
С.Батболдыг Ерөнхий сайд болоход “Монголын хамгийн баян хүн сайд боллоо” гэж гадаадын хэвлэлд бичиж байсан. Үнэхээр ч уул уурхай, ашигт малтмал Монголын ирээдүй гэдгийг анх олж харснаараа хамгийн баян хүн болсон байх. Тэгэхээр түүний гэр бүл урлаг соёлыг дэмжихэд хотойхгүй гэдэг нь ойлгомжтой. Сайдын гэргийг “сахиусан тэнгэр” болоход нэгэн хүчин зүйл нөлөөлж байгаа гэж урлагийн хүрээнийхэн ярьдаг. “Харьковт сургууль төгссөн мэргэжлийн жүжигчин учир сэтгэл зүрх нь урлагтаа” гэнэ . Гэхдээ хүмүүсийн анзаарснаар дээрх хүчин зүйлээс ч илүү нөлөөлж байгаа нэг юм байна. Түүнийг нь нэр төр, имиж гэх ажээ. Ажил хэрэгч, царайлаг хатагтайтай болсондоо бүгдээрээ гэх нь хаашаа юм, ихэнх нь таатай байгаа. Түүний бүтээж байгаа имиж ч таалагдаж байна. Орчин үеийн, юм үзэж нүд тайлсан, хэтэрхий залуу биш бас хөгшин бишээр хувцасладаг, урлаг соёлын нарийн мэдрэмжтэй, нэг үгээр хэлбэл элит. Үнэндээ Х.Отгонтуяа хатагтай хичээх хэрэггүйгээр л элит харагдана.
Д.Амина