Иргэдийн гомдлын дагуу дулаан зогсоолуудыг засч, нээж эхэлжээ

Иргэдийн гомдлын дагуу дулаан зогсоолуудыг засч, нээж эхэлжээ

Иргэдийн гомдлын дагуу дулаан зогсоолуудыг засч, нээж эхэлжээ
Цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор иргэдийн гомдлын дагуу дулаан зогсоолыг өнөөдрөөс /2026.01.19/ засч, нээж эхэлсэн талаар НЗДТГ-аас мэдээллээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, 5 зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 12 дулаан зогсоол байдаг бөгөөд үүний долоо нь хэвийн ажиллаж байна.
Ажиллах боломжгүй байгаа таван зогсоолын тухайд эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан байна. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Сүүлийн өдрүүдэд иргэдээс дулаан зогсоол ажиллахгүй байгаа гомдлууд ирж байна. Тиймээс өнөөдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Жетро” төвийн автобусны буудлаас мэдээлэл хүргэж байна. Нийслэлийн хэмжээнд автобусны 1287 дундын болон эцсийн зогсоол байдаг. Үүнээс 67 автобусны буудлыг дулаан зогсоол болгон тохижуулсан. Өнөөдрийн байдлаар долоон зогсоол эвдрэлээс болон улсын комиссын хуваариас шалтгаалан нээгдээгүй байсан. Өглөө дүүргүүдтэй холбогдож, эвдрэлийг яаралтай засуулж, улсын комиссыг ажиллуулах чиглэл өгч, автобусны зогсоолуудыг нээж эхэллээ. Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороонд байрлах дулаан зогсоолын хувьд иргэн, аж ахуйн нэгжээс нийгмийн хариуцлагын хүрээнд барьсан. Төв цэнгэлдэх хүрээлэн арчилгаа, үйлчилгээг хариуцан ажиллаж байсан. Өнөөдрөөс автобусны дулаан зогсоолын арчилгааг Хан-Уул дүүрэг хариуцахаар боллоо” гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-19 202.9.47.47

Архичид тэнүүлчид дотор нь ороод хэвтчихнэ юун тэр дулаацах хэрүүл хийх гэж бөөн ядаргаа. Хүйтэн ч гэсэн автобусаа хүлээж байгаад суучихсан нь хамаагүй амар.

Avatar

зочин 2026-01-19 202.9.47.77

ӨВЛИЙН ИД ХҮЙТЭНД НЭЭХГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ АМБААРАА ЗҮЙЛУУЛЖ ЗАЙ ГАРГАЖ ӨГ

Avatar

Нэргүй 2026-01-19 103.145.234.19

Та муусайн хөдөөний золбингууд эвдэж сүйдлээд байхаар юу ч хийгээд нэмэргүй

Avatar

Хотын уугуул иргэн 2026-01-19 103.229.123.100

Хот хариуцлаггүй байна шүү. Татвар төлөгчдийн мөнгөөр авирбусны дулаан зогсоолууд барьчихаад өвөл бараг дуусч байхад тэдгээрийг ажиллуулахгуй өдий хүрч, эцэст нь иргэдийн гомдлоор нөгөө дулаан автобусны зогсоолуудаа нээж байдаг. Хүний төлөө гэсэн сэтгэл огт алга. Яаж гэж өчнөөн зардал гаргаж тийм дулаан загоссол байрьсан юм.

Avatar

ХҮН ба ОРЧИН 2026-01-19 202.70.43.34

Нийгэм нийт буюу Ард Иргэд нь Иргэншиж Соёлжихоос нааш хичнээн Хотын дарга цэргүүд солигдоод үр дүнгүйээ. Хорвоогийн хаана ч ямар л ХҮН байна тэр ХҮН ШИГ ОРЧИН Бүрдэж байдаг хойно

Avatar

Нийслэлийн иргэн 2026-01-19 202.179.15.114

Нэгэнт барьсан юм бол нийтэд ашиглуулаач ээ! 9 эхэлчихээд байхад хүнээ ч боддоггүй, ажлаа ч зөв зохион байгуулж чаддаггүй малнууд. Нянбактэр бүх ажлыг өөрөө удирдах ёстой юм уу? Шат шатандаа ажил хариуцсан хүмүүс нь хийгээд, өөрөө ерөнхийд нь удирдаад, хянаад байж болдоггүй яацарсан сонин удирдлагын арга барил вэ? Хагас галзуу хүн хотыг удирдаад байгаам уу? Тэгвэл Нийслэлд тийм олон харьяа газар, хэлтсээр яадаг юм, бүгдийг нь татан буулгаж цомхотгоод өөрөө ганцаараа бахираад явж баймаар бн.ккк

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.181.117

Монголчууд хэзээ нийтийн эзэмшилтэй харьцаж сурна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж