Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас эрчим хүчний салбарын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлсэн гэдэг мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, одоогийн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын Эксим банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тиймээс Н.Тавинбэхээс гадна АТГ-т шалгуулж буй эрчим хүчний салбарын бусад албан тушаалтнуудын ХОМ-ыг танилцуулъя.
"МАЛ СҮРГЭЭ 656 САЯ, 7 ГАЗРАА 29 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖЭЭ"
ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх:
Н.Тавинбэх нь 2020 онд Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллахдаа АТГ-т хөрөнгө орлогоо анх мэдүүлжээ. Тэрбээр 2020-2024 онд буюу таван жил АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн юм. Хамгийн сүүлд 2024 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байхдаа дараах хөрөнгө орлогыг мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 38 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 50 сая төгрөг бөгөөд хөрөнгө борлуулсны орлого нь 464 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг баригдаж дуусаагүй барилга байгууламжтай, нийтэд нь 199 сая төгрөгөөр үнэлжээ.
Түүний хувьд автомашингүй ч 610 адуу, 480 үхэр, 1600 хонь, 300 ямаатай бөгөөд нийт мал сүргээ 656 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна эзэмших эрхтэй таван газартай, өмчлөх эрхтэй хоёр газраа нийт 29 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр ямар нэгэн үнэт эдлэлгүй бөгөөд дотоодын банкинд 32 сая төгрөгийн хадгаламжтай, дансандаа 225 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлсэн байна. Харин 147 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Тэрбээр "Разно импекс нэгдэл" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
"15 ХУРДАН УДМЫН АДУУТАЙ БӨГӨӨД 150 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖЭЭ"
Эрчим хүчний сайдын зөвлөх асан П.Товуудорж:

АТГ-ын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон гэсэн юм.
П.Товуудорж нь 2020 онд Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллахдаа АТГ-т хөрөнгө орлогоо анх мэдүүлжээ. Тэрбээр 2020-2024 онд буюу таван жил АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн бөгөөд 2024 онд зохицуулагчаар ажиллах үеэрээ дараах хөрөнгө орлогыг мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 194 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 78 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр нэг нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламжтай гэж мэдүүлсэн бөгөөд нийтэд нь 424 сая төгрөгөөр үнэлжээ.
"Lexus, ES-300" маркийн суудлын жижиг автомашинаа 45 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 15 хурдан удмын адуутай бөгөөд 150 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн дотоодын банкинд 496 сая төгрөгийн хадгаламжтай, 34 сая төгрөгийн зээлтэй. Тэрбээр "Найманд партнерс" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
"БАНКИНД 291 САЯ ХАДГАЛАМЖТАЙ, 180 САЯ АВЛАГАТАЙ, 200 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ"

Эрчим хүчний яамны газрын дарга асан Б.Насантогтох:
-Эрчим хүчний сайдын зөвлөх асан Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг хэлэлцэж, тухайн өдрөө цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан байна.
Хэрэг мөрдөн шалгах явцад Б.Насантогтох нь дээрх техникийн нөхцөл баталснаас хойно 2024 оны зургадугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжийн нэрээр дээр дурдсан аж ахуйн нэгжтэй ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон. Мөн түүний гэрт хийсэн нэгжлэгээр 10.600 ам.доллар, 11.600 юань, 300 мянган вонн, 3440 евро, хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс 70 мянган ам.доллар буюу нийт 350 орчим сая төгрөг илэрсэн гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Энэ их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгаж байгааг албаныхан онцолсон юм.
Б.Насантогтох нь 2020-2021 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2022-2024 онд яамны газрын даргын албан тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 69 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 57 сая төгрөг аж.
Хоёр нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийтэд нь 582 сая төгрөгөөр үнэлжээ.
Түүний хувьд автомашингүй бөгөөд 140 хонь, 56 үхрээ нийтэд нь 49 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн эзэмших эрхтэй хоёр газраа дөрвөн сая төгрөгөөр үнэлжээ. Үүнээс гадна тэрбээр дотоодын банкинд 291 сая төгрөгийн хадгаламжтай, 180 сая төгрөгийн авлагатай, 200 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. Тэрбээр "Эн Ар Жи хөгжил" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
3,548.92






















































Нэргүй 2026-01-19 66.181.168.8
эд нар зүгээр жараахайнууд шүү яахуу цалин орлогоороо бүрдүүлсэн гэж тайлбарлах л байх гэхдээ хамгийн том асуудал нь хамаарал бүхий хүмүүстээ даваа байдал бий болгосон гэрээ байгуулж бараа нийлүүлсэн гэдэг чинь цаагуураа шууд үндэслэлгүй хөрөнгөжиж, хууль зөрчсөн байгаам шууд хариуцлага тооцох хэрэгтэй
зочин 2026-01-19 103.57.92.37
Шүүхийн шийдвэр гараагүй байхад бусдыг гэмт хэрэгтэн болгож гүтгэх хориотой, Үүнийг бүүр алдажуулж сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг болмоор байна,Бусадын нэр төр хэнд ч хэрэггүй хог биш-
Нэргүй 2026-01-19 66.181.180.191
za tegeef shslgaat ed yaj hudal medvvldgiig neg mur nedej avaarai ATG aa
Нэргүй 2026-01-19 202.72.243.182
хөөрхий приусгүй юи биш үү
М.Амар настан. 2026-01-19 59.153.114.28
МАН-ыг засгаас зайлуулж байж ТӨРД УЖИГРСАН байдлыг засаж чадна.Өөр ямарч арга байхгүй.МАН унасны дараа төрийн байгуулагыг сайтар цэвэрлэж холбоо сүлжээг нь таслах шаардлагатай.
Ц 2026-01-19 59.153.114.193
Ихнаядтангуудын хажууд хоосон гарууд бна доо. Гэхдээ нуусан хөрөнгө нь овоорсон байх оо.
Зочин 2026-01-19 202.9.40.48
Ингэж албан тушааллаа ашиглаж замбаараагүй идэж ууж байхаар ард иргэд нь ядуу байхаас ч аргагүй юм даа. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ийм их хөрөнгөтэй болох боломжгүй шүү дээ Цалингаас цалингийн хооронд. Хөрөнгийн хурааж цалингаа нэмээ. Ийм байхаар монгол орон яаж хөгжихүү дээ. Ахамадуудын тэтгэвэр бага ахмадууд хэцүү амьдарч байгаа Тэтгэвэрээ 1.500.000 болго гэхээр мөнгө байхгүй гэдэг. Ингэж идэж ууж байхаар яаж мөнгөтэй байх уу. Монгол орон минь баялаг ихтэй ард иргэд , ахмадууд
Нэргүй 2026-01-19 202.179.26.94
ENE NASANJARGAL BOL abilagch shuu mash olon bairtai avgai ni duu nar bolno hadam eejeerei damjuulj mash ih bayjcan KHAN TUGUL KHOTHOND TURBUMIIN HAUSTAI jinhene humsaa nuusan muuri
Нэргүй 2026-01-19 66.181.191.61
ХОМ д байгаа хурдан удмын адуу, үнэт эдлэл гэсэн зүйлүүдийг нарийвчлан шалгах хэрэгтэй, Мөнгөө хувиргаж байгаа зүйл шүү дээ,
алтны уурхай 2026-01-19 202.70.37.221
баянхонгор-шинэжист гэхээр алтны уурхайгаас овоо юм цохисон байна
Нэргүй 2026-01-19 66.181.177.134
ийм тэнэг мэдүүлэг байх гэж
Гоод 2026-01-19 59.153.114.28
Ам хаасан мэдүүлэг байгаа биз дээ.Нэг нь өгч нөгөө нь авсан болоод…
Нэргүй 2026-01-19 103.9.90.100
хаанаас 15 хурдан удмын адуутай болов гэлгийг нь шалгаач дээ. ийм юмтай байна гээд яах юм
И 2026-01-19 103.212.117.21
МАФИ ЮМ БИШҮҮ,
Нэргүй 2026-01-19 103.229.121.24
Чүэжилсүрнэ сүэйд эд нөрыгаа кариуцахкүй юм уу???
Нэргүй 2026-01-19 202.70.43.34
Эрчим хүчний салбар өөрөө пост коммунист салбар учир орчин цагийн Барууны ертөнцийн бүх зүйлстэй алхаа гишгээ таардаггүй , таарсан газар бүртээ бүдэрч бүхнийг дампууруулдаг
Нэргүй 2026-01-19 119.17.52.170
Тавин эхээс 1080 бод, 1900 богийг нь, 7 газрыг нь өөрийнх нь мэдүүлсэн үнээр худалдаж авья. 2 орон сууц, барилыг нь дараа 199 сая төгрөгөөр авснаа, хүнд битгий зараарай. Бартерт нь машин оролцуулж болох юм байнаа
Нэргүй 2026-01-19 103.212.119.206
Эднээс эрчим хүчний үйлдвэрйн мэрэгжлийн хүн байна уу?
Нэргүй 2026-01-19 202.126.91.150
erchim huchni mapi
Нэргүй 2026-01-19 119.17.52.170
Цахилгааны 1квт-ын үнэ 528.12 төг болж авилгачдын эрчим хүчний салбарт учруулсан хохирлыг иргэд төлж байгааг хууль хүчнийхэн анхаарах ёстой. Эрчим хүчний зохицуулах зөвлөл, яам Дорж ханд гээд ухаад байвал энэ баригдсан азгүй сүүлийн авилга юу ч биш болно. Нүүрс дээс ч илүү гарна
Нэргүй 2026-01-19 80.83.235.37
Ха ха одоогоос 10 жилийн өмнө 10-20 тэрбумтай байсан шүү дээ.
зочин 2026-01-19 66.181.190.251
Нэргүй гуай та одоо гялс үхмээр байна аа. Энд ингээд согтуу солиороод сууж байхаар бурханы оронд очоод амар тайван амьдраач.
Кккккк 2026-01-19 59.153.113.172
Энэ н**ш чойжоо 2 бүхэл бүтэн салбарыг жинхэнэ утгаар нь дампууруулсан. Тэгээд байгаад л байхын, алга болохгүй, хэл амаа хазаад л. Улсын мөнгө идэж уусан байвал нэээг их гайхаад хэрэггүй байх. Хоёр муу п..г шоронд хийгээчээ!!!
Тогоо 2026-01-19 45.117.35.28
хөрөнгө орлого мэдүүлэх хуудсыг боловсронгуй болгох нь зөв. одоогоор итгэлтийн данс шиг л юм байх юм.