ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөө өглөө 09.00 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болсон байна.
Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас эрчим хүчний салбарын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлсэн гэдэг мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, одоогийн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын Эксим банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн АТГ-ын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон гэсэн юм.
3,548.92






















































Зочин 2026-01-19 202.126.90.50
Ёоо ДЦС-4 ТӨХК ний Гүйцэтгэх захирлаар жинхлээд 7 л хоног ажилласан штээ. Заавал эрчим хүчний гал голомтоо иим заваан юмтай хутгаад ДЦС-4, ДЦС-4 гээд бичээд яриад байх юм. Муу муухай холуур байж аятайхан өвөлжвөл яасан юм.
эхлээд 2026-01-19 202.70.43.34
Сайхан Цагийг хүсвэл Урьдаар ҮЕ СОЛИГДОХ хэрэгтэй. Одоо ЗАВСРЫН ҮЕ-ийхэний Ид үе нь болохоор завсрынханыг “дуусахыг” хүлээхээс өөр аргагүй
Нэргүй 2026-01-19 103.212.119.33
АЙМГИЙН ТОВУУДЭД ДАН УУРЫН ЗУУХ БАРИХ ШИЙДВЭР НЬ БОДЛОГЫН МАШ ТОМ АЛДААТАЙ ШИЙДВЭР БАЙСАН ХАРИН ОРОНД НЬ ЖИЖИГ ОВРЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬСАН БОЛ ОГТ АЛДАГДАЛГУЙ БАЙХ БАЙСАН ТАВИНБЭХ МЭТИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААС БОЛЖ МОНГОЛ УЛС НОХОЖ БАРШГУЙ ХОХИРОЛД ОРЖ БАЙХ ЮМ
Зочин 2026-01-19 103.57.95.208
Энэ маш тодорхой хэрэг бна шуу дээ битгий замхруулаад хаяав даа ард тумэн тумэн нудтэй шуу дээ
Нэргүй 2026-01-19 103.212.118.62
Эд нарт 25 өгөөд 1 худагт нь далд оруулчих. НИйтийн дайсан хорогдож л байг.
kkkkkk 2026-01-19 59.153.113.172
Zov xoo. Sain shalgaarai.