Хэрэглээний зээлийг хязгаарлана

Хэрэглээний зээлийг хязгаарлана

Хэрэглээний зээлийг хязгаарлана

2025 оны гуравдугаар улирлын байдлаар иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл 25.3 их наяд төгрөгт хүрч, сүүлийн таван жилийн хугацаанд 2.7 дахин өссөн байна. Үүний дотор хэрэглээний зээлийн үлдэгдэл 13 их наяд төгрөгт хүрч, 2.2 дахин нэмэгдсэн нь иргэдийн орлогын өсөлтөөс 4–5 дахин хурдтай тэлсэн үзүүлэлт болжээ.

Эдгээр тоон мэдээлэл нь хэрэглээний зээлийн өсөлт энгийн өсөлт бус, харин Монгол Улсын нийт өрхийн санхүүгийн зан төлөв хуримтлалд бус, зээлд тулгуурласан хэв маягт шилжсэнийг илтгэж байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд онцолж байна.

Хэрэглээний зээлийн зориулалт, зарцуулалтын статистикаас харахад нийт зээлийн 50-иас дээш хувь нь урьдчилгаа төлбөргүйгээр цахилгаан бараа, ухаалаг гар утас, компьютер зэрэг хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулагдсан байна. Энэ нь иргэд, банк санхүүгийн байгууллага, лизенгийн компаниудаас давахр зээл авах, улмаар өрхийн дарамтад орох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хэрэглээний зээлийг бууруулах, өрийн дарамтыг багасгах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өр, орлогын харьцааг тогтоосон байдаг бол Монголбанк  50 хувь байсныг 45 хувь болгож чангатгасан шийдвэрийг гаргасан.

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн давхар зээлийн эрсдэлийг бууруулах, ялангуяа цахим аппликэйшнээр олгогддог зээлийн давхардлыг хязгаарлах чиглэлээр холбогдох журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Тус журмын төсөл батлагдсанаар иргэдийн өрийн дарамт буурах, санхүүгийн сахилга бат сайжрах, зээлийн зах зээлд хариуцлагатай зээл олголт төлөвших, иргэдийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь энэхүү журмын төслөө олон нийтэд нээлттэйгээр танилцуулж, иргэд, зах зээлийн оролцогчдоос санал авч байгаа бөгөөд иргэд  доорх холбоосоор дамжуулан төслийн агуулгатай танилцаж, саналаа илэрхийлэх боломжтой юм байна.

Журмын төсөлтэй танилцах линк: https://frc.mn/#/doc/vote;id=28

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

APP baihgui bolgo 2026-01-19 91.75.106.78

Zaluu hid b**s ortei bna

Avatar

Нэргүй 2026-01-19 202.126.88.147

bitgii h***.Vndsen banknii zeeliin hvvg ni buulgaj bank busiin hvvg ni changalah heregtei malnuudaa.Ard tvmen mongonii book tatwariin daramt bolood bn

Avatar

Нэргүй 2026-01-19 192.82.92.206

ББСБ -уудаа яаж хянах юм. Банкны зээлийн хэмжээ багасаад та нарын ББСБ зээл авч бүүр өрийн дарамтанд орох юм уу

Avatar

з 2026-01-19 202.126.88.216

төгрөгийн худалдан авах чадварыг үгүй хийсэн төв банкны бодлоготой холбоотой зээл ихэсч байна

Avatar

Нэргүй 2026-01-19 103.212.119.140

Бодовсролгүи малнууд л өрөнд баригдаж өтөнд идүлж баигам

Avatar

Б 2026-01-19 202.131.225.197

ҮГҮЙ ШҮҮ МАЛ МИНЬ. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ТӨГРӨГ ЦААС БОЛОХЫГ ОЙЛГООД ХҮМҮҮС ЗЭЭЛ РҮҮ ХУЙЛРААД БАЙГАА ЮМ. ЧАМ ШИГ СОЦИАЛИСТ КОММУНИСТ МАЛ ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж