Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг буулгах, үйл ажиллагааг нь хязгаарлах шийдвэр гаргаж нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг хаасан ТҮЦ-ийг ачсан. Гэвч ТҮЦ эрхлэгчид Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай удаа дараа уулзаж ТҮЦ-ийг хотын төвд байрлуулж үйл ажиллаагаа эрхлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Үүний хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр уулзахаар болжээ. Энэ талаар ТҮЦ эрхлэгч Б.Дугармаагаас тодрууллаа.
-Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай бид бүхэн өнгөрөгч оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хамгийн анх уулзсан. Тухайн уулзалтад хотын дарга өөрийн хэлэх гэсэн үгээ хэлж, ярьж байгаад уулзалтыг орхиж явсан гэж ойлгож болно. Нийслэлээс нийт 1200 гаруй ТҮЦ-ийг ачсан бөгөөд тэр хэмжээгээр үйлчилгээ эрхлэгчид ажилгүй болсон. Тиймээс ТҮЦ-ийг ажиллуулах тал дээр 300 гаруй үйлчилгээ эрхлэгчид нэгдэж Улаанбаатар хотын захирагчтай уулзаж байна. Нөгөө талаараа ТҮЦ-ийн асуудлыг хөндөхгүй, чимээгүй үлдсэн ТҮЦ эрхлэгчид нь ихэвчлэн цагдаа, төрийн албан хаагч, эрх мэдэл бүхий хорооны гишүүд, хэсгийн ахлагчид гэж ойлгосон. Тухайн хүмүүс ТҮЦ-ээ өөрсдөө ажиллуулдаггүй, бусдад түрээсэлдэг байсан бөгөөд үнэ нь 800 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байсан. Мөн зарим ТҮЦ бохир, стандарт хангаагүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ албадан буулгахаасаа өмнө ТҮЦ эрхлэгчидтэй уулзалт хийх, сонсгол явуулж хуулийн 30 хоногийн хугацаа өгөх хэрэгтэй байсан. Үнэхээр уулзаж ярилцсан бол бид бүхэн өнөөдөр ингэж явахгүй.
2025 оны хоёрдугаар сард хотын даргын А/237, А/234 гэх захирамж гарч тухайн захирамжад ТҮЦ гэдэг үг огт тусгагдаагүй байтал ТҮЦ эрхлэгчид мэдэгдэх хуудас өгч 2025 оны 4, 5, 6 сарын хооронд бүх ТҮЦ-ийг ачсан.
Хотын захирагч Х.Нямбаатар УИХ-ын индэрээс ТҮЦ эрхлэгчидтэй холбоотой хэлж байгаа бүх зүйл нь худал, үнэний оргүй үг. Яагаад гэвэл, Нарантуул, Хархорин, Их наяд худалдааны төв дээр талбай өгнө гэж мэдэгдсэн. Очоод тухайн газартай нь уулзахад нийслэлээс тийм мэдэгдэл ирээгүй гэж хэлсэн. Мөн амьжиргааны зардал, гарааны мөнгө өгсөн гэсэн нь хүртэл улс төрийн шоу байсан.
ТҮЦ эрхлэгчид ихэвчлэн тэтгэврийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнууд байдаг. Тэд бүгд зээл авч үйлчилгээний ажил явуулж байсан. Би хүртэл зээл авч тухайн байршилд үйл ажиллагаа явуулж байтал гэнэт л ТҮЦ-ийг минь ачна гээд шууд хураагаад явсан. Өнөөдөр би тэтгэврийн зээлтэй, өртэй үлдсэн. Зээлээ төлөх бизнесийн орлогогүй болж хоцорсон. Над шиг олон хүн гадаа гудамжинд хөөгдсөн. Одоо надад 20 сая төгрөгийн зээл л үлдсэн.
Төрөөс хоёр удаа үйлчилгээ эрхлэгчдэд ТҮЦ худалдаж авах санал тавьсан. Эхний ТҮЦ-ийг өнгөрөгч 2014 онд 12-15 сая төгрөгөөр худалдаж авсан бол хоёр дахь ТҮЦ-ийг 2018 онд 9.6 саяар зарна гэхээр нь бусдаас зээл аван байж худалдаж авсан.
Бид бүхэн нийслэлээс аваарай гэсэн бүх ТҮЦ-ийг зээл, өр тавьж авсан. Нийслэлээс ТҮЦ нийлүүлсэн болохоор гайгүй байх гэж бодоод байж байтал жилийн дотор шийдвэрээ цуцалсан. Ингээд бодоход төрөөс ТҮЦ зарж, захирамж гаргасан хэрнээ жил болоод тухайн захирамжаа цуцалдаг уламжлал тогтжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчдийн 80 гаруй хувь нь өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнууд байдаг. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хотын дарга Х.Нямбаатар өөрөө Үндсэн хуулийг шууд зөрчиж болохгүй.
Энэ сард дахин хотын даргатай уулзах төлөвтэй байгаа. Гэхдээ нийслэлээс бид бүхэнд үйл ажиллагаа эрхлэх газар санал болгосон. Тухайн байршил нь алслагдсан захын дүүрэг буюу худалдан авагч байхгүй газар талбай байсан. Жишээ нь, долоон буудлаас цааш зуслангийн бүс, Налайх явах замуудад үйл ажиллагаа эрхэлж болно гэсэн. Тийшээ явлаа гэхэд худалдан авалт байхгүй. Тэгэхээр ТҮЦ гэх үгний утга санаа хүртэл алдагдана. Саяхан хотын даргатай бид бүхэн уулзсан. Тэгээд ажлын хэсэг гарж ажиллана гэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тогтсон мэдээлэл алга байна.
3,548.92






















































иргэн 2026-01-20 202.126.89.52
түц байлаа гээд гудамж буудал бохирдож хүүхдүүд баталгаагүй бэлэн хоол бүтээгдэхүүн тамхиар хордуулж өвчин тараана гэрээс өөр ард түмэнд ямар дэмжлэг туслацаа үзүүлж бна вэ энэ жижиг амбараа авахд буудлаа цэвэрлээд өгөөч сансарын буудал 100 айлд түц бна үүнийгээ зайлуулаач дэ нямбаатар дарга зөв шийдвэр гаргасан дүүргийн засаг дарга нар үүргээ мэдэж зайлуулаач рорт хавдарын голомт түцээр одоо хэрэгүй ажил хийж амьраач дэ бидэнд үр хүүхдэд хор хэрэгүй бид амьдрах хэрэгтэй бна
Бэхээ 2026-01-20 202.126.89.38
ТҮЦ эрхдэгч Дугармаа та үнэн зүйд яриач.Таны хэлж ярьж байгаа чинь хоорондоо зөрчилдөөд байна Жишээ 2018 онд ТҮЦ хотын захиргаанаас авлаа гэсэн атлаа жилийн дараа шийдвэрээ өөрчилж ТҮц ачлаа гэнэ.2025 онд ачсан шүү дээ .жилийн дараа юу? Ер бид хэдэн арван жил ТҮЦтэй зууралдар юм вэ.Нийгэм хөгжөөд ТҮц хлцрогдолд байна шүү дээ .Дугармаа шинэ үйлчилгээ санаачилэ хийгээч Ядахнаа КОФЕ ШОП хжиллуулаач.
Зочин 2026-01-20 202.21.107.9
Бат-Үүлийн үед Наранбулаг хэлтсийн дарга болоод хуу,ин ТҮЦ-үүдийг хурааж шинэ болгож худалдсан.
Нэргүй 2026-01-20 66.181.179.243
Odoo ene bor ambaaruuda ustgaache khotig gutaaj bga shu uur ajil khii …
Дарьсүрэн 2026-01-20 66.181.184.120
Түцээ хараад бх юм тшцний цаана 5-8 ,3-5 хүртэл ам бүлтэй,өр зээл тавичихсан иргэдээ хараачээ.Тэднийг яаж зохицуулахаа төоөвлөсөн юм уу?Зарим айл бүр доор орж бгаг анхаараач.
Нэргүй 2026-01-20 202.9.46.200
энэ түц ямөр их төвөг уршиг ихтэй юм бэ одоо болно дамчид хүнд хор зарж байж баялаг бүтээл байхгүй зарж байгаа баоаа хь дан хот сөнөтүгэй
Зочин 2026-01-20 59.153.115.49
ТҮЦ хэрэггүй
Нэргүй 2026-01-20 202.9.46.3
Түцгүй цэвэрхэн болсон.
Нэргүй 2026-01-20 66.181.176.147
хавчиг давчуу гудамжтай байж түцээр яахав бага ч гэсэн зайтай болсон
Нэргүй 2026-01-20 202.9.46.53
ТҮЦээр өчнөөн мөнгө одоо биздээ
Монгол 2026-01-20 66.181.187.111
ТҮЦ үеэ өнгөрөөсөн одоо болноо, хаа, зайлуул нямбаатарын зөв шүү
ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд хортой хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчсөн бүтээгдэхүүн зардаг
бас нууцаар архи зарна
бүү давар гээ
зүгээр сууж байгаад хүнс барааг дамлан зарж ашиг олоод сурчихсан хүмүүс байдаг, нийгэмд ямарч баялаг бүтээдэггүй, дамын л наймааны хэлбэр шүү
Зочин 2026-01-20 59.153.113.232
ТҮЦ-ийг болиулах хэрэгтэй, бохир заваан орчинд ямар ч баталгаагүй хүнс зарж байгаа нь үнэн ш дээ, дээр нь үнэ өндөр гээд асуудалтай, ТҮЦ-ний хувьд Нямбаатарын түмэн зөв шүү
ИРГЭН 2026-01-20 202.126.88.199
МАН бол хорт үйлийн тэнхлэг болсон улс төрч нэртэй луйварчин дээрэмчдийн оромж болсон газар
Нэргүй 2026-01-20 124.158.107.154
нийслэлээс санал болгоогүй. Батүүл халзан Баттулга нар хотын дарга байхдаа иргэдэд ТҮЦ шахаж энд тэндгүй байрлуулж мөнгө завшсан. ингэж заваан ТҮЦ хотыг бузарлаж эхэлсэн түүхтэй. 2012-2016 онд шүү..
Нэргүй 2026-01-20 202.9.46.53
яг үнэн. ёстой Бат-Үүлийн гарааш тээ
Зочин 2026-01-20 103.145.234.36
ТҮЦ эрхлэгчид урьд нь монголчуудыг хохироож эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй орчинд хүнс нэртэй хор зарж байсан нь хангалттай. Энэ асуудлыг сөхөөгүй байгаа дээр ТҮЦ эрхлэгчид зайлаарай. Далд орцгоо ТҮЦ эрхлэгчдээ Улаанбаатарчууд ТҮЦ-ийг эрс эсэргүүцэж байна.
Нэргүй 2026-01-20 66.181.180.123
Биеэ үнэлэх, м*нс**р*х бодис,эрүүл мэндэд хөнөөлтэй согтууруулах ундаа борлуудлах,хэрэглэгчдээ түр байраар хангах, тэдгээрт зуучлах, хугацаа дууссан хор болж хувирсан хүнс зарах гээд тоочвол ТҮЦ ийн уршиг гайг тоочоод баршгүй. дотроо бааж шээх бол зүгээр л стандарт нь шүү
ЗОЧИН 2026-01-20 122.201.26.218
ТҮЦ ҮНЭХЭЭР ХЭРЭГГҮЙ, ОРЧИН БАЙР НЬ БОХИР, ЧАНАР СТАНДАРТ ХАНГАХГҮЙ ХҮНСНИЙ ЗҮЙЛЭЭР ҮЙЛЧИЛДЭГ. ДУРТАЙ ҮНЭ ХЭЛДЭГ. ХАРЬЦАА МУУ. АРИУН ЦЭВРИЙН НААД ЗАХЫН ШААДЛАГА ХАНГАДАГГҮЙ.
Нэргүй 2026-01-20 66.181.181.117
ТҮЦ эрхлэгчид асуудалгүй ээ
Нэргүй 2026-01-20 202.126.89.113
х** зайл муусайн л******д. түцийг нь шатаа!
Нэргүй 2026-01-20 59.153.112.137
ТҮЦ шиг хэрэггүй юм байхгүй шүү. Хөгжмөөр бна ш дээ. Аль 1990 оноосоо салахгүй юм!!!
Нэргүй 2026-01-20 66.181.186.70
Түц хэрэггүй ээ. Орчиндоо бааж шээнэ
Зочин 2026-01-20 202.126.89.209
Хөдөөний мангарууд минь битгий тэнэгтэж дураараа аашлах гээд бай! Хот гэдэг газар та нарын дураараа дургиж байдаг хөдөө тал биш. Юун ТҮЦ вэ. Өнгөрсөн зуун руугаа буцах гээд байгаа юмуу бүдүүлгүүдээ! Хэрэв ТҮЦ-гүйгээр амьдарч чадахгүй бол хөдөө рүүгээ буцаж малаа малла!
Нэргүй 2026-01-20 103.229.123.231
Манай хотод нийтийн жорлон бараг байхгүйтэй адил. Гараашуудын араар ороод хүнд, хөнгөнөөр бие засчихдаг байлаа. Сумъабазар үүнийг цэгцэлсэн. Явган хүний зам хаасан, магадгүй дотроо хөнгөнөөр морь харчихдаг магадлалтай .ТҮЦ-үүдийг Нямбаатар цэгцэлсэн. Багшийн дээдийн урдах, Тэнгисийн урдах ТҮЦ-ийг зайлуулсанаар сайхан чөлөөтэй болсон.Харин одоо эргээд ТҮЦ бий болоод байна уу үгүй юу.Жирийн иргэд бид үүнд талархаад байгаа юм.
Нэргүй 2026-01-20 66.181.180.107
Tengisiin urdah tuts ni ezen lag mashin unasan yadarsan hun bishee
Бгд 2026-01-20 66.181.181.133
түц хураагаад овоо цэвэр боллоо гсн.эргээд өөр түц тавтчихлаа.хэнийг хуурч бгаа юм болдоо
Зочин 2026-01-20 138.252.29.2
хаха хотын төвд ТҮЦ-ээ байршуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн гэнээ
Зочин 2026-01-20 103.145.234.36
Мөрөөд ТҮЦ эрхлэгчдээ