Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст ханджээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст ханджээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст ханджээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гарсан. Тэгвэл Н.Өсөхбаяр уг гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст өргөдөл гаргажээ.

Хэрэв түүний биед допингийн төрлийн бодисыг зориуд, мэдэгдэхгүйгээр хэрэглүүлсэн нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдвол барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хураах тухай Үндэсний бөхийн салбар хорооны санал, шийдвэр хүчингүй болж, Н.Өсөхбаяр цагаадах боломжтой юм.

Тэрбээр, өнгөрсөн оны долдугаар сард өөрийн гаргасан мэдэгдэлдээ “Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна. Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй. Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low”илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг. Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэдгийг хэлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

d 2026-01-19 103.57.95.103

Одоо хүртэл цолыг хурааж, эрхийг нь хасаагүй байгаа юмуу? Оюунболд, Бадарч нар дээр ингэж удаагүй биз дээ. Ямар хор найруулчихаад яваад б/на. Бас нэг масктай гар гарч ирээд би тэр эмийг нь би өгчихсөн юм гэж ш*** гээд байна уу. Very low энэ тэр гэхээрээ харж үзэх юм байхгүй ш дээ. Тэнэг здаа хэрэглэчихээд бүрэн арилгаж чадаагүй байна. Одоо шийтгэлээ хүлээгээд яваач. Шинжилгээний хариу гарахаар цол, бэлэг сэлтээ өгдөг болмоор юм. Хулхидаж баахан хүнээс юм авчихаад ингээд новшроод яваад байх юм

Avatar

Нэргүй 2026-01-19 202.55.188.89

БАЛИАР НОВШНУУД ХҮН ХОРЛОЖ ДУУСАХГҮЙ ЮМ ААА

Avatar

Зочин 2026-01-19 59.153.113.232

Шинжилгээр допинг илэрсэн бол хэрэглэсэнд тооцож арга хэмжээ тооцохоос өөр аргагүй ш дээ, чухам санаатай санаагүйг бол тусдаа хууль журмаар шийдэх байх оо, хэн нэгэн санаатай хорлосон байлаа ч энэ бол эрүүгийн ч юм уу өөр хуулиар шийдэх асуудал байх оо, ер нь тэгээд би допинг хэрэглэсэээн гээд хэргээ хүлээгээд явдаг бөх гэж байдаг юм уу, бүгд л үгүй гээд гүрийгээд дуусдаг биз дээ

Avatar

Нэргүй 2026-01-19 43.242.242.59

Энэ залуу допинг хэрэглэж барилдах хүн биш. Улсын цол авчих хэмжээний барилдааны ур чадвар, техник, чадал тэнхээ түүнд бүрэн байдаг.Мэдээж бөх болгон түүний өрсөлдөгч нар учир харлуулахыг л бодно. Бөхийн барилдааныг сонирхолтой болгож байсан хайрын сайхан бөхийг хэлмэгдүүлж болохгүй. Ер нь Ерөнхийлөгч зарлигаа гаргаад гарьд цол өгчихсөн байхад зүгээр нэг байгууллага шийдвэрийг хүчингүй болгож чадахгүй, тийм хууль ч байхгүй.

Avatar

Нэргүй 2026-01-19 66.205.9.18

demiidee

Avatar

Нэргүй 2026-01-19 5.91.237.35

fj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж