Саудын Арабд зохион байгуулсан 48 дахь удаагийн “Дакар Ралли 2026” тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ П.Мөрөн өнөөдөр /2026.01.19/ эх орондоо ирлээ.
190 улсын нэг тэрбум гаруй хүний анхаарлын төвд байсан “Дакар Ралли 2026” тэмцээнээс ОУХМ П.Мөрөн нийлбэр дүнгээр 29 дүгээр байр, Ралли 2 ангилалд 19 дүгээр байр, Монгол Улсын гавьяат тамирчин ОУХМ Э.Халиунболд 16 дугаар байр, Ралли 2 ангилалд топ 10-ийн зургадугаар байрт шалгарч best rookie буюу шилдэг шинэ тамирчин ангиллын гуравдугаар байрт орж, цом хүртсэн юм.
1977 оноос эхлэн зохиогдсон авто болон мото спортын олимп гэгддэг, олон өдрийн турш саад бартаа, даваа гүвээ зэрэг хүнд хэцүү замуудаар эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн дээрх тэмцээний талаар ОУХМ П.Мөрөн “Эр зориг авхаалж самбаа сорьсон сайхан тэмцээн боллоо. “Монголчлох, бензин зөөх, өөрөө мотоциклио засах зэрэг нь хүндрэлтэй байсан” гэлээ.
13 өдрийн турш үргэлжилсэн энэхүү тэмцээнд Монгол тамирчид 13 гараа хийж, 8000 гаруй км зам туулжээ. Тус тэмцээний зам өмнөх оны замуудаас 75 хувь нь өөр, шинэ зам байсан аж.
Тэдний хүч сорьсон мотоциклийн төрөлд 120 гаруй тамирчид оролцсон байна. ОУХМ П.Мөрөн өмнөх онд зохион байгуулагдаж байсан Дакар ралли уралдаанд 135 тамирчдаас 76 дугаарт хурдалсан бол энэ онд амжилтаа 47-оор ахиулжээ.

Т.ӨНӨ-ЭРДЭНЭ
3,548.92
















































Нэргүй 2026-01-19 46.128.10.239
Бүх зүйл, аваргын амжилт өмнө чинь байна. Урагшаа!
Нэргүй 2026-01-19 202.55.191.194
Манай 2 дараах үйлдвэрүүдтэй уралджээ: KTM, HONDA, HERO, SHERKO, KOVE, HOTA
Нэргүй 2026-01-19 43.242.242.59
Хоёр дүү нартаа дараа дараагийн тэмцээнд улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Та хоёрынхоо тухай өлөр бүр мэдээлэл сонсож бахархаж байлаа.Тэсвэр хатуужлын тэмцээнд Монголчууд бид тэргүүн эгнээнд л явах учиртай юмаа. дахин амжилт хүсье
Нэргүй 2026-01-19 202.55.191.194
Мундаг дүү нартаа баяр хүргэе ээ. Дакарын жимийг ЗАМ болгожээ, манай хоёр.