Ираны төрийн телевизүүд хакердуулжээ

Ираны төрийн телевизүүд хакердуулжээ

Ираны төрийн телевизүүд хакердуулжээ

Ираны хэд хэдэн төрийн телевиз Ням гаригт /2026.01.18/ хакердуулжээ. Тодруулбал, энэ үеэр хуваарьт хөтөлбөрүүд тасалдаж, оронд нь цөллөгт байгаа ханхүү Реза Пахлавигийн дүрс болон засгийн газрын эсрэг жагсаалын хэсгүүдээс цацсан байна.

“The Associated Press”-ийн мэдээлснээр Пахлавигийн хоёр бичлэг болон Ираны аюулгүй байдлын хүчнийхнийг олон нийтийн талд орохыг уриалсан графикыг дэлгэцээр харуулжээ.

Тус график дээр “Иргэд рүү буу шагайхаа боль. Ираны эрх чөлөөний төлөө нэгдэнэ үү” гэсэн бичиг гарсан байв. Пахлавигийн хувьд Исламын бүгд найрамдах улсыг нурааж, иргэдтэй нэгдэхийг Ираны армид уриалж буй бичлэг гарчээ. Тэрбээр “Надад армид хэлэх тусгай мессеж байна. Та нар бол Ираны үндэсний арми. Исламын бүгд найрамдах улсын арми биш. Та бүхэн өөрсдийнхөө амийг аврах үүрэгтэй. Та нарт тийм их цаг үлдээгүй. Ард иргэдтэйгээ аль болох хурдан нэгд” гэх аж.

Иранд засгийн газрын эсрэг жагсаал эхлээд 22 хонож байна. АНУ-д төвтэй “HRANA” хүний эрхийн агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн өдрүүдэд их бага хэмжээний 624 жагсаал цуглаан бүртгэгджээ. Мөн дор хаяж 24669 хүн нас барсан байна. Эндээс 3600 гаруй нь жагсагчид байсан бол 9000 хүний үхлийг мөрдөн шалгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-20 59.153.113.95

Ард түмэн нь Бүгд найрамдах улсаасаа татгалзаад Хаант улс руу орох юм гэнэ дээ. Хаант улс байхад нь баруун өөрсдөө л татаж унагаж Аяатоллаг гаргаж ирсийштэ.

Avatar

Нэргүй 2026-01-20 67.168.92.100

ядарсан юм бичих юм аа ха ха Ираны иргэд ахиад жагсахгүй гээд болчихсон гэнэ ээ.

Avatar

Нэргүй 2026-01-20 66.181.176.93

ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж