"Морь жил хүн зоны хувьд маш их буянтай, амгалан жил болно"

"Морь жил хүн зоны хувьд маш их буянтай, амгалан жил болно"

"Морь жил хүн зоны хувьд маш их буянтай, амгалан жил болно"
Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 19. МБШТ- Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбатаас ирж буй XVII жарны гал морин жилийн ерөнхий, төлөв байдлын талаар тодрууллаа.


Тэрбээр, энэ жил "Сүрээр дарагч" хэмээх гал морин жил гарах гэж байна. Тухайн жилийн өнгийг олон янзаар шинжиж гаргадаг. Монголчууд шороон үхрийн шинжээр тухайн жилийн өнгө болон байгаль цаг уурын шинжийг урьдчилж тодорхойлдог уламжлалтай. Энэ жилийн тухайд шороон үхрийн шинжээс харвал, залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшдөд биеэ энхрийлүүштэй гэж зурхайд буусан. Харин байгаль цаг уурын тухайд жилийн эхээр халуун, гандуу байх бол жилийн дундуур мөн бороо хур татруу  өвс ногоо гандах байдал үргэлжлэх бөгөөд жилийн сүүлээр мөндөр, бороо элбэг байна. Өөрөөр хэлбэл, сар бүрийн сүүлээр хур бороо, мөндөр нэлээд орох төлөвтэй байгаа.

Ерөнхийдөө морь жил их буянтай, зуд турхангүй, өлсгөлөнгүй гэж зурхайд буусан нь хүн зон нийтээр тайван амгалан байх сайхан жил гарч байна гэж ойлгож болно.

Тодруулбал, үхэр хариулаач маань хөл нүцгэн хоёр гутлаа хажуудаа барьж яваагаар дүрслэгдсэн байгаа нь маш тайван амгалан байдлыг илэрхийлж байна. Дээр хэлсэн  энэ жилийн хувьд хүн зоны хувьд маш их буянтай, амгалан жил болно гэж зурхайд буусан байгаа. Сайн шинжүүд их олон байгаа" гэлээ.

Мөн энэ жил нэг цагаан мэнгэтэй жил гарч байгаа учир нэг цагаан мэнгэтэй хүмүүс мэнгэний засал хийлгэх шаардлагатай. Дээрээс нь жил нь орж байгаа хүмүүс жилийн заслаа хийлгэхийг сануулсан юм. Учир нь 13, 73-ны жил ороход жаргал, зовлон давхацдаг гэж үздэг байна. Харин 37-ны жил ороход дайсан жил орлоо гэж үздэг учир аливаа муу зүйлд өртөх, бэртэж гэмтэх эрсдэлтэй байдаг гэж зурхайн ухаанд үздэг байна.

Үүнээс гадна хулгана жилтний их харш жил, тахиа, туулай жилтний бага харш жил гарч байгаа аж. Тиймээс сүсэгтэн олон морь жил гарсны дараа өөрт тохирох засал, номоо хийлгэхийг сануулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-19 202.126.89.72

гэхдээ энэ ламаас өөр ном үзсэн чинь сэтгэлээсээ ном эрдэм сурсан лам хүн бол зүгээр л ямар зүйлийг авардаг ямар ч зүйлийг бүтээдэг юм шүү би лав нүдээрээ үзэж байсан шүү жнь:БАКУЛА РЁНБҮЧИ ЗҮГЭЭР Л НҮДЭН ДЭЭР ХҮНИЙ АМЬДРӨЛЫГ ӨӨД НЬ ТАТААД ТӨВЬЧИХДАГ БАЙДАГ ШҮҮ ЛАМЫН НОМЫГ ҮНЭХЭЭР ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ СУРСАН ХҮН БОЛ ЁСТОЙ ГАЙХАМШИГТАЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ

Avatar

Зочин 2026-01-19 202.126.89.72

энэ лам хүмүүсийг ялгаж үздэг их өөдгүй хүн байдаг шүү ядуувтар хүнд тус хүргэдэггүй хүн байналээ би их гомдсондоо

Avatar

Т1үүд 2026-01-19 202.9.47.26

Шaa шaa, тааж мэддэг тарлан бух!

Avatar

Нэргүй 2026-01-19 66.217.167.109

Могой жил миний туулсан амьдралын он жилүүдийн хамгийн аймшигтай нь байлаа, Харь хүний нутагт гэр бүлээсээ хол бие өвдөхийн зовлон ээждээ үнсүүлж чадахгүй үхчихвий гэсэн айдас, зориод ирсэн зорилго минь гээд бурхан минь ямар хэцүү гэтэлгэсэн жил байсан бэ? Одоо өөрийнхөө 37-ы жил дээр тайван сайхан байж энэ бүх золиосынхоо үр шимийг эдэлсэн жил байх болтугай гэж ерөөе.

Avatar

Нэргүй 2026-01-19 103.229.121.24

Наад үхрийг чинь юуг үндэслэж хэн зурсан юм бэ??? Цэцэрлэгийн хүүхдийн зурсан зургийг хараад яриад байгаа юм шиг харагдах юм?!

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.160.79

цэцэрлагийн хүүхэд үүнийг ойлгохгүй ээ

Avatar

Нэргүй 2026-01-19 46.128.10.239

Жилийн эхээр халуун гэхээр 2-3-р сард халуун байх юм уу? Мөн жилийн сүүлээр мөндөр, бороо элбэг гэхээр 2027 оны өвлийн сүүлээр буюу 1-2-р сард тийм байх юм уу?
Хачин юм болох нь ээ?

Avatar

Морь жил 2026-01-19 202.9.40.120

Монголд морь жил дандаа чухал үйл явдлууд болдог байсан. Хувьсгал, бослого хөдөлгөөн гарч мэднэ шүү!…

Avatar

Нэргүй 2026-01-19 202.9.47.47

Шар хувалзууд иймэрхүү юм ярьж л амь зуудаг биз дээ кк. Eр нь хүн яаж амьдрах нь хүнээс өөрөөс нь л хамаарах эрин үeд бид амьдарч байна.

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.160.79

юм мэдэхгүй, өнгөцхөн, бас монголын соёл, ёс заншил, шашинд дайсагнасан хүмүүс нэг ийм юм ярьж бичдэг

Avatar

Нэргүй 2026-01-19 59.153.114.22

засс х**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж