Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр иргэн осгож нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр иргэн осгож нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр иргэн осгож нас баржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон мөн осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх нийт гурван дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагат бүртгэгджээ. Тодруулбал нэгдүгээр сарын 17-оос нэгдүгээр сарын 19-ний өдрүүдэд Орхон аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх хоёр дуудлага мэдээлэл бүртгэгдээд байгаа юм.
Урьдчилсан байдлаар 52-56 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Харин осгосон байдалтай олдсон иргэний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж осгосны улмаас хөлийн тавхай хэсэг нь хөлдөн улмаар ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна. Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-19 103.9.78.107

Нийгмийн шавхруунууд цөөрч байгаа нь сайн, Улам хүйтрээсэй тэгвэл хэдэн авралгүй гудамжны юмнууд осгоод!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж