТАВИХГҮЙ ХЭМЖЭЭ ХЯЗГААРГҮЙ ОЛГОЖ БАЙГАА БАНК БУСУУДЫН АППЛЕЙКШН ЗЭЭЛ ДЭЭР ЗАСГИЙН ГАЗАР САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ГАЗАР ХЯНАЛТ ТАВИЖ ХЯЗРААРЛАХ БУУРУУЛАХ ШААРДЛАГТАЙ ДАН ГАНЦ АРИЛЖААНБ БАНКНЫ ӨОХ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД ЯМАР Ч НЭМЭР БАЙХГҮЙ

Avatar

y/x/z 2026-01-21 132.194.13.92

gadnuixantai XOLBOGDOXGUI BAIX

Avatar

Xynui xool udexgyi baix, -ycaa shalgajabax#; dox, galzyy xymyysbna XARLALTUIN abc Virus,-tolior eejeeree xaryylx, shinjilge xydlaagarj bn@; 2026-01-21 132.194.13.92

?Shydnui Ubchni gay xsgyin Boovni baliar bolgox , oo shig medeealdaj XAVAGNAJ SHYD SULRAAJ,SHAAJ UNAGAADAGGUILAGCHNi shaxml;#

– shydni Unaltyyd, XABDAr Xavdalttai. ( Emchlegdexgyi Ubcghnyyd bna) TAS DALT.
-BYLTGEr NYD bambai , ByLchirxainyyd Xavagnaj, NArMuix. CHANGAANZ shig bolox.
– Turui, BOOVNibylchirxai ni XAVDAR, SHEES XORSOX, doxi +NOGOON ideet, ( Staff apisnui, BOOVNiXulnui udeetTUNDASJILT,)
– YE MUCHUUR UBDUX, UDBGUUR UDUX Join, Xamguin Ayultai ni BELGUIN ZAMUIN UBCHNYYD bna.

Avatar

ЖИНХЭНЭ ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-01-21 202.21.110.94

ББСБ, АППЛИКЕЙШНЫ ЗЭЭЛИЙН АРД МОНГОЛЫН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ЖИЖИГ ГАРЫН МАФИУД БАЙНА ДАА…….. ТЭД НИЙ АРД ХЯТАДЫН ТРИАДУУДЫН БЯЦХАН СОНИРХОЛ ЯВЖ БАЙНА …….ТОВЧООР БОЛ ӨӨРИЙНХ ГАРААР МОГОЙ БАРИУЛЖ БАЙНА Л ГЭСЭН ҮГ ВМ ДАА……

Avatar

ИРГЭН 2026-01-21 202.179.15.114

Сэтгэгдэл устгахаа болино уу!

Avatar

ИРГЭН 2026-01-21 202.179.15.114

Ард түмний тархи эргүүлэх гэж хуцалдах юмаа.ккк. Инфляцаа барьж дийлэхгүй болохоороо мөнгөний нийлүүлэлтийг л багасгаж бн ш дээ. Иргэд тансаглах гэж зээл авдаггүй. Юун өр/орлогы харьцаа! Орлого нь огт хүрэлцэхгүй дутагдахаар л зээл авч байгаашдэ. Гар дээрээ мөнгөтэй бол уйдсан биш зээл авах гээд явах уу? Өдрийн хоол, сургалтын төлбөр, эмчилгээний зардал..г.м . Эндээс 1 л юм тодорхой байгаа юм биш үү?! Цалин, тэтгэврийг нэмэхгүй бол үнийн өсөлт, наад захын хэрэгцээнд хүрэхгүй байна аа гэдгийг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж