Прокурорын байгууллагаас 92 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллагаас 92 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллагаас 92 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага энэ оны нэгдүгээр сарын 12-16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,968 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Тухайлбал, гэмт хэргийн шинжтэй 1,328 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 864 хэргийг шинээр нээсэн бол 92 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 43, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг  18, Өмчлөх эрхийн эсрэг  11, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг  6, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг  5, Авлигын эсрэг  3, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх  2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг  2, Эдийн засгийн гэмт хэрэг  1, Хүрээлэн байгаа орчны эсрэг  1 хэрэг тус тус байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн зарим онцлох хэргийг танилцууллаа.

Тухайлбал, караоке ажиллуулах нэрийдлээр эмэгтэйчүүдийг гадаадын иргэдтэй дуу дуулж, архи хундагалах зэргээр ажиллуулан, биеэ үнэлэхийг санал болгож зохион байгуулсан хэрэгт холбогдох этгээдүүдийг бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэрэгт яллагдагчаар татан шүүхэд шилжүүлжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдүүдийн эсрэг харгис хэрцгий хандсан, түүнчлэн хууль бусаар бусдыг мөрдөн мөшгөсөн хэрэгт холбогдох иргэний хэргийг Эрүүгийн хуулийн холбогдох заалтаар ялласан байна.

Мөн бусдыг хуурч мэхлэх замаар их хэмжээний мөнгө залилсан, цахим орчинд хуурамч худалдааны зар байршуулж иргэдэд хохирол учруулсан залилах гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, мөн их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэргүүдэд холбогдох этгээдүүдэд Эрүүгийн хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна. Түүнчлэн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх, хүн барьцаалах, заналхийлэх гэмт хэрэгт холбогдсон иргэний хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-19 172.91.182.247

Монголд цагдаа,прокурор,шүүх авлигад идэгдсэн, ялзарч, илжирсэн учраас гэмт хэрэг гаарч авлига цэцэглэн хөгжлийг саатуулж байгаа. Үүнийг иларшуулахгүйгээр Монгол Улс хөгжихгүй

Avatar

зочин 2026-01-19 103.140.11.81

Харамсалтай нь хуулийн үндэслэл нотолгоогүй яллах дүгнэлт хийхийг магтаад байж болохгүй шүү. Олон хүнд яллах дүгнэлт бичвэл сайн юм уу Буруу байсан ч хамаагүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж