Олон ажилтантай компани цөөрч, жижгүүд нэмэгдэв

Олон ажилтантай компани цөөрч, жижгүүд нэмэгдэв

Олон ажилтантай компани цөөрч, жижгүүд нэмэгдэв

Бизнес регистрийн санд 2025 оны эцсийн байдлаар 263.4 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байна. Энэ нь 2024 оныхоос 583-аар, улиралд 16.5 мянгаар буурсан үзүүлэлт болов.  Үүнд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/242 дугаар тушаалын дагуу 21.9 мянган хуулийн этгээдийг татан буулгасан нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Нийт бүртгэлтэй 263.4 мянган хуулийн этгээдийн 116,820 буюу 44.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж 6,769 нэмэгдсэн. Харин үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж 146,613 болж, 7.3 мянгаар буурчээ. Энэ нь нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 55.7 хувийг эзэлж байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 89.4 мянга буюу 61 хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон бол үлдсэн 57.2 мянга буюу 39 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй зэрэг шалтгаантай байгаа аж.

Үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 86.8 хувийг, 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 6 хувийг, 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 4.6 хувийг, 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.6 хувийг тус тус эзлэв. Үүнээс үзэхэд,  2025 онд 1-9 ажиллагчидтай үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд 2022 оноос хойш 2.5 мянгаар өссөн. Эсрэгээрээ 50-ас дээш ажилтантай хуулийн этгээд 2022 оноос хойш тасралгүй цөөрсөн дүр зурагтай байна.

Хуулийн этгээдийн 205.0 мянга буюу 77.8 хувь нь компани, 30.8 мянга буюу 11.7 хувь нь төрийн бус байгууллага (ТББ), 15.1 мянга буюу 5.7 хувь нь хоршоо, 5 мянга буюу 1.9 хувь нь нөхөрлөл, 4.9 мянга буюу 1.9 хувь нь төсвийн байгууллага, 2.6 мянга буюу 1 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ), орон нутгийн өмчит үйлдвэрийн газар (ОНӨҮГ) болон бусад хэлбэртэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭАА 2026-01-20 202.9.46.229

Эргээд 90ээд он шиг баахан Хувиараа Эрхлэх Аж Ахуйнууд л байдаг болж

Avatar

Нэргүй 2026-01-20 202.9.41.5

Худлаа шаагаад байгаарай түрүйний бөөс хулгайч х***а манж пздагууд.

Avatar

Ai 2026-01-20 202.9.46.229

Удахгүй хиймэл оюун ухаан бүх салбар мэргэжлээр хөгжиж дарга, захирал, мэргэжилтэн,ажилтан, ажилчин, туслах ажилчин гээд нэг ч хүн хэрэггүй болж хиймэл оюунт роботуудын нийгэм эдийн засаг үүсч хүн төрөлхтөн заазлагдана.!

Avatar

Нэргүй 2026-01-20 202.131.225.197

hun bol zardal

Avatar

Нэргүй 2026-01-20 66.181.181.117

Олон ажилтантай том нэртэй компаниуд цалингаа өгөхгүй, дарга захиралууд нь гадуур тэнээд байхаар яаж ажилтан тэсэх вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж