Иргэд, аж ахуйн нэгжүүд их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдах явцдаа залилуулж, их хэмжээний хохирол амсах тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал, 5 тонн мах худалдаалж, мөнгөө авч чадалгүй залилуулсан хэрэг Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгджээ. Тодруулбал, иргэн Б нь үл таних этгээдэд 5 тонн махыг 72 сая 300 мянган төгрөгөөр худалдаалсан боловч төлбөрөө авч чадаагүй байна. Тухайн этгээд барааг хүлээн авсны дараа төлбөр шилжүүлээгүй бөгөөд уг үйлдлийг залилангийн шинжтэй гэж үзэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сүүлийн үед бараа бүтээгдэхүүнийг их хэмжээний мөнгөн дүнгээр худалдах үедээ гэрээ хэлэлцээргүй, мөнгөн гүйлгээг баталгаажуулалгүйгээр бараагаа шилжүүлэх явдал түгээмэл байгаа нь залилангийн хохирол үүсэх гол шалтгаан болж байна.
3,548.92





















































Холбоотой мэдээ