АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Норвегийн Нобелийн хороонд гомдсон тул энх тайвны тухай бодох үүргийг цаашид хүлээхгүй гэж Норвегийн ерөнхийн сайд Йонас Гар Стёред хэлжээ. Мөн нэгэнт Нобелийн энх тайвны шагнал хүртээгүй тул Гренландыг АНУ-д нэгтгэнэ гэх заналхийллээ дахин давтсан байна. Энэ ер бусын үгээ Трамп мессежээр хүргүүлсэн бөгөөд үүнийг нь ерөнхий сайдын ажлын албаны эх сурвалж баталжээ.
Тэрбээр “Танай улс надад найман дайн зогсоосны минь төлөө Нобелийн энх тайвны шагнал өгөхгүйгээр шийдсэн тул би цаашид энх тайвны талаар бодох үүрэг хүлээхгүй. Одоо харин АНУ-д юу сайн бэ, юу зохимжтой вэ гэдгийг л бодно” гэж бичжээ.
Трампын гомдоллосон мессеж нь Норвеги болон Финландын удирдагчдаас эхтэй. Тодруулбал, Норвегийн ерөнхийн сайд Йонас Гар Стёре болон Финландын ерөнхийлөгч Александр Стабб нар Трамп руу тарифын нэмэгдлийг эсэргүүцэж байна гэсэн утгатай мессеж бичжээ. Үүний хариуд Трапм Нобелийн шагналын талаар дурдсан нь энэ юм.
Нобелийн шагналыг Норвеги улсын засгийн газар хариуцахгүй, зөвхөн Нобелийн хороо бие даан шийддэг гэдгийг Йонас Гар Стёре Трампад хэлжээ.
Дашрамд дурдахад, Трамп Гренландыг авах төлөвлөгөөг нь эсэргүүцсэн Европын хэд хэдэн оронд ирэх сарын 1-нээс 10 хувийн нэмэлт тариф ногдуулахаа мэдэгдсэн юм. НАТО-ийн гишүүн орнууд бие биенийхээ өөдөөс хүч хэрэглэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул холбоотнууд үймж сандралдаж эхэлжээ.
Гренландын төлөвлөгөөнийхөө талаар Трамп тус мессежиндээ мөн дурдсан байв. Тэрбээр “Дани улс энэ арлыг Орос, Хятадаас хамгаалж чадахгүй. Тийм байж яагаад эзэмших эрхтэй байгаа юм бэ? Цаасан дээр бичигдсэн зүйл юу ч байхгүй шүү дээ, хэдэн зуун жилийн өмнө байрлуулсан нэг завь л байгаа биз. Бид ч бас тэнд завьтай.
Би НАТО-г үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээд л хэний ч хийгээгүй их зүйлийг эвслийн төлөө хийсэн. Одоо харин НАТО АНУ-ын төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй байна. Бид Гренландыг бүрэн хяналтдаа авахгүй л бол дэлхийд амар амгалан тогтохгүй нь” гэжээ.
3,548.92



















































Нэргүй 2026-01-20 66.181.176.93
ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.
Нэргүй 2026-01-20 192.82.92.204
Тун удахгүй Трамп байдагтай очно,
Зочин 2026-01-20 59.153.115.49
Трамп болимоор юм
Нэргүй 2026-01-20 188.162.254.31
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
Нэргүй 2026-01-20 66.181.182.55
Зөнөгчавганц чинь бүр солиордог болжээ…
зочин 2026-01-20 202.9.40.20
Удахгүй дэлхийг бүхэлд нь АНУ тэжээж байна гэх боловуу. Зөнөг өвгөн чинь. Шуналтай ,авилгач, шатаажчин, бүсгүйчүүдийн наймаачин гэж байгаа
Нэргүй 2026-01-20 202.9.47.9
Энэ нэг юм чинь царай зүс нь яачаавээ хөөрхий баг өмссөн юм шиг л болчиж
Нэргүй 2026-01-20 66.181.182.250
Ер нь бол Гренланд нь Хойд Америкт байдаг , АНУ-тай илүү ойр, Даниас их хол газаршт. Мөн угаасаа АНУ-н мөнгөөр 200 жил амьдарч байгаа бяцхан тосгодуудтай, Дани улсаас ямарч санхүү авдаггүй гэж байгаа юм.
Нэргүй 2026-01-20 66.181.191.54
Дани улсаас жилд 800.0 сая ам.долларын санжүүжилт авдаг, автономит улс
Иргэн 2026-01-20 122.201.19.99
Stupid Tramp
Б 2026-01-20 202.55.191.130
ЗА ТЭГЭЭД ТЭР ГРИЙНЛАНДАА АВААЧ ДЭЭ. НЭГ БОДЛЫН ЭНЭ БАЛАЙ ӨВГӨНИЙ ЗӨВ Л ДӨӨ. НАТО-Г АМЕРИК ХИЧНЭЭН Ч ЖИЛ ТЭЖЭЭВ, ОДОО БАРУУНЫХАН ӨӨРСДӨӨ ЦААШ НЬ АВЧ ЯВАХ НЬ ЗӨВ.
нэр 2026-01-20 202.9.46.20
Манай хэд ч бас яаж зүгээр суухав, утаанд хордож үхлээ гээд хэдэн жил хэдэн $ цохиосон доо хөөрхий, амеркийн татвар төлөгчдийн мөнгө шүүдээ.
Бадарч тахар 2026-01-20 66.181.190.28
26 оны 27 оны Нобёль авсан хүмүүс нь мёдалиаТрампад дахиад л өгнө ! Трамп авж л орхино ! 3 мёдальтай болно !