Караоке ба зохиогчийн эрх

ХӨНДҮҮР СЭДЭВ

Караоке ба зохиогчийн эрх

Караоке ба зохиогчийн эрх

Саяхан Соёлын сайд Ч.Ундрам караокед дуулагдаж буй дууны зохиолчид орлого хүртдэг байх асуудлыг хөндсөн нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал хэвээр байна. Зарим хүмүүс “өөр хийх ажил олдохгүй байна уу”, “караокег хүртэл оролдох нь утгагүй” гэх мэтээр шүүмжлэлтэй хандаж байгаа харагдсан. Гэвч сайдын хөндсөн дээрх асуудал нь шинэ санаа бус. Дэлхийн олон улсад хэвшсэн оюуны өмч, зохиогчийн эрхийн суурь зарчим. Караокед дуу дуулж буй хэрэглэгчээс нэмэлт төлбөр авах тухай ойлголт биш. Харин уран бүтээлийг ашиглан арилжааны зорилгоор ашиг олж буй аж ахуйн нэгж тухайн бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчид төлбөр төлөх тухай асуудал.

АНУ, Япон, Их Британи, Өмнөд Солонгос зэрэг оронд караоке клуб, баар, ресторанууд зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагуудтай гэрээ байгуулж, тогтмол роялти төлдөг тогтолцоо бүрэн хэрэгжсэн байдаг.

Жишээлбэл, Японд караоке машины систем нь төв сервертэй холбогдож, ямар дуу хэдэн удаа дуулагдсаныг автоматаар бүртгэн, үүний дагуу зохиогчдод орлого хуваарилдаг.Энэ нь хэрэглэгчдэд дарамт болохгүйгээр, уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлж буй хэлбэр юм.

Монгол Улсад зохиогчийн эрх, оюуны өмчийн талаарх ойлголт байдаггүй нь нууц биш. Кино, нэвтрүүлгийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр сошиал сүлжээнд байршуулах, бусдын бичсэн ном, нийтлэлийг эх сурвалж дурдахгүй хуулбарлах, дуу, контентийг дур мэдэн ашиглах зэрэг жишээтэй өдөр тутамд тааралддаг. Энэ нь бидний оюуны хөдөлмөрийг үнэлэх соёл сул хөгжсөний илрэл юм. Нэг дуу, нэг зохиол, нэг киноны цаана зохиогчийн цаг хугацаа, мэдлэг, туршлага, хөдөлмөр зарцуулагдсан байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч, хуулийн хүрээнд хамгаалах нь соёлын салбарын тогтвортой хөгжлийн суурь болдог.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд  энэ асуудлыг тодорхой тусгасан байдаг. Тухайлбал,

12.3 дугаар зүйлд "Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна."

12.7 дугаар зүйлд  "Бүтээлийн ашиглалтын мэдээллийг хамтын удирдлагын байгууллага, эсхүл мэргэжлийн нэгдсэн холбоо бүрдүүлж, орлогыг зохиогч, эрх эзэмшигчид хуваарилах үндэслэл болгоно" гэсэн байдаг.

Уг заалт нь караоке, баар, ресторан, зочид буудал, дижитал платформ зэрэг соёлын бүтээгдэхүүнээр ашиг олж буй бүх салбарт хамаарах өргөн хүрээний зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, дууг арилжааны зорилгоор ашиглаж л байгаа бол тухайн бүтээлийн ашиглалт бүртгэгдэж, зохиогч, эрх эзэмшигчид орлого хуваарилагдах ёстой. Энэ нь караоке төдийгүй соёлын бүтээгдэхүүнийг ашиглан орлого олж буй бүх салбарт адилхан үйлчлэх шударга зарчим юм. Хэрэв караокед дуулагдаж буй дуу бүр зохиогчдоо бодит орлого авчирдаг тогтолцоо бүрдвэл уран бүтээлчдийн хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэж илүү чанартай, өрсөлдөх чадвартай бүтээл төрөх суурь нөхцөлийг бий болгоно.

Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд бодитоор оруулж,  орлого олох боломжийг тэлэх нэг чухал алхам юм. Үүнийг ойлгож, зохиогчийн эрхийг хүндэтгэх нь соёлт нийгмийн суурь зарчим юм.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам:

-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуульд оюуны өмчийн эрхийн тухай чухалт заалт орсон байдаг. Нэг дууг бүтээхэд шүлэг, аяыг нь бичсэн зохиогч, дуучин, продюсер гээд олон хүн оролцдог. Гэтэл ганцхан дууг дуулдаг хүн нь уригдаж дууг нь дуулаад шагнал урамшууллыг нь аваад яваад байдаг боловч шүлэг, аяыг нь зохиосон хүмүүс хоосон үлддэг.  Оюуны өмчийн тухай хууль сайн хуульд тооцогддог.  Гол нь хэрэгжүүлж чадахгүй байна.

Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэхэд анхаарна. Үүний тулд нэгдүгээрт, оюуны өмчийн тухай загвар гэрээнүүдийг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар байгуулж өгнө, түүнийг уран бүтээлчид маань хэрэгжүүлээд явна. Хоёрдугаарт, тухайн дууг хэдэн удаа дуулсныг тоолдог систем бий.  Үүнийг манайд хэрэгжүүлэх шаардлага байна.

Тухайлбал, караокед дуу хэдэн удаа явснаас шалтгаалан орлогын тодорхой хувийг уран бүтээлчдэд өгөөд хийсэн гэрээнийхээ дагуу бусад хүмүүст ашгаа хуваадаг системийг нутагшуулна.

Ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших:

-Караокенууд оюуны өмчийн төлбөрт хэдийг төлвөл гэдэг дээр бяцхан тооцоо бодож үзье.

Дууны нэг удаа явах төлбөрийг 500 төгрөгөөр тогтлоо гэж бодъё. Бодъё ч гэж ер нь энэ хувилбар миний бодлоор эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй хувилбар гэж үзэж байна. За тэгээд нэг дууны 500-г авахаар караокед юу болох вэ?. Бид концертийн програм гаргахдаа цагт дунджаар 8-10 дуу тоглогдохоор тооцоолдог. Ойролцоогоор нэг дуу 4-5 минут явдаг. Дуу хооронд хөтлөгчийн яриа орохоор 8-10 дуу цаг болно.

Харин караокед бол 1 цагт 12-14 дуу дуулагдана. 500-гаар бодохоор цагт 6000-7000 төгрөг л болно.

Одоо цагт өрөөний мөнгө нь 1 цагт 20 мянгаас доошоо караоке ер байхгүй. Цагийн 200 мянгын тансаг караокенууд ч бий.Тэгэхээр энэ мөнгө караокенд ачаалал үүсгээд юу шалиа аж.

За тэр 500 төгрөгнөөс хэд нь бүтээлийн онцгой эрх эзэмшигчэд ирэх вэ? Караокег хянах хяналтын сервэр компани гэж гарах байх. Тэр нь 100-г авна. Москап зэрэг хамтын удирдлагын байгууллага бас 100-г авч таарах байх. Учир нь хуулиар зөвхөн хамтын удирдлагын байгууллага л энэ бизнесийг удирдаж, зохицуулна. Тэрэнд бас хүмүүс ажиллана. Хамгийн эцэст дууны эрх эзэмшигч буюу зохиогчийн гэрчилгээ нь хэн дээр байгаа тэр хүн (Зохиогч, зохиогчоос эрхийг нь албан ёсоор шилжүүлж авсан хэн нэгэн тухайлбал дуучин, эсвэл эрх худалдаж авсан иргэн, хуулийн этгээд хэнч байж болно) нь татварын өмнөх 300 төгрөгтэй болно. Мэдээж татвараа төлнө. Татвараа төлсөн хүн тэтгэвэр авдаг болно.

Хэдий талх авч  хүрэхгүй бага мөнгө мэт боловч сайн хит дуу хийгээд караокед хүн болгон дуулаад эхэлвэл чамгүй юм олно.

Жишээ нь: 10-аад жилийн өмнө нэг караоке ороход миний “Эрчүүд” дууг 6 өрөөний 4-т нь дуулж байхтай таарч байлаа. Улаанбаатарын хэдэн зуун караокенд өрөө болгонд нэг удаа заавал дуулагддаг ICe top, S&I “хамтдаа” бол асуудалгүй хоногтоо сая төгрөг олчихно.

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/ MOSCAP/-ийн Удирдах зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар:

-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам караокетэй холбоотой чухал асуудал хөндсөнд талархаж байна. Сайдын ярианд дурдагдаж буй уран бүтээлчдэд караоке баарны орлого ашгийн тодорхой хувийг хүртээх асуудал бол караоке ажилуулж ашиг олж буй эздийн хуулиар хүлээсэн үүрэг болохоос бус дуу дуулж буй хэрэглэгчдийн үүрэг огт биш. Караокеноос зохиолч, хөгжмийн зохиолчдод орлогын тодорхой хувийг олгодог энэ жишиг олон улсад хэвшил болсон зүйл юм. Яамны энэхүү санал санаачлагыг Зохиогчийн эрхийн Хамтын удирдлагын байгууллага МОSCAP зуун хувь дэмжин хамтран ажиллана.

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийн Гүйцэтгэх захирал Д.Баянмөнх:

-Нэг тоглолтын үеэр 50–60 дуу дуулагдахад зөвхөн тухайн дууг дуулсан дуучид л орлого олж байгаа. Харин хөгжмийн зохиолч, дууны шүлгийг бичсэн яруу найрагч огт хувь хүртдэггүй. Дуучид тоглолтын ашгаа авах нь зөв. Гол асуудал нь тухайн арга хэмжээ, тоглолтыг зохион байгуулж буй хувь хүн, байгууллага тоглолтын орлогоосоо зохиогчийн эрхийн төлбөрийг төлөх ёстой. Олон улсад бүтээлийг ашиглаж, түүнээс ашиг олж байгаа тохиолдолд зохион байгуулагч компани зохиогчийн эрхийн төлбөрийг төлдөг жишигтэй.

Монголын зарим дуучид “тэр хөгжмийн зохиолч, энэ яруу найрагч надад дуугаа өгсөн” гэх мэт буруу ойлголт төрүүлэхээр ярьдаг. “Дуугаа өгнө” гэдэг ойлголт нь зохиогч өөрийн эрхийг бүрэн шилжүүлж, тухайн дуучинтай насан туршийн эзэмшлийн гэрээ байгуулсан тохиолдолд л хамаарна.

Хэрэв ийм гэрээ хийгдээгүй бол тухайн дууг дуулах, ашиглах бүрд зохиогчид төлбөр төлөх хэрэгтэй. Гэхдээ энэ төлбөрийг дуучнаас бус, тоглолт зохион байгуулж буй газар, байгууллага төлөх ёстой.

Хамтын удирдлагын байгууллагууд зохиогчийн эрхийн ашиглалтын тарифыг санал болгосон. Уг тарифыг Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтэс болон Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн зөвлөл баталгаажуулах ёстой. Бид тарифын саналаа гаргаад хоёр жил болж байна. Гэтэл холбогдох зөвлөл одоог хүртэл уг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлээгүй байна. Үүнээс үүдэн байгууллагууд “батлагдсан тариф алга” гэсэн шалтгаанаар сүүлийн гурван жилийн турш зохиогчийн эрхийн төлбөр төлөхгүй байна. Тарифыг бид тогтоогоогүй, зөвхөн санал болгосон. Тариф тогтоохын тулд ресторан, караоке, клубын холбоодтой уулзаж, харилцан хэлэлцээр хийх ёстой.

Өнөөдөр караокед бичлэг нийлүүлдэг компаниуд 3000–5000 дууг хуулбарлан, нэг караоке машинаас нэг сая төгрөгийн ашиг олдог. Гэтэл зохиогчийн эрхийн төлбөр нэхэхээр “тариф чинь хаана байна” гэж асуудаг.

Хөгжмийн бүтээлийн ашиглалтын төлбөр нь татвар, торгууль биш, харин уран бүтээлчдийн хөдөлмөрийн хөлс, цаашдын уран бүтээлд нь оруулж буй хөрөнгө оруулалт юм.

Хэрэв Зохиогчийн эрхийн зөвлөл тарифыг баталбал хууль ёсны баримт бичиг болж, хэрэгжилт нь хангагдана. Олон улсын жишгээр тоглолт хийхээс 14 хоногийн өмнө хамтын удирдлагын байгууллагад тоглолтоор ашиглагдах дууны жагсаалтыг хүргүүлж, гэрээ байгуулан, төлбөрөө төлсний дараа тоглолтоо хийдэг. Үүнийгээ ч хуульчилсан байдаг. Тоглолтын дараа ашиглалтын тайланг хамтын удирдлагын байгууллагад илгээснээр зохиогчийн эрхийн төлбөр зохих уран бүтээлчдэд хуваарилагддаг. Соёлын сайдын хэлж буй “караокены тоолуур” гэдэг нь мониторингийн системийг хэлж байгаа юм. Энэ систем нь тоглогдож буй дуу бүрийг хянаж, бүртгэн, тоолж, хамтын удирдлагын байгууллага руу мэдээлэл дамжуулдаг. Тус тайланд үндэслэн зохиолчдод төлбөр олгодог.

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийн хөгжмийн бүтээл ашиглуулах төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтоожээ. Тухайлбал

Бүжиглэх зориулалттай шөнийн клуб, босоо үйлчилгээтэй бар талбайн хэмжээнээс хамаарч сар бүр дараах төлбөрийг төлнө.

  • 70 мкв-аас бага талбайтай бол сард 80 мянган төгрөг
  • 71–99 мкв талбайтай бол сард 100 мянган төгрөг
  • 100–130 мкв талбайтай бол сард 130 мянган төгрөг
  • 131–165 мкв талбайтай бол сард 180 мянган төгрөг
  • 166–200 мкв талбайтай бол сард 220 мянган төгрөг

Супермаркет, худалдааны төвийн хөгжмийн бүтээлийн ашиглалтын төлбөрийг талбайн хэмжээнд үндэслэн жилээр тооцно.

  • 200 м² хүртэл талбайтай бол нэг м² нь жилд 1500 төгрөг
  • 201–500 м² талбайтай бол нэг м² нь жилд 1300 төгрөг
  • 501–1000 м² талбайтай бол нэг м² нь жилд 1250 төгрөг
  • 1001–3000 м² талбайтай бол нэг м² нь жилд 1190 төгрөг
  • 3001–5000 м² талбайтай бол нэг м² нь жилд 1125 төгрөг

Караоке үйлчилгээ эрхлэгчид дараах хоёр хэлбэрийн аль нэгээр төлбөрөө төлөх боломжтой.

  • Караоке тоглуулагч бүрээс жилд 600 мянган төгрөг
  • Эсвэл караоке өрөөний багтаамжаар:
  • 6–20 мкв өрөөтэй бол нэг өрөөний сард 30 мянган төгрөг
  • 20–40 мкв өрөөтэй бол нэг өрөөний сард 40 мянган төгрөг
  • 40 мкв-аас дээш өрөөтэй бол нэг өрөөний сард 60 мянган төгрөг
  • 50 мкв-аас дээш лобби, хүлээлгийн заалтай бол жилд 200 мянган төгрөг

Ресторан, лаунж, паб, баар талбайн хэмжээнээс хамаарч сар бүр дараах төлбөрийг төлнө.

  • 60–99 мкв талбайтай бол сард 60 мянган төгрөг
  • 100–150 мкв талбайтай бол сард 80 мянган төгрөг
  • 151–200 мкв талбайтай бол сард 100 мянган төгрөг
  • 200–250 мкв талбайтай бол сард 120 мянган төгрөг
  • 250 мкв-аас дээш талбайтай тохиолдолд 50 мкв тутамд сарын төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэн тооцохоор тогтоожээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шаана биз 2026-01-20 103.168.34.159

ёстой шаана биз муу л******д

Avatar

Баганаа 2026-01-20 202.126.89.150

караокeнууд нь цагийн үнэ нэмчинэ эцэст ард түмнээс мөнгө авч байна гэсэн үг гэртээ караокe дуулий гэвэл мөнгө төлөх болж байна уу битгий мөрөөд даварсан гарууд вэ тэр УНДРАМТАЙГАА цуг зайлаарай!!!!!!

Avatar

Нэргүй 2026-01-20 59.153.112.33

Ардын дууг яахуу

Avatar

Нэргүй 2026-01-20 202.126.88.67

Үнэгүй

Avatar

Нэргүй 2026-01-20 202.126.91.174

Gadaad duu bol yahuu

Avatar

Tt 2026-01-20 66.181.191.244

Gadaadi erh ezemshigchidtei gereetei bol tedniih ruu tolj l taarna

Avatar

Нэргүй 2026-01-20 66.181.177.134

гол нь энэ хэд нь татвар төлсөн түүхтэй байх ёстой

Avatar

Нэргүй 2026-01-20 103.168.34.131

Аль 9,10н жилийн өмнө л энэ яригдаад явж байсан, одоо хүртэл ажил хэрэг болоогүй гэхээр…

Avatar

хүннү 2026-01-20 202.9.46.36

Ганц дуу хөгжим гэлтгүй. Бүх зүйл хулгай. Энэ бүхнийг хянаж байдаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчий төлөө газрыг нэн түрүүн татан буулгах ёстой. Энэ агентлаг манайд хэрэггүй. Энэ асуудлыг ЦЕГазар шиг Эдийн Засгийн Гэмт Хэргийн газар байгуулах нь зөв. Энэ газраар шалгагдаж буй хэргүүд “эрүүгийн гэмт хэрэг”-т тооцогдох ёстой. Ер нь бүх төрлийн хулгайчид нэг газраа шалгуулж, ялаа сонсох нь зөв. Зохиогчид мөнгө төлөөгүй караокены эзэнд хүртэл эрүү үүсгэх хэрэгтэй. Одоо энэ хулгайг цэгцэл.

Avatar

ХҮН 2026-01-20 202.126.89.119

хүн тэгээд үс цайгаад чих дүлийрээд ирэхээрээ юмны учир утгыг ойлгодог хойно

Avatar

Нэргүй 2026-01-20 59.153.112.159

Зөв л байх гэхдээ энэ яамны сайд болсон гарууд соёл гэдэг их өргөн хүрээтэй үг гэдгийг мэдэхгүй мэдэхийг ч хүсдэггүй байхаа. Соёл гэдгийг урлаг гээд ойлгосон сайд яаж иргэдээ соёлжуулах вэ. Энэ хүнд ойлгуулаад өгөх хүн нэг ч алга юм байхдаа. Энэ ард иргэд соёл ухамсарын доройтолд ороод хүнээ байх нь.

Avatar

Нэргүй 2026-01-20 202.126.91.9

краокед тухайн уранбүтээл зохиочийн нэрсээр бус дуулсан дуучны нэрээр байдаг нь буруу.

Avatar

Зочин 2026-01-20 59.153.113.232

Хамгийн их дуулагддаг дээр үеийн мундагуудын зохиогчид, үе залгамжлагчид энэ тэр гээд баахан нөхдүүд гараад ирнэ дээ, бөөн хэрүүл болно

Avatar

Нэргүй 2026-01-20 66.181.191.244

өв залгамжлагч эрхийг өвлөх эрх байгаа хуулиар

Avatar

Нэргүй 2026-01-20 202.21.107.26

Oojgii shar semjilsen ovgun dandaa l***r teneg um yarina shunaltai bas mai shd hen cham atsad mongo ogoh geed duulah gej bdin erguu atsaa jijig tatvar jildee karaoke avaad terige aytaihan huvaagad avuil yadi ghes 1 duu muu geshh mashuu shar semjilsen l****a

Avatar

Нэргүй 2026-01-20 103.141.250.2

энэ уул нь зөв ш дэ ард иргэдээс шууд авна гэж ойлгоод бхын. кароаке ажиллуулж бга хүмүүсээс авна

Avatar

Нэргүй 2026-01-20 103.168.34.131

Караоке ажиллуулж буй хүн үйчлүүлэгчдээс авна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж