‘Монголбанкны бодлогын алдааг иргэд үүрч байна"

‘Монголбанкны бодлогын алдааг иргэд үүрч байна"

‘Монголбанкны бодлогын алдааг иргэд үүрч байна"

УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд хийх хяналт, шалгалтын асуудлаар Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч нартай өнөөдөр /2026.01.19/ уулзалт хийлээ.


УИХ-ын дарга Н.Учрал:

-УИХ хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын ажилд онцгой анхаарч ажиллаж байгаа. УИХ хууль батлахаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Төрийн Аудитын байгууллага хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаанд зөвлөн туслах, хамтарч оролцох эрх зүйн чиг үүрэгтэй. Энэ долоо хоногт  аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Инфляцыг хэрхэн бууруулах, мөн үнийн хөөргөдлийг хэрхэн барих вэ гэдэг талаар 16 багц арга хэмжээг авах ажлыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээр ахлуулсан ажлын хэсэг судлан УИХ-ын тогтоол болгож гаргасан.

Цаашид бид үүн дээр арга хэмжээ авахгүй бол иргэдийн амьдрал хүнд байна. Энэ болгоныг хийхийн тулд Монголбанк голлох үүрэгтэй. Монголбанкны мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо уялдах ёстой. Өнөөдрийн байдлаар Монголбанкны мөнгөний бодлого өөрөө " бодлогын мөнгө" болсон. Сүүлдээ "мөнгөгүй бодлого" болох хэв шинждээ орсон. Алдагдлыг тооцвол 10 их наяд орчим төгрөг байна.

Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болоод байсан Монголбанкны орон тоо нэмэгдэж, чиг үүргийн давхардал нь ихэссэн. Хэн юу хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй, мөнгө төгрөг хэвлэх зэргээр хариуцлага алдсан. Энэ бүхний ачааг нь иргэд үүрч байна.

Хэмнэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлдэг. Гэтэл нэг байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс С.Наранцогт ерөнхийлөгчид нэг л чиглэл өгмөөр байна. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж шаардлагагүй орон тоонуудыг цомхотгож чиг үүргийн давхардлаа арилга. Монголбанк өөрөө санхүүгийн сахилга баттай баймаар байна. Мөн ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруул. Замбараагүй байдлаар мөнгө хэвлэсэн асуудал байгаа нь тогтоогдвол хуулийн байгууллагад асуудлыг нь шилжүүлэх хэрэгтэй гэв.

Монголбанкны ерөнхийлөйгч С.Наранцогт:

-Монголбанкны ерөнхийлөгчийн томилгооны сонсголын үеэр яригдсан асуудлуудыг ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Үүнийхээ дагуу ажлаа эхэлж байгаа. Миний бие Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоод нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Мөнгөний хатуу бодлого жил орчмын хугацаанд явуулсан ч гэсэн инфляцын түвшин өндөр хэвээрээ байгаа. Тиймээс үүний суурь шалтгаан дээр дүгнэлт, судалгаа хийж байгаа. Сүүлийн 10 гаруй жил хуримтлагдсан асуудал дээр мөн дүн шинжилгээ хийж байгаа. Дунд хугацаанд буюу 4-5 жилийн хооронд ямар зарчмаар ажиллавал эдгээр асуудлуудыг шийдэж болох талаар мөн Төв банк өөрөө ямар байдлаар цомхон, ухаалаг ажиллах вэ гэдэг стратеги төлөвлөгөөн дээр ажиллаад үндсэндээ дуусч байгаа. Үүн дээр нарийвчилсан санал авсны үр дүнд эцэслэнэ гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШҮГЭЛ ҮЛЭЭЕ2 2026-01-19 202.9.46.74

ХУУЛИЙН ЦООРХОЙГООР МОНГОЛ ТӨРД БАЙХГҮЙ ӨНДӨР ЦАЛИН УРАМШУУЛАЛ ХАНГАМЖ ХАНГАЛТААР ХАНГАЛТТАЙ ТЭЖЭЭГДЭЖ БАЙГАА ЭНЭ ДУРААРАА БАЙГУУЛЛАГЫГ САЙТАР АНХААРАЛДАА АВЧ ШАЛГАН ЯАРАЛТАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВНА УУ. НЭМЭЭД ДУРААРАА МӨНГӨ ХЭВЛЭНЭ, ТӨГРӨГӨӨР ШАЛ АРЧИНА ХИЙСЭН ЮМГҮЙ ХЭДЭН ДАРГА НАРЫН АВГАЙ ХҮҮХДЭЭР ДҮҮРСЭН ГАЗАР ХЭЗЭЭНЭЭСЭЭ.

ЧАС ХИЙСЭН ЧАДАЛТАЙ АРДЫН ХҮҮХДҮҮД НЬ АЛТАН ДУНДЖААС ДЭЭШ ГАРДАГГҮЙ, ЧАДАЛГҮЙ ХЭДЭН НЯЛХ СЭНГҮМЭЭР х** УХНА ТАВЬСАН ИЙМ Л БАЙГУУЛЛАГА БАС Л ХОШИН ШТЭ.

Avatar

ШҮГЭЛ ҮЛЭЭЕ 2026-01-19 202.9.46.74

төрийн мөнгөний бодлого боловсруулах бус б**с бөөрөөрөө сүлбэлдсэн з**х*й заЙДАНГААРАА АЛДАРТАЙ ӨНДӨР ЦАЛИН ТАНСАГ ХЭРЭГЛЭЭТЭЙ ДАРГА ЦЭРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГА БОЛСОН ГЭЖ ДОТРОО АМ БУЛААЛДАН ЯРИХ ЮМ БИЛЭЭ. САЙН ШАЛГАЖ МЭРЭГЖЛИЙН ЧАДВАРЛАГ БАГ БҮРЭЛДХҮҮНЭЭ АЖИЛЛУУЛЖ БУСДЫГ НЬ ХАЛЖ ЦОМХОТГОХ ХЭРЭГТЭЙ. ХУРДААР чОЙЖООГООР БАРИУЛСАН 16 ДАВХАР БАРИЛГЫГ УЛСАД АВЧ ХУУЧИН БАЙР САВАНД НЬ АЖИЛЛУУЛАХАД ХАНГАЛТТАЙ.

Avatar

Зочин 2026-01-19 103.145.234.36

Долларын ханш байнга өсөж байхад 100 ямаанд жаран ухна 700 гаруй орон тоотой байна гэдэг юу гэсэн үг вэ? Ямарч бодлогогүй, хэрэггүй Монгол банк. Энэ 700-гаад хүмүүс өдөржин Facebook, Twitter-дээд сууж байдаг байх. Бүгдийг нь зайлуулвал таарна.

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.189.182

Сүүлийн 30 гаруй жил ОУВС-ийн заавар зөвлөгөөг л дагасан. Гарсан үр дагавраа харчих. Одоо ОУВСанг хөөж гарган, өөрсдөө бодлогоо барьж авах болсоон.

Avatar

Б 2026-01-19 202.131.225.197

ШААААГАААДААААГАААРАЙ ХЭЗЭЭ Ч МАНАЙ НАМ ТӨР ОУВС-ЫН ЗӨВӨЛГӨӨ РҮҮ ДАНДАА САЛАААВЧ ГАРГАДАГ ШҮҮ. ТӨРӨӨ ЦОМХТОГ ГЭНГҮҮТ НЭМЖ ОРОН ТОО БИЙ БОЛГОДОГ, ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛ БАЙНА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТ ГЭХЭЭР ГАДАААДУУД ЗАЙЙЙЛ ГЭДЭГ ШД МАНАЙ ТӨР.

Avatar

Зочин 2026-01-19 66.181.190.41

Улс төрч нэртэй хулгайчдыг авгай хүүхэд, ах дүүс, амрагуудтай нь тэжээж, баяжуулж, галзууруулах гэж иргэд зовж байна.

Avatar

Нэргүй 2026-01-19 103.212.118.62

ЭНэ хорчид байдаг газрыг бүгдийг нь ажлаас нь халж олон нийтийн дунд нээлттэй ажлын байр зарлаж сонгон шалгаруулалт хийж ажилд ав. Үе үеийн ЕӨК ЕС , СЯ ныхан өөрсдийн хүмүүсээ орогнуулж махинаци хийж байдаг газар. Валютийн интервенц, мөнгө хэвлэх, банк дампууруулах, хувьдаа ББСБ ажиллуулах, эрдэнэсийн фонд энэ тэр гээд олон хор найруулж бдаг. Аудит оруул.

Avatar

Нэргүй 2026-01-19 59.153.115.124

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёр жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёр жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.179.16

Н.УЧРАЛ ДАРГА МОНГОЛБАНКИНД МАШ САЙН ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛААРАЙ

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.179.16

МОНГОЛБАНКНЫ АВИЛГАЧ МАХАН ТОЛГОЙЛСОН СУУДЛЫН БӨГЛӨӨСҮҮДИЙГ ЗАЙЛУУЛААРАЙ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-01-19 103.229.123.231

Хэрэв МБ-ны ажилтнууд хэрэгтэй үедээ төрийн хаагчч болчихно. Хэрэгтэй үед төрийн албан хаагч гээд гадаад паспорт авч байж мэднэ. Төрийн албаны хууль тогтоомж мөрдөх болохоор төрийн албан хаагч биш болчихно. Оросын хуучны нэг кинонд нэг цэрэг цагаантнууд давшаад ирвэл цагаан папка малгайгаа өмсчихнө. Улаантнууд давшаад ирвэл таван хошуутай малгайгаа өмчихнө.МБ-ны статус үүнтэй адил байгаа юм.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-01-19 103.229.123.231

. Нэгэнт төрийн албан хаагчийн статусгүй учир төрийн албаны хууль тогтоомжид захирагдахгүй. ТБ-ны хуулиар МБ-ны Ерөнхий менежер томилгоо, цалин хөлс тогтоох эрхтэй.Төрийн албаны хуулийн дагуу мэргэшлийн шалгалт өгөхгүй, цалин хөлсний сүлжээ, жишиг үйлчлэхгүй, төсвөө өөрөө мэдэх учир хэдэн орон тоотой ажиллахаа өөрөө мэднэ

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: МБ-ны статусыг тодорхой болгохоос ажлаа эхлэхийг зөвлөе 2026-01-19 103.229.123.231

Аливаа асудлыг шийдэхдээ эхлээд ерөнхий асуудлаа шийдэх хэрэгтэй.Ерөнхий асуудлаа шийдээгүй байж тодорхой асуудлыг шийдэх гэхээр шийдээгүй ерөнхий асуудалтайгаа зөрчилдөөд хүндрэл учирдаг. МБ-ны асуудлыг шийдье гэвэл эхлээд орон тоо гэх мэттэй битгий оролд.Эхлээд 1996 оны Төв банкны хуулиа шинэчил. Төв банкны статусаа шийд.Ер-ч, Тэргүүн, Дэд нар нь Төрийн албаны хуулиар тусгай албан хаагчид. Гэтэл МБ-ны бусад ажилтнууд нь төрийн албан хаагч гэсэн хуулийн заалт байхгүй.

Avatar

Irgen 2026-01-19 66.181.181.97

2023 ond Undesnii ayditiin gazriin “Tatan buugdsan banktai holbootoi shiidveruugiin heregjilt ur nuluu” sedevt aygitiin tailang nuutsiin zereglelees gargaj il bolgon “Zoos” banknii jijig huvitsaa ezemshigchdiin hohiroliig baragduulah

Avatar

ИРГЭН 2026-01-19 202.179.15.114

Монгол банк мэргэшсэн, хараат бус байдлаа алдаад удаж байна өө. Аль Зика, Золоогийн үеэс л УИХ-ын дарга МБ Ер-гчийг өрөөндөө дуудаж авчраад бодлого заадаг, УИХ нь мөнгөний бодлогоо ч хэлэлцэх чадамжгүй, төсвийн бодлого нь мөнгөний бодлогодоо захирагддаггүй яг л ЖУНГЛИЙН хуулиар явдаг орон болсоншд. $ тэнгэр хатгаж,₮ газар хатгаж ,Арилжааны банкууд мөнгө хүүлж, МБ улстөрчдийн тэжээврүүдийн оромж болсон. ₮-н ханш ийм их унасан байхад цалин, тэтгэвэр нэмдэггүй, УИХ, ЗГ өөрсдийнхөө цалинг л нэмсэн

Avatar

Хотын уугуул иргэн 2026-01-19 103.229.123.100

Зөв. Монголбанкны вант улсыг нэг сайн шалгах цаг нь болсон. Сүүлийн хэдэн жил Монголбанк дураараа мөнгө хэвлэж инфляцийг хөөрөгдөж, төгрөгийн ханшийг навс унасан шүү дээ. Түүнийхээ харуцлагыг хэн хэлээх вэ. Сүүлмйн 5 жилд юмны үнэ аймшигтай өссөн. Энэ бүхэн бол МонголБнкны алдаатай бодлогын уршиг. Гэтэл Лхагвасүрэн Ерөнхийлөгч асан гадны элдэв шагнал аваад л байсан. Бодвол Монголын эдийг засгийг дампууруулсны төлөө авсан байх. Одоогийн Монголбнакны удирдлагын багийг 100 хувь шинэчлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2026-01-19 103.229.121.127

Юу вэ, 400 хүн гэнэ үү, арайч дээ, үсрээд л 40-50 хүн байхад хангалттай юм биш үү, улсын хөрөнгийг ямар зоригтой үрж чадаж байна аа тамин ээ? Ингэж хэмнэхгүй ээ, яаралтай 10 дахин цомохтгох.

Avatar

Аймаг дах Монголбанкны салбар хэрэгтэй юу 2026-01-19 124.158.123.35

Аймгуудад Монголбанкны салбар байх ямар шаардлага байдаг юм бэ, аймгийн мөнгөний бодлого гэж тусдаа юм хийдэг юм уу, Огт шаардлагагүй энэ эмт бүтцийг татан буулгах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-01-19 103.145.234.36

Монгол банк бүүр 700-гаад ажиллагсадтай.

Avatar

Зочин 2026-01-19 103.145.234.36

Монгол банк одоо 700-гаад ажиллагсадтай.

Avatar

з 2026-01-19 202.126.88.216

Монгол банк алтаа зарж цалинжаад байгаа юм уу.

Avatar

Нэргүй 2026-01-19 103.26.195.14

маш хурдан цэгцэл, хийх ажил их байна.

Avatar

И 2026-01-19 103.212.117.21

ДЭЛХИЙД АМ.ДОЛ.ХАНШ УНААД БАЙХАД МОНГОЛД ӨСӨӨД Л БДАГ. БАНКНЫХНЫ АРД БАЙДАГ НАЙМАН ШАРГА , БАНК БУСУУД, ЛОМБАРДУУДТАЙ Л ХОЛБООТОЙ НЬ ТОДОРХОЙ БАЙСААР БАЙХАД ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД ХУУВИЛДСААР Л ЯВНА

Avatar

зочин 2026-01-19 66.181.160.10

Улс төрчидын томилгоогоор очсон хүн юуч хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой шдэээ…

Avatar

Нэргүй 2026-01-19 107.189.12.157

УИХ сонгуулийн үед МАН буюу Хүүк гуай Монгол банкыг дарамтлан 10 их наяд төгрөг хэвлүүлж эдийн засаг руу цутгуулсан, дараа нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахиад 10 их наяд төгрөг хэвлэж эдийн засаг руу цутган санаатайгаар инфляци хөөрөгдөх эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн!

Avatar

зочин 2026-01-19 66.181.191.144

Бие биенээ үзэн ядсан,гүтгэсэн, бусдын нэр төрийг бохирлох гэсэн, төрийн эрхэнд хүрэх ,булаах гэсэн улс төрийн хийрхэл тэмцэл манайд хэмжээ хязгаараа алдаж байна, Хэн нь хэн гэдгийг ч мэдэхээ байлаа, Ялангуяа тарийн байгууллагад хяналт шалгалт сайн хийж,байдлыг үнэн зөв тогтоох ,зөрчил дутагдлыг шуурхай засуулж байх хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2026-01-19 202.9.41.41

Чиниы хийдг ажл гэж юуу бдгийн эрднс тавн тлгойд шааж шааж хэдн жил ногдл аваагүй дүр хэлбр үзүүлсн шавхруу нэр хааж ногдл гэж шааж хужааруу мянга мянг манаар хулгай шааж бгаа.

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.166.134

мэргэжлийн биш л***р, физикч гэсэн биз дээ,

Avatar

Нэргүй 2026-01-19 202.9.47.87

ТЭР НЬ ЯМАР ХАМААТАЙН МЭРГЭЖЛИЙН МАЛНУУД НЬ ТЭГЭЭД ХИЙГЭЭД ХИЙГЭЭД ЭНЭ ҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж