Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Шивээ-Овоо” зэрэг компаниудыг үе шаттай хувьчлах жагсаалтад багтаан УИХ-д мэдүүлсэн нь төрийн өмчийг үнэгүйдүүлэх вий гэдэг хардлага дагуулахын зэрэгцээ эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хэсгийнхнийг л хөлжүүлж, хэдхэн гэр бүл баяжихвий гэдэг болгоомжлолыг араасаа дагуулаад байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд зааснаар дараах аж ахуй нэгжийг хувьчлахаар заасан.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК 10 хувь,
- “Эрдэнэт” үйлдвэр 10 хувь,
- “Эрдэнэс критикал минералс” компани 10 хувь,
- МИАТ коипанийн 10 хувь,
- Монголын Хөрөнгийн биржийн 15 хувь,
- Багануур компанийн 24 хувь,
- Үндэсний давхар даатгал компани 34 хувь,
- Монголын Цахилгаан холбоо компанийн 44 хувь,
- Төрийн банк 45 хувь,
- Дулааны III цахилгаан станц 49 хувь,
- Дулааны IV цахилгаан станц 49 хувь,
- Эрдэнэт дулааны цахилгаан станц 49 хувь,
- Дорнод бүсийн эрчим хүчний систем 49 хувь,
- Дарханы дулааны станц 49 хувь,
- Амгалан дулааны станц 49 хувь,
- Хөдөө аж ахуйн корпорацийн 49 хувийг тус, тус хувьчлахаар оруулж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс төрийн өмчит компаниудаа хувьчилсан ч алдсан зүйл цөөнгүй. Жишээ татвал, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй НИК компанийг найман сая ам.доллараар төр хувьчилсан нь жинхэнэ олигархиудыг төрүүлсэн гэх шүүмжлэлд одоо ч өртсөөр буй.
Уг нь хуулийн хүрээнд өмч хувьчлалыг зөв хийж чадвал ирээдүйд үндэсний том хөрөнгө оруулагч бий болж чадна. Тэр агуулгаараа төр алдагдал үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдээ хувьчлах нь зөв алхам. Гэвч нөгөө талд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын зүгээс “Төр үнэ цэнэтэй аж ахуй нэгжүүдээ хувьчилж болохгүй. Эхлээд 10 хувь, 20 хувийг хувьчилна гэж эхэлнэ. Энэ тохиолдолд 10 хувь, 20 хувь авсан нөхөр стратегийн хөрөнгө оруулагч болж, хяналтаа тавиад явна. Олон нийтэд нээлттэй арилжина гэдэг заль. Та нар авахгүй, олон нийт авахгүй. Хүн амын 3 хувь л хуримтлалтай тэд нар сонирхож авна, аль эсвэл гадаадынхан авна” гэсэн нь анхаарах ёстой асуудал мөн.
Эдийн засагч, хөрөнгө оруулалтын зөвлөх А.Цагаанхүү “Хөрөнгийн биржээр дамжуулан 18 төрийн өмчит компанийг хувьчилна гэдгээ албан тушаалтнууд мэдээлж байгаа. Гэтэл хөрөнгийн зах зээл ердөө 13 их наяд төгрөг орчим байна. Эндээс юу харж болох вэ гэхээр, хадгаламж эзэмшигчид хөрөнгийн зах зээлд итгэл алдарсан, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар буурсан байгааг илтгэж байна. Сүүлийн таван жилийн байдлыг харвал, хувийн болон төрийн өмчит компаниудын хийсэн ихэнхи IPO анх зарласан үнээс буурсан.
Төрийн банк олон нийтэд нэгж хувьцаагаа 590 төгрөгөөр санал болгож 22 тэрбум татан төвлөрүүлсэн. Гэтэл өнөөдөр Төрийн банкны нэгж хувьцаа 21.2 хувиар буурч 465 төгрөг болсон байна.
Мөн хууль эрх зүйн орчин бүрдүүлээгүй байж хувьчлал хийвэл төрийн өмчийн компаниудын үнэлгээ муудна. Хувийн салбарынхан төрийн өмчийн компаниудын хувьчлалд оролцохдоо 10-20 хувьд орох сонирхол бага. Шалтгаан нь, Компанийн тухай хуулиар жижиг хувьцаа эзэмшигчид 10-20 хувийг эзэмшээд компанийн менежмент, стратегийн шийдвэрт оролцох ямар ч боломжгүй. Төрийн өмч хувьчлалын 20-30 хувьд оролцлоо гэж бодоход төрөөс улс төрийн томилгоогоор захирлуудыг нь томилдог. Үүнийг өөрчлөхийн тулд Хувийн компаниудын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна төрийн өмчит компаниудын өмч хувьчлалын хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай. Ингэж чадахгүй бол мөнгөтэй олигархууд хямдруулсан дүнгээр төрийн өмчийг хувьчилж аваад эрх мэдлийг нэгээс нөгөөд шилжүүлдэг муу жишиг л үргэлжилнэ” гэдэг сануулга ч өгөөд буй.
Өнгөрсөн хугацаанд төрд буй өмч бүрт хулгай, шахаа нүүрлэж, хөрөнгө нь эзэнгүйдэн алдагдал нэмэгдсэн нь бодит үнэн.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний мэдээллээр төрийн өмчит 101 компани 78 их наяд төгрөгийн хөрөнгөтэй ч алдагдал нь 20 гаруй их наяд төгрөгт хүрсэн байдаг. Энэ олон компаниас ашигтай ажилладаг нь “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол нэгдэл” компани юм. Үлдсэн компаниуд амиа аргацаана, алдагдал үйлдвэрлэнэ.
Төрийн өмчит компаниудын хоорондоо өгч авалцсан зээлийн хэмжээ гурван их наяд төгрөгт хүрсэн байдаг.
Үүнээс гадна төр зээл авч эрчим хүч, дулааны станцуудаа өөд татах гэж оролддог ч өөдөлсөн нь үгүй. Шаардлага хангахгүй техник хэрэгсэл шахсанаас эхлээд авлига, хулгайн асуудал хөндөгддөг. Хамгийн сүүлийн байдлаар 10 аймагт дулааны станц байгуулах нэрээр БНСУ-ын Экзим банкнаас 110 сая ам.долларын зээл татаж, гүйцэтгэгч компанийг шалгаруулсан ч тухайн компани нь дампуурснаар Монгол Улсын Засгийн газар хүү төлж байна. Төрд өмч байхын сул тал бас энэ.
Иймээс ирэх гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар төр өмчүүдээ тэр дундаа уул уурхай, эрчим хүчний компаниудаа хувьчлах шийдвэрийг гаргаж чадах уу гэдэг галтай сэдэв хэлэлцэгдэн, шийдэгдэх болж буй.
Нөгөө талдаа жижиг хувьцаа эзэмшигчдээ хуулиар тодорхой хамгаалж чадаагүй байж төр өмчүүдээ хувьчлах тухай яриад ч нэмэргүй гэдэг асуудал бас хөндөгдөж буй.
Нийтээрээ баяжих уу, нэг хэсэг хүмүүс баяжих шийдлийг олох уу гэдэг нь УИХ-аас хамаарах болж байна.
УИХ-аас Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д,Үүрийнтуяагаар ахлуулсан ажлын хэсгийг томилуулан ажиллуулж байна.
Г.ХОРОЛ
3,548.92



















































Нэргүй 2026-01-19 138.252.29.44
тэгнэ ш дээ. хэдэн хулгайн мөнгөөрөө сагаж байгаа гэр бүлүүд аваад цуслаад улсаа гадныханд өгөөд дуусна. баян гэр бүлүүдийг цаазалж цөөлж байгаад шударга өрсөлдөөн эхлүүл
ХҮҮК 2026-01-19 66.181.178.129
Анадбузарын хүүхэн өмя хувьчлалын асуудлыг барьж авч байгаа нь сүүлийн 8 жил төрййн эрхийг барьж буй нөхрийн үйлдэл гэж шууд уншигдаж байна. Муу хөгийн баялагтаа эзэн сууна гэж уриалсан чи бидний баялагт эзэн суухаар явж байжээ. Буухаасаа өмнө ард түмний баялагт эзэн суух гэсэн хүслээ гүйцэлдүүлхээр Зандкаг томилжээ.
Нэргүй 2026-01-19 103.229.121.24
Төрийн өмчлөлд байгаа компани хэзээ ч ашигтай ажиллахгүй!!! Монголын төр засаг эдгээр компаниудыг төрийнөмчид байлгаад байгаа шалтгаан нь эрх мэдэлтнүүд зоргоор идэж ууж баяжих л зорилготой!!! Хувийн компанийн эзэн хэзээ ч өөрийн өмчийг хулгайлдаггүй!!!
Нэргүй 2026-01-19 103.212.119.206
ДЦС-ыг ингэж хувьчилсаны дараа системийн горимыг хэрхэн зохицуулж удирдах вэ? Үнийн зохицуулалтыг хэрхэх вэ? Төвлөрсөн тарифаар үнэ тогтоовол аль ДЦС түрүүлж дампуурах вэ?
судлаач 2026-01-19 202.21.116.2
Эрдэнэс таван толгойн 1072 хувьцаагаа амь оруулж арилжих боломжыг төр олгож чадаагүй байж төрийн өмчийг хувьчлах асуудлыг яаран сандран ярих нь ээлжит идэх уух арга заль гэхээс өөрөөр харах боломжгүй.Оюутолгойн асуудалд Төр, засаг зоригтой, хүчтэй орорх шаардлагатай.Энэ компани Монголын ард түмнийг олон жил доромжилсон шүү. одоо хангалттай, цэг тавих хэрэгтэй.Засгийн газар Оюутолгойн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.
ҮЕ 2026-01-19 202.70.43.34
Сайхан Цагийг хүсвэл Урьдаар ҮЕ СОЛИГДОХ хэрэгтэй. Одоо ЗАВСРЫН ҮЕ-ийхэний Ид үе нь болохоор завсрынханыг дуусахыг хүлээхээс өөр аргагүй
Б 2026-01-19 202.131.225.197
ТӨРИЙН ӨМЧ ГЭДЭГ БОЛ ДАРГА НАРЫН Л ӨМЧ ШДЭЭ. ЯАГААД ХУВИЙН КОМПАНИД МЭНЭЖЭР ХИЙХ ХҮН БАРАГ ОЛДОХГҮЙ БАЙХАД ЖИРИЙН НЭГ ТӨРИЙН ЖИРИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН ОРОН ТООН ДЭЭР ХҮМҮҮС АЛАЛЦДАГ ВЭ? ТӨРИЙН ӨМЧӨӨС ШАААХ ГЭЖ Л ТИЙШЭЭГЭЭ ЗҮТГЭЖ БАЙГАА НЬ ТЭР ШДЭЭ. ТӨРИЙГ АЛЬ БОЛОХ ӨМЧГҮЙ БАЙЛГАХ НЬ ИРГЭНШСЭН ОРНЫ АРДЧИЛСАН ЗАРЧИМ МӨН.
ХУУЛЬЧ 2026-01-19 202.9.46.176
ТӨРИЙН ӨМЧ НЭРТЭЙ КОМПАНИУДАД ЯАЖ ХУЛГАЙ,,, АВИЛГАЛД,,,, НҮҮРЛЭЖ ИРСЭНИЙ МОНГОЛЧУУД БИД 25 ЖИЛ ҮЗСЭН ШҮҮ ДЭЭ .,,,ТЭГЭЭД ТЭР ХУЛГАЙЧ АВИЛГАЛЧ НЬ ОДООГИЙН УЛС ТӨРЧ ,,,ЭРХ МЭДЭЛТЭН ,ОЛОН ЖИЛ ТЭЖЭЭГДСЭН , ИХ ХУЛЫН ГИШҮҮД САЙД НАР ГЭДЭГИЙГ БҮХ МОНГОЛЧУУД МЭДНЭ. ,,,Тийм болохоор 2026-2030 онуудад дэс дараатай хувьчилхаас өөр зам байхгүй шүү дээ,,,,
Нэргүй 2026-01-19 46.128.10.239
Хэдхэн хүнийг баяжуулаад нийтээрээ гуринхадаж амьдрах нь жинхэнэ "Ардчилал", "Зах зээлийн", "Шударга" бөгөөд бидний "мөрөөдлийн нийгэм" мөн:
Б 2026-01-19 202.131.225.197
ТЭГЭЭД НИЙТЭЭРЭЭ ЯДУУ БАЙХ ЁСТОЙ СОЦИАЛИЗМ РУУ ШИЛЖИХ ЮМ УУ? АЛИВАА ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНЫГ БАЯЧУУД НЬ ЧИРЖ ЯВДАГ ЮМ МАЛ МИНЬ. ӨМНӨД СОЛОНГОСЫГ ХЬЮНДАЙ, САМСУНГ, СИЛИКОН2 ГЭСЭН АВРАГА КОМПАНИУД Л ЧИРЖ ЯВАА. ЁСТОЙ ХЭДХЭН ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖДАГ Ч ГЭЛЭЭ ХАЯЛАГА НЬ ӨМНӨД СОЛОНГОСОО БАЙТУГАЙ УЛСЫГ ЧИРЭЭД Л ЯВЖ БАЙНА. АЯГҮЙ БОЛ ЧИ ЭНЭ Т1Г СЭТГЭГДЭЛЭНЦЭРЭЭ САМСУНГ УТАСНААС БИЧЭЭД ХЬЮНДАЙ УНААД ЯВЖ БАЙГАА УСАН ТАРХИТ БИЗ.
Нэргүй 2026-01-19 178.132.107.58
НАМЫН ХУРГАН ХУЛГАЙЧДАД ШОМБДУУЛЖ БАГА БАГААР АЛДАЖ БАЙСНААС ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД ӨГӨӨД ТЭД НАРЫГАА БАЯЖУУЛЖ ТАТВАРАА АХИУХАН АВСАН ДЭЭР БАЙХ.
Нэргүй 2026-01-19 103.57.95.89
Аваасүрэн эсэргүүфэж байгаа бол яг эсэргээр нь хий
Бид н 2026-01-19 202.126.91.194
Монголчууд Гадаадын хө/о-тай төсөл гэхээр л доор дээргүй үхэлдэн тэмцэж бна. Жишээ нь Эрчим Хүчний салбар гэж дампуу салбарынхан Гадаад төсбл болгоныг очиж шантаажлан, толгойг нь эргүүлсэн юмс ярьж айлгаж ичээн дарамталсаар өөртөө давуу тал олгон хутгалдан оролцож дампууруулахдаа гаргуун. Мөн Аймгууд гэж Том Толгойлсон гарууд Халзан бүргэдэйг шантаажилж Улс орноо Хорлогсод
Нэргүй 2026-01-19 202.126.91.194
Бид Нийтээр Улсааа Хорлогчид мөн !!!!
Зочин 2026-01-19 66.181.160.4
Хэдхэн хүн баяжина гэж харахаас илүүтэй хувьчилснаар үйл ажиллагаа нь сайжирч иргэд баталгаатай үйлчилгээ хүртэж чадах уу л гэдэг талыг нь харах ёстой болов уу. Мэдээж хөрөнгөтөй, мөнгөтөй хүн л авна шүү дээ.
Нэргүй 2026-01-19 202.126.91.228
үнэгүй хувьчилсан ч болно. төрийн өмч гэж дарга нарын л хулгайлж идэхээс өөргүй татварын мөнгөөр тэтгүүлж элэгдэж хуучирсан хэрэггүй зүйлс болно шүү. Цахилгаан станцуудаа шинэчлэхийн тулд хувьд гаргахгүй бол дэлхийд байхгүй хуучин орос техник технологитой хэцүү л үе ирэх байх даа.
Нэргүй 2026-01-19 59.153.115.124
Ардчилсан намынхан аа, та нар улсаас өөр юу хулгайлж авах гэж байна вэ?
Нэргүй 2026-01-19 103.212.118.62
Манжин , сарлаг хамарт өөр юу ч билээ, янз бүрийн сү, да, до, ли, лю, ван, ш** овогтууд аваад баяжаад ард түмэн гуйлгачин болно биз. Ус, тогоо салгуулна. Улам л улных болох буй заа. Тэгж байгаад дэлбэрнэ байлгүй.
Нэргүй 2026-01-19 59.153.115.124
Чи муу АНУ-ын төлөө ажилласан ч АНУ цагаачлалын визийг Монголчуудад олгохоо больсон. Горьдоод сууж бай!
сонгогч 2026-01-19 202.9.47.77
ХУВАЛЗУУД ХУВААЖ ИДЭЭД ХАХАЖ ҮХЭЦГЭЭ…
Нэргүй 2026-01-19 103.212.118.225
VANXANDI BIEE UNELLEED BOOW XXN BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAX XUCHINDI 80955877TOMSGN XELEERE DOLOON
Дорж 2026-01-19 95.59.19.42
Ардчилал гэж магтаад төрийн маш олон үйлдвэрүүдийг хувьчилсаны дараа тэнд ажиллах байсан бұх хңмүүч ажигүй болды ядуучуудын эгнээнд орсон ьиз дээ.
Одоо энэ хувьчлалаар хэдхэн хүн баяжиж маш олон хүн ядуучуудын эгнээнд шилдих болно.
Б 2026-01-19 202.131.225.197
ХАМААГҮЙ ЭЭ ӨГ ӨГ ТЭР ЖАДАВ НЬ АВНА УУ, ОЛИГАРХИ НЬ АВНА УУ ХАМАА АЛГА. ТАТВАРАА Л ЯС ТӨЛӨӨД ТЭР БАЯЧУУД НЬ ЦӨМ ХИЙДЭГ Л ЮМ БАЙГАА БИЗ. ТӨРД БАЙХААРАА АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛААД УЛСААС ТАТААС АВЧ БАЙСАНД ОРВОЛ ХАГАРТЛАА БАЯЖААД ЯВНА БИЗ.
Нэргүй 2026-01-19 103.212.117.153
Хэнд ч ойлгомжтой. Олигархууд эсвэл авлига, луйврын аргаар мөнгөжсөн нөхөд л мөнгөө угаана биз. Жирийн иргэн МИАТ, Төрийн банкны ТЭЦ4-ийн хувьцаа авч чадах уу??? Энэ бол цэвэр БОХИР МӨНГӨ УГААХ л арга