Хар тамхитай тэмцэх албыг нэг даргын томилгоогоор "өргөтгөв"

Хар тамхитай тэмцэх албыг нэг даргын томилгоогоор "өргөтгөв"

Хар тамхитай тэмцэх албыг нэг даргын томилгоогоор "өргөтгөв"

Засгийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Гэвч өнөөдөр энэ албыг бие даасан, хараат бус байлгах ажлын хүрээнд нэг даргын томилгоо л хийжээ. Хар тамхитай тэмцэх газрыг өргөтгөх шийдвэрийг 2025 оны долдугаар сарын 23-ны өдөр гарган, Засгийн газрын 29 дүгээр тогтоолыг баталсан. Ингэхдээ, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулах, гадаадын улс, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн байгууллага байгуулах, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар тусгах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдийг илрүүлэх, шинжлэх багажийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байдаг. Үүний дараагаар Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрыг алба болгон өргөжүүлэх шийдвэр гарч, 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Хар тамхитай тэмцэх албыг байгуулсан. Тус алба дөрвөн сарын хугацаанд 212 холбогдогчтой 220 гэмт хэргийг илрүүлж, 93 мянган хүн нэг удаа хэрэглэх хэмжээний бодисыг устгасан байна. Цаашид энэ албаны хүн хүч, төсөв мөнгө, тоног төхөөрөмжийг сайжруулж, энэ төрлийн гэмт хэрэгт онцгойлон анхаарахгүй бол үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрэх эрсдэлтэйг албаныхан хэлж, сэрэмжлүүлж байгаа юм.

Харамсалтай нь Засгийн газрын тогтоолын хэрэгжилт хангалтгүй, энэ алба өөрийн гэсэн байргүй Мөрдөн шалгах албаны байранд ажилласан хэвээр байгаа юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны долдугаар сард Засгийн газрын хуралдааны үеэр "Залуучуудын орон гэгддэг Монгол Улсад хар тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж байгааг сүүлийн үед гарсан үйл баримтууд нотолж байна. Үндэстэн дамнасан хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй дан ганц цагдаагийн байгууллага тэмцэхэд хангалтгүй. Тийм учраас нэгдүгээрт, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ялын бодлогыг чангатгана.

Нэн ялангуяа тээвэрлэгч, худалдагч, хил гаалиар нэвтрүүлэгч хүмүүсийн ялын бодлогыг чангатгах хууль эрх зүйн орчны шинэчлэлт хийх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг тандалт судалгааг хийж, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах ажлыг зохион байгуулна.

Энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх нөлөөллийн ажлыг бүх шатанд зохион байгуулж, хяналт тавих үүрэг даалгаврыг өгч байна. Үүнийг Засгийн газрын тогтоолоор албажуулж өгнө. Хар тамхитай тэмцэх тусгай албыг эрх үүргийг нь өргөжүүлж, яваандаа бие даалгана. Мөн 2002 оноос хойш шинэчлэгдээгүй байгаа Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл бэлэн болсон байгаа. Энэ бол нийгмийн маш эмзэг асуудал. Энэ гэмт хэрэгт бага насны хүүхдийг уруу татсан, үйлдвэрлэсэн тохиолдолд хүлээлгэх ял хариуцлага байхгүй байна. Эмчилгээг СЭМҮТ хариуцдаг боловч стандартгүй, мэргэшсэн эмч байхгүй. Олон улсад мансууруулах донтой иргэдийг эмчилж, сэтгэл зүйн тусламж үзүүлэх төвүүд ажилладаг. Ийм төвийг судлахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгаж байна" гэдгийг онцолсон байдаг.

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ АЛБАНЫ ДАРГА Э.ТОВУУДОРЖ 730 САЯ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ

Хар тамхитай тэмцэх албаны дарга Э.Товуудорж нь 2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд даргаар томилогдон ажиллахдаа АТГ-т хөрөнгө орлогоо анх мэдүүлжээ. Хамгийн сүүлд 2024 онд нийслэлийн Цагдаагийн газрын даргын албан тушаал хашиж байхдаа дараах хөрөнгө орлогыг мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 62 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 5,6 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг хашаа байшинтай, хоёр авто зогсоолтой, нэг баригдаж дуусаагүй барилга байгууламжтай нийтэд нь 730 сая төгрөгөөр үнэлжээ.

Түүний хувьд "Тoyota Crown" маркийн суудлын автомашинаа 35 сая төгрөгөөр үнэлсэн бол 63 адуу, 20 хонь, 25 ямаа, 18 үхэртэй бөгөөд нийт мал сүргээ 161 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна эзэмших эрхтэй нэг, өмчлөх эрхтэй хоёр газраа нийт 50 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 9,6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд дотоодын банкинд 15 сая төгрөгийн хадгаламжтай, 71 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна.

ДОНТОГЧДЫН 56 ХУВИЙГ 13-25 НАСНЫХАН ЭЗЭЛЖ БАЙНА

Олон улсад тооцоолдог аргачлалаар нэг мансуурагч, худалдан борлуулагчийн ард 4-6 хүн байна гэж үздэг аж. Тиймээс Монголд далд хэрэглэгчийн тоо 20 мянгаас дээш байж магадгүйг албаныхан онцолж байв. Энэ тоо хэдхэн жилийн дараа 43 хувиар өснө гэдэг муу мэдээг араас нь дуулгасан юм.

Хамгийн сэтгэл эмзэглүүлмээр нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 92 хувь нь 35 хүртэлх насныхан  агаад 13-25 насныхан үүний 56 хувийг эзэлж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд мансуурах гэмт хэргээр ерөнхий боловсролын сургуулийн 58 сурагч ял шийтгэл эдэлсэн. Өнгөрсөн 2024 онд гэхэд, 15-20 насны 18 залуус хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдсоны найм нь сурагч байжээ. Боловсролын байдлаар нь авч үзвэл 58 хувь нь бүрэн бус дунд болон бүрэн дунд боловсролтой, 60 орчим хувь нь ажилгүй, орлогын эх үүсвэргүй хүмүүс байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-21 103.57.95.46

Уйддаг юм уу яадаг юм, томилгоо л нэмээд төсөвт дарамт нэмэх юм

Avatar

Ха 2026-01-21 103.71.101.161

Монголчууд ажиллах биш ямбалахын телее л амьд явах юм. Ажил хийж ур дун гарга гэж тушаал дэвшуулэхээр тэр ажлыг яаж олигтой хийх вэ гэж бодохын оронд байр сав, ширээ сандал, машин унаа гээд л нэхэх юм. Яана даа. Цас жаахан оронгуут л туулах чадвартай жип нэхээд л, туунийг нь терийн хулгайчууд попрохдоо ашиглаад л … Хэдэн трактор грейдер егехед л болоо юм бишуу. Цас хусаж зам л гаргах гэж байгаа биздээ.

Avatar

Нэргүй 2026-01-21 160.250.66.4

Эрүүгийн цагдаагийн дарга байхдаа мөрийтэй тоглоомчдоос хахууль авч гадаад дотоодод зугаалж байсан нөхөр гээд энэ Товуудоржийг бичээд шалгаж байна гээд байсан тэр хэрэг нь юу болсон бэ улам л алба тушаал ахиад явахын

Avatar

Нэргүй 2026-01-21 66.181.176.129

төр засгаас томилж л байгаа бол хараат бус бишээ.

Avatar

Болдбаатар 2026-01-21 84.17.37.37

Ийм улс төрчийн халаас тоглоомын ар хаагч энэ ажлыг хийхгүй ээ дээгүүрээ мундаг юм яриал доогуураа ийм хувалз нар юу ч хийхгүй ийм л байгаам даа

Avatar

Иргэн 2026-01-21 202.126.90.121

Нянбаатарын хамаатан, Туркэд мөрийтэй тоглоомныхоноор дайлуулаад явж байсан хар Нямдаваа гэгч дэд даргатайгаа авилгалд живсэн ийм хүн хар тамхинаас залуучуудыг хамгааллаа юу залуусын ирээдүйг бодлоо юу

Avatar

Нэргүй 2026-01-21 108.18.206.188

Хар тамхи гэдэг үг, нэрийг одоо хэрэглэхээ болих хэрэгтэй шдээ.1900 оны үед хэрэглэж бсан. Одоо цагт татах биш үнэрлэх , тарих , эм шиг уур зэрэг хэрэглээ гарсан тул Зохистой нэр олж өгөх хэрэгтэй !!!!

Avatar

иргэн 2026-01-21 66.181.179.153

ЯМАР Ч ХИЙХ ЮМГҮЙ ӨНДӨР ЦАЛИН АВСАН ХҮН Л НЭМЭГДЭЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж