Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш тус улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн баталсан тогтоолуудын 90 гаруй хувьд нь санал нэгдээгүй байна. Тодруулбал, өнгөрсөн онд Ерөнхий ассамблейн 187 тогтоолын 170-д нь АНУ "үгүй" гэх санал өгсөн байна. Үүний 43 тогтоолд АНУ дангаараа эсэргүүцсэн санал өгсөн аж.
Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-нд хоёр дахь удаагаа төрийн тэргүүн болсноосоо хойш НҮБ-ын Ерөнхий ассамблей нийт 300 гаруй тогтоол баталсан. Өнгөрсөн сард Ерөнхий ассамблейн хуралд АНУ-ын төлөөлөгч олон тогтоолыг шүүмжилжээ. Тэрбээр эдгээр тогтоолууд нь “дэлхийн төвшний, маргаантай соёлын асуудлын хүсэлтийг цуглуулсан жагсаалт” гэж тодорхойлсон бөгөөд үүнд уур амьсгалын өөрчлөлт, хүйсийн тэгш байдал зэрэг багтсан байна.
Төлөөлөгчийн хэлснээр, тогтоолууд нь Трампын засгийн газрын гадаад бодлоготой нийцэхгүй бөгөөд АНУ цаашид ч эсэргүүцэхээ мэдэгдсэн.
Энэ хандлага өмнөх засгийн газраас ихээхэн ялгаатай юм. Ерөнхийлөгч асан Жо Байдены хугацаанд АНУ НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолын эсрэг ганцаараа санал өгч байгаагүй. Олон улсын хямрал судалгааны төвийн захирал Ричард Гоуан энэ талаар хэлэхдээ, АНУ-ын үйлдэлд Европын холбоотнууд нь дургүйцэж, гайхаж байгааг тэмдэглэсэн. Тэрбээр ихэнх улс орнуудын хувьд энгийн, зөв гэж үздэг тогтоолын эсрэг АНУ санал өгч байгаад шокт орсон гэжээ. Гоуан АНУ НҮБ-д сөрөг хүчин болж, нөлөөгөө алдсан гэж онцолж, энэ нөхцөл байдлаас Хятад улс ашиг хүртэж магадгүй гэв. Трампын засгийн газар олон улсын хамтын ажиллагаанаас холдож байна. Энэ сард ерөнхийлөгч Трамп АНУ 66 олон улсын байгууллага, конвенц, гэрээнээс гарах боломжтой гэж мэдэгдсэн захирамжид гарын үсэг зурсан юм.
3,548.92





















































Нэргүй 2026-01-19 66.181.178.80
ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ХАМГИЙН ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН ГАХАЙГАА НЕПАЛДААД ХӨГЖЛИЙН ЗӨВ ЗАМДАА ОРОХОД АМЕРИК, ӨМНӨД СОЛОНГОСЫН ОРОЛЦОО Ч ХЭРЭГГҮЙ.
Нэргүй 2026-01-19 59.153.115.124
НҮБ-ын байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй, эдгээр байгууллагууд бичиг цаас боловсруулахаас өөр юм хийдэггүй. Тэр бичиг цаас, судалгааг нь англи хэлээр сургалт явуулдаг их сургуулийн оюутнууд л хэрэглэдэг.
Нэргүй 2026-01-19 122.201.23.83
Трамп Путин 2
Иргэн 2026-01-19 202.9.46.146
Трамп ер-гч ганцаардсан,түрэмгийлсэн бодлого хэрэгжүүлэхийг оролдвол АНУ-д алсдаа муу нөлөөлөлтэй. Европын холбооноос зайгаа бариад байвал АНУ-д а/х багатай. Венэсуэлын бодлого зөв байх. Ираны асуудал шийдлээ зөв гаргавал үр дүнгээ өгнө.