Аваргууд унаж, Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж эхлэв

Аваргууд унаж, Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж эхлэв

Аваргууд унаж, Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж эхлэв

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2026.01.19/ боллоо. Энэ өдөр Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако, тэдний охин гүнж Аико нар хүрэлцэн ирсэн нь онцлог байв. Башёг тэргүүлэгчид ч ээлж дараалан өвдөг шороодож, олныг гайхшруулжээ.

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Атамифүжид унаж, зургаан даваа, гурван унаатай болов. Хошорюү С.Бямбасүрэн башёг тэргүүлж байсан боловч сүүлийн хоёр өдрийн барилдаанд дараалан давж чадсангүй.

Шинэ ёкозүна Оносато ч мөн өчигдөр унажээ. Залуу од комүсүби Вакамотохарү түүнийг дийлсэн аж. Ийнхүү хоёр аварга хамтдаа нэг өдөр даваа авсангүй.

Саяхан л зургаан бөх Хацү башёгийн түрүү бөхийн тоонд явж байсан бол өдгөө сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн ганцаараа найман даваа, нэг унаатай тэргүүлж байна. Түүний араас долоон даваа, хоёр унаатай озэки Аонишики, Атамифүжи, Фүжинокава, Аби нар удаалж буй.

Сэкивакэ Киришима өчигдөр Үраг давжээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил (3-6) Ошома П.Дэлгэрбаярыг (5-4) давжээ. Харин Чиёошома Г.Мөнхсайхан (3-6), Асахакүрюү Р.Жамъянтогтох (5-4) нар өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяраа 2026-01-20 124.158.107.27

монгол хүн л ялж бвал али нь ч бсан яадгийн!

Avatar

зочин 2026-01-20 66.181.166.196

Одоо энэ сумог үздэг, сонирхдог хүн гэж байдаг юм уу, сумо2 гэдэг нөхөд аль 2000-д оны эхэнд мандаж үе нь одоо хэвээрээ юм шиг ойлгоод байх шиг, сумо одоо аль ч талаараа анхаарлын төвөөс гарсан ш дээ

Avatar

444 2026-01-20 43.228.129.131

Б.Лхагвасүрэн түрүүлээрэй. Озэки цолтон болоорой.

Avatar

Зочин 2026-01-20 66.181.180.250

Киришима Б.Лхагвасүрэндээ амжилт хүсьеэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж