Өглөө яаран гарахдаа задлаад уусан нэг сав ус. Бидний хувьд ердөө нэг удаагийн хэрэглээ. Гэвч тэр жижиг савны байгальд үзүүлэх нөлөө асар их. Цаашид хог болох уу, эсвэл дахин хэрэглэгдэх үү гэдэг нь бидний гаргасан ганцхан сонголтоос шалтгаална. Монгол Улсад жил бүр дунджаар 18 мянган тонн хуванцар хаягдал үүсдэг нь байгальд том сорилт болж байна. Байгальд задрахгүй энэ материал зөв менежментгүй бол хөрс, ус, агаарын бохирдлын эх үүсвэр болж, олон зуу, мянган жил орших чадвартай.

Эдгээр баримт нь дахин боловсруулах нь зөвхөн хогны асуудлыг шийдээд зогсохгүй, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны ачааллыг багасгах эерэг нөлөөтэйг харуулж байна. Гэхдээ энэ бүхний суурь нь ганц үйлдвэр, ганц компани биш. Дахин боловсруулалтын гинжин хэлхээ эх үүсвэр дээрээс, өөрөөр хэлбэл иргэн бүрийн сонголтоос эхэлдэг. Өмнө нь бид хуванцраа ангилсан ч эцэст нь бусад хогтой нийлүүлээд ачдаг байсан бол өнөөдөр энэ ойлголт өөрчлөгджээ.
Одоо айл өрх, СӨХ, сургууль, оффис, аж ахуйн нэгжүүд ангилсан хуванцар, лааз төрлийн дахиврыг эх үүсвэр дээр нь тогтмол тээвэрлүүлэх боломжтой болсон.
Үнэгүй уут, шуудай ашиглах, тээвэрлүүлсэн килограмм тутамд урамшуулал авах зэрэг бодит дэмжлэгүүд нь дахин боловсруулалтыг уриа биш, дадал болгож байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,548.92

















































Иргэн 2026-01-20 202.126.89.161
оршин суугчид хогоо ялгаж болно. ачихдаа хогоо хольж ачаад байх юм