Мичиган мужийн баруун хэсэгт 196 дугаар хурдны зам дээр 100 машин овоорч, мөргөлдсөн осол болжээ. Ослоос болж замын хөдөлгөөн саатаж, хэд хэдэн хүнийг эмнэлэгт хүргэсэн гэдгийг албаныхан Даваа гаригт /2026.01.19/ мэдээлэв. Ойролцоогоор 9-12 хүн бэртэж гэмтсэн бөгөөд хүний амь эрсдээгүй.
Оттава хошууны цагдаагийн хэсгээс мэдээлснээр, осол Зиланд суурингийн 64 дүгээр өргөн чөлөөний ойролцоо болжээ.
Педро Мата ойролцоогоор 50 км/цаг хурдтайгаар Зиландыг чиглэн явж байгаад уг осолтой таарсан байна. Түүний урд явсан машинууд удааширч, чиглэлээ өөрчилж, хяналтаа алдаж эхлэхийг тэр анзаарсан учир замын хажуу руу зогсжээ. Үүний дараа ард нь явсан машинууд өнөөх олон машинуудтай нэгдэж, ослын цар хүрээ улам томорсон байна.
Түүний хэлснээр, аврагчид ослын газарт ойролцоогоор 45 минутын дараа иржээ.
Клэйр Бич Пэйвер ослоос хэдхэн цагийн өмнө тус замаар явсан байна. Тэр үед л нүүр нүдгүй цасан шуурга шуурч, замын нөхцөл байдал аюултай, эрсдэлтэй байжээ. Тиймээс замын ихэнх хэсэгт ердөө 30 км/цагийн хурдтай явахаас өөр аргагүй болсон аж.










3,548.92






















































Нэргүй 2026-01-20 202.55.191.130
yankuud manai hed shig zalhuu, rsasaa ch tsverleihgui, buun mungutei yum bj
Нэргүй 2026-01-20 202.21.124.29
Манай задас амьтай хэд шиг тэнэгүүд байдаг л юм байна