Кремль эртнээс нааш АНУ, Европын хооронд ан цав үүсгэж, барууны өрсөлдөгчдөө хагаралдуулан сулруулах стратегийг баримталжээ. Учир нь барууныхан Зөвлөлтийн үеийн нөлөө, хүч чадлаа дахин олж авах, газар нутгаа тэлэх гэсэн Оросын хүсэл эрмэлзэлд олон жил тууштай саад болсон билээ. Хариуд нь ОХУ янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагаа, хуурамч мэдээлэл түгээх бодлогыг идэвхтэй явуулдаг.
Нэн ялангуяа Орос, Украины дайн эхэлснээс хойш Кремлийн туйлын хүсэл НАТО-г задлах болов. НАТО тэлж магадгүй гэх тайлбараар Кремль дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн дайнаа үргэлж зөвтгөдөг.
Тэгвэл Оросын хувьд хүсэн хүлээсэн мөч нь тун ойрхон ирэв бололтой. Оросын заналхийллийн эсрэг 80 жилийн турш хамгаалалтын бамбай болж ирсэн НАТО эцэстээ Гренланд гэх санаанд оромгүй асуудлаас болж задран унах дөхөөд байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дани улсын хагас автономит нутаг дэвсгэр Гренландад санаархах болсныг Кремль хөндлөнгөөс анхааралтай ажиглаж байна.
Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас Трампын тарифын сүрдүүлгийн дараа мэдэгдэл хийхдээ "Хятад, Орос хоёр үнэхээр баярлаж байгаа нь лавтай" гэжээ.
АНУ л Гренландыг хяналтдаа авахгүй бол Орос, Хятад хоёрт арлыг алдах болно гэж Трамп мэтгэдэг. Энэ санааг Орос, Хятадын хэн хэн нь эрс үгүйсгэдэг бөгөөд Данийн цэргийнхэн хүртэл зүүн зүгээс ирэх бодит аюул заналхийлэл байхгүй гэж мэдэгдсэн удаатай.
Гренландыг авах санаагүй гэж байгаа ч гэлээ Оросын төрийн телевизүүд өөр зүйл өгүүлж байгааг "CNN" мэдээлжээ. Тодруулбал, Кремлийг дэмжигч хэвлэлүүд Трампын Гренландтай холбоотой гаргасан шийдвэр бүрийг "НАТО-д өгч буй сүйрлийн цохилт", "Оросын хувьд үнэхээр ашигтай алхам" гэж баяр хөөртэйгөөр бичиж байна.
НАТО сүүлийн хэдэн 10 жилд үзээгүй хямралтайгаа нүүр тулснаар Украинд үзүүлэх дэмжлэг нь суларна гэж үзэж байна. Ингэснээр ОХУ дайны талбарт давуу тал олж авна гэсэн ойлголт Москвад өргөн дэлгэр таржээ. Хатуухан хэлбэл, энэ нь Украины хувьд бодит байдал байж мэдэх юм.
Гэхдээ оросууд оргилуун дарсаа хараахан буудуулаагүй байсаар. Хэдийгээр хэвлэл мэдээлэл, олон нийтийн хандлага нэг янз байгаа ч Орос улс албан ёсны байр суурь бараг илэрхийлээгүй, нам гүм байгаа юм. Нам гүм гэхээсээ илүү эл асуудалд шүүмжлэлтэй хандсан гэхэд ч болно. Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Трамп Гренландыг авна гэснээрээ олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс гадуур үйлдэл хийж байна" гэж мэдэгдсэн юм.
Кремль өөрсдөө олон жилийн турш олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг зөрчсөн атлаа ийм хоржоонтой мэдэгдэл хийсэн аж.
АНУ Гренландыг хянах нь Арктикийн бүс нутаг дахь Оросын ноёрхолд бодитой сорилт болж мэднэ. Мөн цэрэг, эдийн засгийн хүчээ дэлхий даяар гайхуулж, тааварлашгүй байдлаараа тархи ажиллуулах болсон Трампын засаг захиргаа Оросыг түгшээж байна.
Ерөнхийлөгч Путин шинэ оны анхны гадаад бодлогын илтгэлдээ ч энэ асуудлыг дурдсан. Тэрбээр "Дипломат харилцаа, харилцан буулт, харилцан ашигтай шийдэл олох оролдлого бүрийг нэг талыг барьсан аюултай үйлдлүүд орлох боллоо. Улс орнууд хоорондоо харилцан яриа өрнүүлэхийн оронд хүчтэй нь дийлдэг гэсэн зарчмаар өөрсдийн нэг талыг барьсан үзэл санааг нөгөөдөө тулгаж, бусдын хэрхэхийг зааж, тушааж болно гэж бодоод байна" гэсэн юм. Путин өөртөө дүгнэлт хийхгүй хэрнээ олон улсын тавцан дахь АНУ-ын үйлдлийг энэ үгээрээ илэрхийлж байгаа аж.
Геополитикийн сөргөлдөөн дунд Оросын холбоотон, түншүүд ч задран, бутарч эхлэв.
Тухайлбал, Сирийн дарангуйлагч, Путины ойрын түнш Башар аль-Ассадыг өнгөрсөн онд засгийн эрхнээс түлхэн унагасан билээ. Түүнчлэн олон жилийн турш Оросын холбоотон байсан Иран ч Израилийн хүчтэй цохилтод өртөв. Өдгөө Иранд засгийн газрын эсрэг жагсаал цуглаан үргэлжилж, дахин цохилтод өртөж ч магадгүй болоод байна. Мөн энэ сарын эхээр АНУ-ын хүчнийхэн Кремлийн дуртай удирдагч, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан нь Москвагийн хувьд бас нэг сорилт боллоо. Венесуэль ажиллагааны дараа Оросын уламжлалт түнш Куба ч АНУ-ын бай болж магадгүй байна.
ОХУ дэлхийн хоёрдугаар дайны дараах дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг Кремлийг хааж боох гэсэн барууныхны давхар стандарт гэж үл тоомсорлосоор ирсэн. Эсрэгээрээ ОХУ хүч хэрэглэн хил хязгаарыг өөрчлөхийг хориглосон НҮБ-ын дүрмийг ил тод зөрчиж, өөрсдийн үзлээ тулгаж буй. Гэтэл эцэстээ АНУ хүртэл Оростой адил авирлаж байгаа нь Кремлийн хувьд нэг ёсондоо ялалт болж байх шиг.
Ямартай ч ялалтын баяр тэмдэглэхэд арай эрт байна. Энэ ялалтын дараа ямар аюултай шинэ дэлхий ертөнц бидний өмнө нээгдэх вэ гэдэг тодорхойгүй. Илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой АНУ-ын засаг захиргаатай харьцаж дассан Кремлийн хувьд улам түрэмгий, тогтворгүй Трамптай нүүр тулах нь амаргүй сорилт болно.
Оросын нөлөө бүхий “Московский комсомолец” хэвлэлд Трампыг "Галзуугийн эмнэлгийн ерөнхий эмч" гэж нэрлэжээ. Ингээд зогсохгүй "Галзуугийн эмнэлгийн ерөнхий эмч өөрөө ч бас галзуурчих шиг боллоо. Бүх зүйл орвонгоороо эргэж, нуран унаж байх шиг мэдрэмж төрж байна" гэж бичжээ.
3,548.92






















































Нэргүй 2026-01-21 103.212.116.145
ҮНЭН БУРДАГ ГАР УУ ЭНЭ ЧИНЬ СЭРҮҮН ЗҮҮДЭЛДЭГ ГАРУУ
зочин 2026-01-21 66.181.191.120
Худалдааны гол түншүүдтэйгээ дайсагнадаг малууд монголоос өөр байдаг болов уу, Тэгээд зөвхөн энэ хоёр оронтой хиллэнэ
Irgen 2026-01-21 122.201.31.136
Nato ehelj amlaltaa zorchson. Tm ees asuudal baruunihan oorsdoos ni ehelsen.
Б 2026-01-21 202.131.225.197
ТИЙШД ТАНАЙ ХАЙРТ ЦАРЬ ЧИНЬ ХАМАГ ГАЙ ЗОВЛОН ДАЙЙН ДААЖИЙН ЭХЛҮҮЛЧИХЭЭД БУРУУГАА ДАНДАА БУСАД РУУ ЧИХДЭГ ГАЖ ЗУРШИЛТАЙ ШД. ЧАМ ШИГ УДАХГҮЙ ЯДНАНГААР ГАРАХ ЭСВЭЛ УКРАЙНД ОЧИЖ ГРУЗ-200 БОЛОХ УРВАГЧ НОВШНУУД ЦАРЬ БСДАГЫН ҮГЭНД ЯМАР Ч ЦЭНЗУРГҮЙ ИТГЭХ ЁСТОЙ БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ.
Нэргүй 2026-01-21 67.168.92.100
хүзүүгүй н**ш оо эм ээ уу
зочи 2026-01-21 66.181.160.81
НАТО задарсан байлаач Оросуудад ямарч ашиггүй,.. Харин Гренланд Америкийн мэдэлд очвол Америк улам хүчирхэгжиж , Оросууд Аркитикд ямарч нөлөөгүй болноо гэсэг үг шд ..
Нэргүй 2026-01-21 124.217.140.247
Барууныхан ЗХУ-ыг задалсан Оросыг бүрэн өөрийн эрхэнд орууллаа гэж тулгасан баярын оргилуун дарсаа ууж дуусаагүй. Байхад Оросууд 20 жилийн дотор дахин сэргэж дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн нэрийг АНУ, Хятад 2-той адил эзэмших болсон нь Оросыг дахин өндийх чадалгүй болсон гэсэн Барууныхныг жинхэнэ шоконд оруулсан. Барууныхан Зөвлөлтийг нураах үедээ амалсан НАТО-г оросын хилд ойртуулж тэлэхгүй гэсэн амлалтаасаа буцаж залгаа бүх улс ороныг сүүлд украиныг элсүүлэх болсоныхоо хариуг хүртэж бнаа
Нэргүй 2026-01-21 43.242.242.57
Барууныхан Зөвлөлтийг нураах үедээ амалсан НАТО-г оросын хилд ойртуулж тэлэхгүй гэсэн амлалтаасаа буцаж – ккк. Оросууд Украин руу дайрахгүй, газар нутгийг нь булаахгүй гсн Будапештийн гэрээнд гарын үсэг зурсан. Оросууд тэр амлалтаа биелүлсэн үү?
Б 2026-01-21 202.55.191.130
МАНГАДЫН ХИЛД ОЙРТУУЛЖ ТЭЛЭХГҮЙ ГЭДЭГ ЯМАР Ч АМЛАЛТ, ХЭН Ч ӨГӨӨГҮЙ. ЧИНИЙ ХАЙРТ ЦАРЬ БСДА ЧИНЬ ОБАМАТАЙ УУЛЗАХДАА ТЭГЖ АМАЛСАН ГЭЖ ШААААГААД БАЙСАНДАГ. ГЭТЭЛ ОДОО УКРАЙНЫГ НАТО Д ЭЛСЭХ ГЭЛЭЭ ГЭЭД ЗОДСОН ЧИНЬ МАНГАДТАЙ ХИЛЛЭДЭГ ФИНЛАНД ШВЕД ХОЁР НЭМЭЭД ЭЛСЭЭД ШААААСССС. ТЭГСЭН ЧИНЬ ЗОДУУЛАХ ЁСТОЙ УКРАЙН НЬ БУЦААГААД МАНГАДЫГ ЭСЭРГҮҮЦЭЭД ЗОДОЛДООД ОДОО БҮҮР МАНГАД БСДАКУУД ӨӨРСДӨӨ ЗОДУУЛААД ЭХЛЭХ ШИВ ПОХАХАХА
Зочин 2026-01-21 59.153.87.54
Путлер сөнөтүгэй
Нэргүй 2026-01-21 124.217.140.247
Манайхтай адил 1990 онд ардчилал, зах зээлд шилжиж эдийн засгийн гүн хямралд манайхаас ч дор байсан ч одоо дэлхийн хамгийн хүчирхэг 3 орны 1 болсон байхад манай улс толгойлсон авилгачид нүүрснийхээ хэрүүлээс ч салж чадаагүй. Дэлхмйд зөвхөн барууныхны засаглалд байлгах нэг туйлт бодлогыг анх 2007 онд Путин Мюнхений хурал дээр ололн туйлт болгох үзэл санааг гаргасан нь одоо дэлхийн дүрмийг өөрчилж улс орнуудад улс төрийн эрх чөлөөг эдлүүлж эхэлсэн. Путинг сөнөтүгэй гэхийн оронд өөрсдийн МАНАН-г сө
Нэргүй 2026-01-21 43.242.242.57
хамгийн хүчирхэг 3 орны 1 болсон – айн? ийм олон мянган цэргээ алдчихаад хүчирхэг улс болдог юм уу? Хэдэн танк, их б**, нисдэг онгоцоо болон усан онгоцоо бас алдсан бэ?
Нэргүй 2026-01-21 124.158.107.154
ТАРВАГАДОРЖИЙН САЙТ ДАНДАА ХУДЛАА УНГАНА ЭНЭ.
Б 2026-01-21 202.131.225.197
РЦНК-ЫН ТРОЛЛ ГИИЧИЙЙ ЧИ Л УНШИХАА БОЛЬЧИХ.
Зочин 2026-01-21 59.153.114.216
Элбэгдоржийн мэдрэл сайт бодит байдлаас хөндийрсөн, дандаа нэг талыг барьсан, иргэдийн тархийг худлаа мэдээллээр угаадаг. Магтаад байгаа сөнөж байгаа баруунаа одоо юу гэж бичих вэ. Трамп хүзүүгүй нөхрийг барьж хорих л үлдэж байна.
Б 2026-01-21 202.131.225.197
ХҮҮҮЕЭЭЭ АЛЬ БАГАД Л СӨНӨЖ БАЙГАА ГЭЭД БАЙСАН БАРУУНЫ УЛС ОРНУУД ОДОО ХҮРТЭЛ БАЙДАГ ЮМ УУ? НӨГӨӨ ЧИНИЙ ЦАРЬ БСДАГЫН ҮЗЭЛ СУРТАЛЧ АВГАЙ ГУРАВ ХОНОГТ КИЕВИЙГ ЭЗЛЭНЭ ГЭЖ ШААААСНЫ ДӨРӨВ ДЭХ ЖИЛИЙН ОЙ ШИГ ЮМ БОЛЖ БАЙНАА ДАА?
Нэргүй 2026-01-21 103.229.121.197
Муу АНУ-ын ноход оо, та нар АНУ-аас ногоон карт авч чадахааргүй болсон. Оросыг муулаад байгаа юм бол битгий машин унаж, битгий автобусаар яваарай!
Нэргүй 2026-01-21 202.131.225.242
Чи харин нэг талыг дэмжээд юм олж авахыг чинь хармаар байна. Чиний магтаад байгаа улс чинь дараагийн хяналтандаа авах газар нутаг нь Монгол шд. Тэр үед харин чи хөл нүцгэн ч явж чадахгүй яагаад гэвэл чамд газар нутаг байхгүй болно
Нэргүй 2026-01-21 202.126.88.205
За би машин унахаа больё ХАХАХА
Нэргүй 2026-01-21 202.126.89.83
Чи харин өөрөө гар утас, копьютeр интeрнeт хэрэглэхээ больчих тэгвэл. Наадуул чинь барууны, Амeрик эд
Нэргүй 2026-01-21 43.242.242.57
би хятад автобусаар хятадын бензинээр явж болох уу?
Нэргүй 2026-01-21 202.126.91.135
энэ хэдэн өвгөчүүл дэлхийг самарч байна даа. хүн төрөлхтөн болоогүй байна гэдгээ харуулж байна. байгалийн хууль юмдаа. саяхан л глобалчлал,, дэлхийн хамтын ажиллагаа, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл гэдэг байсан бол одоо хүн гэдэг бол нэг төрлийн бич ширэнгийн хуулиар амьдардаг гэдэг нь тодорхой боллоо. ширэнгийн хуулиар бол хэн хүчтэй, том биетэй нь толгойлогч болно. жижиг улсуудын хувьд бол оршин тогтнох нь эргэлзээтэй том гүрнүүдийн эрин үе эхэллээ