Гренландын тусгаар тогтнолын талаарх уулзалт болно

Гренландын тусгаар тогтнолын талаарх уулзалт болно

Гренландын тусгаар тогтнолын талаарх уулзалт болно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг Америк хянах хэлэлцээнд саад хийсэн Европын найман оронд тариф тогтоох болсон. Тэгвэл тухайн найман улс хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Гренланд нь Дани улсын өөртөө засах нутаг юм. Трампын мэдэгдсэнээр, Дани, Финлянд, Франц, Герман, Нидерланд, Норвег, Швед, Их Британийн импортын бараанд хоёрдугаар сараас эхлэн 10 хувийн тариф ногдуулах бөгөөд зургаадугаар сараас тарифыг 25 хувьд хүргэхээ мэдэгдсэн. Тэрбээр АНУ Гренландыг хянах ёстой гэж олонтоо хэлж ирсэн. Гэсэн хэдий ч Европын найман орон эсэргүүцлээ илэрхийлж буй. Хамтарсан мэдэгдэлд тус улсууд Гренланд дахь цэргийн сургуулилалтад оролцсон талаар дурдсан ба “НАТО-гийн гишүүн орнуудын хувьд бид Арктикийн аюулгүй байдлыг хамтын хүрээнд бэхжүүлэхийг зорьж байна” гэж онцолсон. Сургуулилалт нь “хэнд ч занал учруулахгүй” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Мөн тарифын заналхийлэл нь “Атлантын бүсийн хамтын харилцааг доройтуулж, аюултай байдлыг алдагдуулж болзошгүй” гэж анхааруулсан байна. Улмаар Европын улс орнууд “нийтлэг эрх мэдэл, газар нутгийн бүрэн бүтэн байдлын зарчимд тулгуурласан яриа хэлэлцээнд бэлэн” гэжээ. Европын холбоо энэ асуудлаар Бельги улсад Пүрэв гаригт дээд түвшний уулзалт хийхээр төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.176.93

ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.178.80

Гринланд гээд газар доороо 90 тэрбумын баялагын нөөцтэй арлыг Трамп 700-хан сая доллараар худалдаж авах гэж байгааг ийглийн мэдээгээр ярьсан.

Avatar

Нэргүй 2026-01-19 122.201.31.76

Аав нь гэртээ агсан тавиад болохоо байлаа даа. Бүр хүүхдийнхээ юмыг хүртэл булаагаад авчихдаг наасан кк. EХ ыхон наад эцэг шүү юмаа хөөж явуулаад яаж амьдрахаа бодох цаг нь болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж