Японы ерөнхий сайд Санаэ Такаичи парламентын ээлжит бус сонгуулийг ирэх сарын 8-нд явуулахаар зарлалаа. Тэрбээр санхүүгийн тогтворгүй байдалд орж болзошгүйг үл харгалзан хүнсний найман хувийн татварыг хоёр жилийн хугацаанд түр зогсооно гэж амлаж байна. Сөрөг хүчний намууд ч бас ийм амлалт өгч байгаа бөгөөд энэ шийдэл нь цаашдаа улсын төсөвт томоохон алдагдал үүсгэх эрсдэлтэй юм.
Япон улс хүнсний бүтээгдэхүүнд найман хувь, бусад бараа, үйлчилгээнд 10 хувийн татвар ногдуулдаг. Тус улсын хүн ам хурдацтай хөгширч буй тул нийгмийн халамжийн зардал нэмэгдсээр байгаа юм. Дээрх татварууд нь энэ зардлыг санхүүжүүлэхэд тус болдог.
Такаичи хэлэхдээ “Найман хувийн хүнсний татвараас хоёр жилийн хугацаанд чөлөөлөх нь амьжиргааны өртгийн өсөлтөөс үүдэлтэй хямралыг зөөлрүүлнэ. Засгийн газар шинэ өр тавилгүйгээр одоо байгаа татаасыг хянах зэрэг аргаар энэ шийдвэрийг дэмжиж болно. Бид эдийн засаг болон төсвийн бодлогыг шинэчилнэ. Хэт хатуу төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын хомсдолыг зогсооно” гэжээ.
Сөрөг хүчний намуудын хувьд сонгуулийн өмнө хэрэглээний татварыг бууруулах эсвэл бүр цуцлахыг уриалжээ.
Гэвч хэрэглээний татварыг бууруулах нь инфляцийг хурдасгах магадлалтай гэж эдийн засагчид санаа зовж байна. Инфляцийн түвшин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Японы банкны зорилтот хоёр хувиас давсан хэвээр байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй гэж үзэж байгаа юм.
Хэрвээ хүнсний найман хувийн татварыг бүрмөсөн зогсоовол засгийн газар жилд ойролцоогоор таван их наяд иенийн орлогоо алдана. Энэ нь Япон улсын жилд боловсролын салбарт зарцуулдаг мөнгөн дүнтэй дөхөж очих юм.
3,548.92




















































Нэргүй 2026-01-20 66.181.176.93
ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАВАХ ЮМСАН. ТЭДНИЙ ДООДОХ МАШ ЦЭВЭРХЭН БАЙДАГ ГЭСЭН.
Нэргүй 2026-01-20 66.181.161.27
МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ДООДОХ ЕР НЬ ӨМХИЙ Ш ДЭЭ.
Нэргүй 2026-01-20 66.181.176.93
ТЭГЭЭД ШАР СЭМЖИЛСЭН ХӨГШИН СОЛОНГОС ӨВГӨЧҮҮЛ НЬ ТЭРНИЙГ НЬ СЭЖИГЛЭХГҮЙ ДОЛООГООД Л ШААГААД БАЙХ ЮМ. ХАХАХАХАХАХА