Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2025-2026 оны галлагааны улиралд нийслэлийн Баянгол дүүрэг, Чингэлтэй дүүргийн 5000 айлыг дулаалж, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх ажил өрнөж байгаа. Тухайлбал, хоёр дүүргийн 5000 айлд ОХУ-ын Эрхүүгээс шингэрүүлсэн хий нийлүүлж, Haier, Hisense компанид үйлдвэрлэсэн 6 кВт, 10 кВт-ын хүчин чадалтай халаалтын зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна.
Монгол гэр, байшинд зориулагдсан хийн халаалтын зуух, плитка хосолсон төхөөрөмж нь хий мэдрэгч, автомат хаалт, удирдлагын төвтэй холбогдсон дохиолол, орчин чийгшүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй, олон улсын ASME стандартын хангасан гэдгийг Төслийн удирдах газрын хэлтсийн дарга Ж.Эрхэмбаяр танилцуулсан юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн зарим цэгт хийн түлш борлуулах цэгүүдийг байгуулж, ажиллуулж эхэлжээ. Дэнжийн мянгад байрлах борлуулалтын цэг одоогоор 130 айлд хийн түлш нийлүүлж байна.
Хоёр дүүргийн хэмжээнд борлуулалтын 33 цэг байгуулах бөгөөд нэг цэг 150 айлыг хийн түлшээр хангах аж.
Нийслэл Улаанбаатар хотод одоогоор 172,000 гаруй өрх хагас коксон түлш хэрэглэж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эдгээрээс 32,000–50,000 өрхийг хийн халаалтын системд шилжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа юм.
3,548.92






















































Нэргүй 2026-01-19 202.9.41.5
Худлаа шаагад байгаарай.
Zochin 2026-01-19 47.230.49.158
Ene harin utaa bagasgah tald iluu unemshiltei sanagdaj baina.
Нэргүй 2026-01-19 43.242.242.59
Уул нь зөв л юм хийж байна. Нүүрс түлж утаа гаргаж байснаас дээр юмаа. Харин газ нь ямар үнэтэй юм болдоо. Монголын нутаг дээгүүр газын хоолой тавибал бид хямд газаар хангагдах болно. Хятад зөвшөөрөхгүй байгаа гэж сонссон. Гэтэл манай зарим иргэд нутаг дээгүүрээ хоолой явуулахыг эсэргүүцэж байгаа юм байна. тэр бол тэнэг үйлдэл юм. Жил бүр Орос улсаас татааас аваад байж байвал зүгээр мөнгө орж ирнэ. Хямд Монголчууд гэр орноо дулаацуулж бас машинаа цэнэглэх юм бишүү.