Яармаг, Сонгины орчмоор шөнөдөө 43 хэм хүрч хүйтэрнэ

Яармаг, Сонгины орчмоор шөнөдөө 43 хэм хүрч хүйтэрнэ

Яармаг, Сонгины орчмоор шөнөдөө 43 хэм хүрч хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:  

23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2026 оны 01-р сарын 19-ний 20 цагаас 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа Ерөө голын хөндийгөөр -44…-49 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38…-43 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -34…-39 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -25…-30 градус, бусад нутгаар -30…-35 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -32…-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -41…-43 градус, бусад хэсгээр -33…-35 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -39…-41 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -40…-42 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж