"Гадаадад хийлгэдэг мэс заслыг эх орондоо 120 саяар хийлгэх боломжтой"

"Гадаадад хийлгэдэг мэс заслыг эх орондоо 120 саяар хийлгэх боломжтой"

"Гадаадад хийлгэдэг мэс заслыг эх орондоо 120 саяар хийлгэх боломжтой"

Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийсэн баярт мэдээг эмч нар дуулгалаа. Энэ эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Н.Оюундэлгэр ахлагчтай Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийнхан санаачилсан бөгөөд ЭХЭМҮТ болон Турк улсын "Медикл Парк" эмнэлгийн эмч нартай хамтран ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг нь өмнө нь цусны хавдартай 36 насанд хүрэгчдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд энэ удаа 15 настай Мичидмаа охинд энэ төрлийн эмчилгээг амжилттай хийжээ. Одоо охины биеийн байдал нь сайжирч, тогтвортой байгаа бөгөөд хяналтын эмчилгээндээ хамрагдаж байгаа талаар эмч нар онцолсон юм.


БНТУ-ын "Медикл Парк Бахчелиэвлер" эмнэлгийн дэд захирал, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч Тунч Фышгын:

-Бид төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхдийн чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг 2025 оны арванхоёрдугаар сард Турк болон Монгол Улсын эмч нартайгаа  хамтран маш амжилттай хийж чадлаа. Насанд хүрэгчдэд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар маш амжилттай нутагшуулж, эх орондоо хийж байгаа. Харин хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар тэс өөр байдаг. Эмчилгээний арга барил, хэрэглэх эм тариа, стратегийн төлөвлөгөө гэх мэт өөр байдаг учраас дэлхий даяар эмч нэр энэ чиглэлээр маш нарийн мэргэшсэн байдаг.

Ардын эмч, хүний Гавьяат эмч, Төрийн соёрхолт, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч Н.Оюундэлгэр:

-Энэ өдөр бол эмч бидний хүсэн хүлээсэн сайхан өдөр байлаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол ямагт анхдагч, манлайлагч гэдэг нэр төрийнхөө хүрээнд улсад ганцхан байдаг Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслаас гадна элэг, бөөр шилжүүлэн суулгах гэх мэт бусад салбаруудаа дагуулан хөгжүүлж байна. Бид ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран Монголын анагаах ухааны салбарт нэн ярвигтай өвчин эмгэгийг оношилж, эмчилж, дэлхийн түвшний эмчилгээг хамтдаа хийсэндээ баяртай байна. Энэ баярт мөчийг бий болгосон Монголын Эрүүл мэндийн яам, БНТУ-ын "Медикл Парк Бахчелиэвлер" эмнэлэг болон ТИКА олон улсын байгууллагын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Ёстой зүүдэнд ч оромгүй явдал болж байна.

Монгол Улсдаа анх удаа хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэндээ итгэж чадахгүй байна. Бид тухайн хүүхдийнхээ биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гаран гартлаа зарлан тунхаглахгүй гэж хоорондоо тохиролцсон. Турк эмч нар маань өнөөдөр нэг сарын дараагаар өвчтнөө эргэн ирж, олон нийтэд хандаж мэдээлэл хийж байна.

Бидний өмнөө тавьсан зорилготой. БНТУ-ын "Медикл Парк Бахчелиэвлер" эмнэлэг болон ТИКА олон улсын байгууллагатайгаа хамтран хоёр дахь хүүхдэдээ өөрөөс нь үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөж байгаа. Мөн дахин өвчтөнд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр хамтран ажиллана. Анхны тохиолдол буюу 15 настай охин маань таван настайгаасаа хойш бүхэл бүтэн 10 жил цусны хавдар гэдэг өвчнөөр энэлж, шаналж явсан. Энэ хүүхдэд үүдэл эсийг нь шилжүүлэн суулгаж, өнөөдөр бүх эс нь эрүүл хүний түвшинд ирсэн байгааг өнгөрсөн Баасан гаригийн шинжилгээний хариугаар харж, бахархаж байлаа.

УНТЭ-ийн Цусны эмгэг судлалын чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Б.Хишигжаргал:

-Ер нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах технологи гэдэг бол дэлхий дээр хамгийн нарийн технологиудын нэг. Яагаад гэхээр, энэ эмчилгээний үед маш өндөр тунтай хими эмчилгээгээр тухайн өвчтөний ясны чөмгийг бүр хоосолдог. Тэгээд дараагаар нь донорын үүдэл эсийг шилжүүлэн суулгаж, тэр шинээр суусан үүдэл эс маань хэвийн хэмжээнд ажиллаж, цусны эсүүдийг төлжүүлэх хүртэл маш ариун орчинд олон хоног эмчлэгддэг. Энэ хооронд дархлааны болон системийн маш олон урвал тэр хүний биед явагддаг.

Ер нь элэг, бөөр шилжүүлэн суулгах технологиудаас нэг ялгаатай нь тэр хүний бүхэл бүтэн цусны системийг шинэчилж, тэр хүнийг дахин төрүүлж байгаа гэж дэлхий нийтэд үздэг.

Тийм учраас төрсөн өдрийг нь үүдэл эс суулгасан өдрөөс нь эхэлж тооцож явдаг уламжлалтай. Энэ нарийн технологи, эмчилгээ учраас үнэ өртгийн хувьд нэлээд өндөр байдаг. Эрүүл мэндийн даатгалын газрын эдийн засгийн албаны гаргасан тооцооллоор 2014 онд 60, 70 сая төгрөг гэж тогтоож байсан. Өнөөдрийг хүртэл даатгалаас энэ үнээрээ хөнгөлж байгаа. Энэ хооронд ам.долларын ханш, инфляци хэдэн хувиар өссөн билээ. Ингээд бодохоор энэ эмчилгээний өртөг хаанаа ч хүрэхгүй байгаа. УНТЭ өөрөө тендер зарлаж, эм эмнэлгийн хэрэгслүүдээ худалдан авдаг. Энэ өртгөөр тендерт оролцох компани, аж ахуйн нэгж байдаггүй. Тиймээс бид гадаадын олон улсын байгууллагаас тусламж гуйх хэлбэрээр энэ мэс заслыг хийж, өдий зэрэгтэй явж байна гэсэн үг. Турк улсын "Медикл Парк Бахчелиэвлер" эмнэлэг нь хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслаараа алдартай. Биднийг тэнд очиж, эмнэлэгтэй нь танилцаж байхад Монгол Улсаас 10 орчим хүүхэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэж байсан. Бид хоорондоо ярилцаад, хамтран Монгол Улсад энэ төрлийн мэс заслыг хийх саналыг тавьж, эх орондоо амжилттай хийлээ. Хамгийн хямд өртгөөр гэхэд, БНХАУ-д 300 сая төгрөг түүнээс дээш нэг тэрбум төгрөгийн зарцуулах тохиолдол байна. Тэгэхээр бид бүхэн эх орондоо 120-130 сая төгрөгөөр хийх боломжийг бүрдүүлж байна. Энэ ажлыг төр засгаас дэмжиж, мэс заслын үнэлгээг зөвөөр тогтоосноор олон хүнийг эрүүл саруул болгох боломж бүрдэнэ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаатар: 

-Өнөөдөр маш сайхан өдөр байна. Хүүхдийн салбарт эмч нар маань түүхэн шинэ хуудсыг нээж чадлаа. Монгол Улсын хэмжээнд жилд 100 орчим хүүхэд хорт хавдраар оношлогдож, тэднээс 50-60 тохиолдол нь цусны хавдраар оношлогддог. Эдгээр хүүхдүүдийн 5-6 тохиолдолд нь ясны чөмөг шилжүүлэн суулгах заалттай буюу гадаад руу  эмчилгээг хийлгэхээр зорьдог. Монголын эмч нар маань Турк улсын эмч нартай хамтран анх удаа 15 настай охинд энэ эмчилгээг амжилттай хийж чадлаа. Бид цаашид энэ төрлийн мэс заслыг Монголд нутагшуулахаар ажиллаж байна. Турк улсын "Медикл Парк Бахчелиэвлер" эмнэлэгтэй хамтын ажиллагааны төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Олон улсад ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг 300-500 сая төгрөгөөр хийдэг. Энэ төрлийн мэс засал, эмчилгээг эх орондоо нутагшуулснаар олон давуу талыг ард иргэдэд бий болгох юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-19 202.9.47.39

Та нар юу ярьж байна. Эрүүл хүний ходоодыг хавдартай гэж тайрсан байна!

Avatar

Нэргүй 2026-01-19 202.126.89.65

Монгол эмч нар аа, та нар одоо АНУ-аас ногоон карт авч чадахааргүй болсон. Тиймээс та нар өвчтөнүүдийгээ алаад нэмэргүй.

Avatar

Нэргүй 2026-01-19 202.126.89.28

120 сая гэдэг нь юу юуны төлбөр юм бэ. Хятадад арай ч 300 сая биш монгол хүүхдүүдэд нилээд хямдхан хийлгэлээ гэж хүн ярьж байсан. Эх орондоо хийлгэж байна гэхэд төлбөр нь өндөр юм шиг харагдаж байна. Үүнийг яг сайн мэддэг хүмүүс санал бодлоо хэлбэл зүгээр байна.

Avatar

иргэн 2026-01-19 203.169.50.8

Энэ эмч нарыг одон медалиа өгч чадахгүй юм бол хийсэн бүтээлийг нь үнэлээчээ мөнгөн шагнал өгөөч ээ эрдэнэт хүнийг амьдруулж байна цаана чинь эрүүл мэндийн яам л хөдлөх ёстой .

Avatar

Иргэн 2026-01-19 66.181.186.70

Баяр хүргэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж