Иргэд Ерөнхий сайдаас юу хүсэв

Иргэд Ерөнхий сайдаас юу хүсэв

Иргэдээс 11-11 төв, И-Монголиа зэрэг Засгийн газрын олон нийттэй харилцах шугамуудаар дамжуулан нийт 9677 саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна.

Иргэд Ерөнхий сайдаас юу хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн Бямба гаригт /2026.01.17/ МҮОНТ-ийн эфирээр 3 цаг иргэдийн асуултад шууд хариулт өгөв. Түүний иргэдийн асуултад хэрхэн хариулсныг багцлан хүргэж байна.


Иргэдээс 11-11 төв, И-Монголиа зэрэг Засгийн газрын олон нийттэй харилцах шугамуудаар дамжуулан нийт 9677 саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна.

Ирсэн саналыг ангилж үзвэл:

  • 35.5 хувь нь эрүүл мэнд,
  • 22.2 хувь нь бизнес, татварын орчин,
  • 24.6 хувь нь цалин, тэтгэвэр үнийн өсөлт,
  • 8.2 хувь нь орон сууц, амьдрах орчин,
  • 6.4 хувь нь боловсрол,
  • 3.5 хувь нь хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
  • 1.6 хувь нь уул уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандсан байна.

Хамгийн түрүүнд Ерөнхий сайдын хариулт өгөх хүлээлт үүсээд байсан асуулт нь Дэд сайд нарыг яагаад томилсон талаар асуулт байлаа. Учир нь УИХ дахь сөрөг хүчний бүлгээс Дэд сайд нарын томилгооны асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг оны төгсгөлд илэрхийлж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.

Ерөнхий сайд үүнд, дэлхийд орлогч сайдгүй нэг ч улс байдаггүй. 200 гаруй менежерээс эхлээд 1000 гаруй улс төрийн томилгоотой албан тушаалтныг цомхотгож, 16 Дэд сайд томилсноор бүтээмж, хяналт бий болгоно хэмээн хариулав.

Ахмадууд тэтгэвэр нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах саналаа илэрхийлсэн. Тухайлбал, тэтгэвэр сарын амьжиргаа, эм тарианы зардалд хүрэхгүй байна. Тэтгэврийн хэмжээг 1.5 сая хүргэх асуудлыг тавьсан.

Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын 2025-2030 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ядуурлыг хоёр дахин бууруулах, тэтгэврийн хэмжээг 70 хувиар нэмэгдүүлэх зорилт багтсан. Тэтгэврийг 50 хувиар нэмэгдүүлэхэд 2 их наяд, доод хэмжээг тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхэд 4.5 их наяд төгрөг шаардлагатай. Мөнгө байвал ахмадуудынхаа тэтгэврийг нэмнэ гэдэг хариулт өгөв.

Нэр бүхий иргэд Тавантолгойн нүүрсний хулгайд ямар хариуцлага тооцох, энэ талаар ямар бодлого баримтлах талаар тодруулсан. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсан цагаасаа нүүрсний хулгайн талаар удаа дараа ярьсан боловч хариуцлага тооцсон тохиолдол гараагүй байгаа юм.

Ерөнхий сайд баялгийн хулгайтай тэмцэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилт. Засгийн газар байгуулагдсан цагаасаа "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт 16.6 дахин нэмэгдэж, үр ашиг 2 дахин сайжирсан. Нүүрсний үнэ унасан ч тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр бий болгосон. Хулгай байгаа юу гэвэл, байгаа. Төрийн бүх шатанд цэгцлэх ажил өрнөж байна. Хүндээ байна, тогтолцоондоо ч байна. Нүүрсний 581 гэрээг ил болгосон. Олон нийтийн хяналтад оруулсан  Засгийн газраас баялаг хулгайд биш баялгийн санд төвлөрч, ард иргэдэд зориулагддаг эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Баялагтаа түшиглэн иргэдийн нэрийн дансан дахь хуримтлалыг доод тал нь нэг сая төгрөг болгох зорилт тавиад байна. Бид бэлэн мөнгө тараахыг чиглэл болгохгүй гэв.

Сэтгүүлч авлига, албан тушаалын гэмт хэрэг, төрийн өмчийн хулгайтай хэрхэн тэмцэж буй, бодит тэмцэл хийх боломжийн талаар Ерөнхий сайдаас асуув. Олон нийтийн дунд энэ талаарх хүлээлт өндөр байгаа нь дамжиггүй.

Ерөнхий сайд шатыг дээрээс нь эхлээд шүүрддэг зарчмаар авлигатай тэмцэх бодитой өрнүүлж байна. Хамгийн их авлигад өртдөг гааль, татвар, эрчим хүчний салбарт гүйцэтгэх ажил явуулсан. Бодит үр дүн харуулах болно. Эрчим хүчний салбарт 2-3 томоохон авлигын хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн онд 320 гаруй холбогдогчтой авлига албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нийт 98 тэрбум төгрөгийн хөрөнгө хурааж, 580 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэлээ.

Нэр бүхий иргэнд Улаанбаатар хотын төлөвлөлт, авто замын түгжрэл, хөнгөн галт тэрэг, трамвай төслийн талаар Ерөнхий сайдын байр суурийг тодруулав.  

Ерөнхий сайд Улаанбаатар хотод трамвай, тойрог зам, дүүжин тээвэр, метро зэрэг түгжрэлийг шийдэх төслүүд явж байгаа. Өмнөх Засгийн газрын үед шийдвэрлэсэн ажлууд. Улаанбаатар хотод бие даан шийдвэрлэх эрхийг нь өгсөн. Бидний хувьд төвлөрлийг бууруулахад аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх чиглэл барина. Улаанбаатар хотод хийж байгаа хөрөнгө оруулалт болгон төвлөрлийг улам нэмэгдүүлнэ. Засгийн газрын нэгдсэн бодлого хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих замаар төвлөрлийг сааруулах чиглэлд байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжийн асуудлаар хамгийн олон иргэн Ерөнхий сайдад хандсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сан санхүүжилтгүйн улмаас улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаа тасалдахад хүрээд байгаа талаар мэдээлэл байсан юм.  

Ерөнхий сайд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.6 их наяд төгрөгөөр эмнэлгүүдийг санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлж буй иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа. Сангийн үйл ажиллагааг цэгцлэх ажил өрнөж байна. Эмч нарын цалин хөлс энэ оноос 30 хувиар нэмэгдсэн.

Иргэдээс бизнес, татварын орчин, хувийн хэвшлийн талаар Засгийн газрын баримталж буй бодлогын талаар асуусан. Өнгөрсөн хугацаанд олон аж аж ахуй нэгжээс Татварын ерөнхий газраас татварын өртөй аж ахуйн нэгжүүдийн дансыг царцаасан асуудлаар Засгийн газарт мэдээлэл хүргүүлээд байсан юм.  

Ерөнхий сайд Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Төсөлд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг хөнгөлөх зорлигоор 350 сая хүртэлх орлоготой аж ахуй нэгжүүд 1 хувийн татвар төлнө. Тухайн аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөг хүртэлхж орлоготой бол хөнгөлөлт эдэлж 90 хувийн буцаан олголт авдаг байсныг 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой  болгон өөрчилж байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг 2 дахин нэмэгдүүлнэ. Татварын ерөнхий газраас 15 мянган аж ахуйн нэгжээс 7 мянгынх нь дансыг нээсэн гэдэг мэдээлэл өгөв.

Ипотекийн зээлтэй холбоотой олон асуулт Ерөнхий сайдад ирсэн. Энгийн орон сууцны зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн урт дараалал, барилгын салбарын үнийн өсөлт зэргийг хөндсөн.

Ерөнхий сайд Засгийн газраас орон сууцны санхүүгийн шинэ схем бий болгохоор ажиллаж  байгаа гэдгээ хэлэв. Хямд өртөгтэй орон сууц нийлүүлэх чухал. Эрэлтийг дэмжихээр орон сууцны үнэ өсөөд байгаа. Зорилтот зах зээлд хүртээмжтэй орон сууц дутмаг байна. Орон сууцжуулалтын банк байгуулж, хямд өртөгтэй орон сууцны төслүүдийг санхүүжүүлнэ. Нөгөө талаас баялгийн сангийн эх үүсвэрийг ашиглан, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл барьж байгаа. Ипотекийн зээлийн дараалал 2 жил болсон. Арилжааны банкуудад 20 сая төгрөгийн авлига авдаг сүлжээ үүссэн гэдэг мэдээлэл байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дорж 2026-01-19 202.21.116.2

Ухаа худаг бол Монголын ард түмний өмч. Оджаргалын гэр бүл идээд дууслаа. Яасан ханаж цаддаггүй новшнууд вэ.Ард түмний баялагаас идэж уугаад хагартлаа баяжсан энэ хулгайч нарт хариуцлага тооцох цаг нь болсон.Уранцэцэг гэж нэг шуналын тулам авгай бий.

Avatar

эхлээд 2026-01-19 202.70.43.34

Сайхан Цагийг хүсвэл Урьдаар ҮЕ СОЛИГДОХ хэрэгтэй. Одоо ЗАВСРЫН ҮЕ-ийхэний Ид үе нь болохоор завсрынханыг “дуусахыг” хүлээхээс өөр аргагүй

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.176.147

олигтой юм асуусан хүн ыайхгүй тулгамдсан байхаа үнийн өсөлтийг зогсоох ,аж үйлдвэржүүлэх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар асуусан уу .түрээслүүлэгчид ба ченж гэгчид хөгжлийг боож хааж байгаа шүү.мөн ббсб гэж нэг улаан дээрэмчин мөнгө хүүлэгчид бн.

Avatar

Нэргүй 2026-01-19 202.55.191.130

Тийм шүү, өнөө маргаашийн асуудлаас илүү урт хугацаанд эдийн засгийн, бизнесийн, хүмүүсийн амьдралын чанарын, оюуны өсөлт бий болгоход Ерөнхий сайд төвлөрч ажиллах хэрэгтэй байнаа, тэр олон сайд дарга нар өнөө маргаашийн асуудалгүй байхаар зохицуулж ажилладаг баймаар. 2030 онд яг энэ асуудлуудаа ярихгүй болсон байвал л энэ ЗГ, ЕС ажлаа хийсэн гэсэн үг.

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.189.78

Ухаа худагийг төрд ав гэсэн дуугарсангүй,
Төрийн бүх эрх мэдэл хяталын мсэс-д оччихсон юм чинь яаж чадахав дээ, энэ өөрөө мсэийн тавиул морь унсан толгойгүй хүн,
Оюук, Амарбаясгалан, Булгантуяа нар Ухаа худагийг төрд авах гэсэн биш нам авахуулаад хусуулаад дарагдаад байна,
Үндсэн хууль зөрчлөө нтр чинь шал худлаашдээ, Ухаа худагаа төрд авч ард олондоо хүртээх нь Үндсэн хууль зөрчиж байгаа өолох нь уу

Avatar

Нэргүй 2026-01-19 202.55.191.130

Төр бизнес хийж болохгүй шүү дээ. Төр өөрийн үүрэгтэй, бүх компани, бизнесийг бүрэн хувьд өгөх хэрэгтэй. Төрийн хийж байгаа бүх бизнес дампуу байгааг харахгүй байна уу? Хувийн хэвшлүүд асар их бэрхшээл, шахалт дарамтыг давч туулаад амжилтад хүрч байна. Төр бизнес хийхэд таатай, өсөлтийн орчинг л бүрдүүлбэл болох юм. Тэгээд татвараа сайн аваад, бизнесүүдийн шийдвэрлэж чадахгүй нийгмийн асуудлуудыг хангалттай шийдвэрлээд явах хэрэгтэй!

Avatar

И 2026-01-19 103.212.117.21

ахмадуудын тэтгэврийг нэмэр мөнгө байхгүй гэж ярихын ? тэдний цалингаас олон арван жил дээрэмдэж авчихаад буцааж өгөхгүй байгаагаа ойлгодоггүй согтуу толгой юу?

Avatar

Нэргүй 2026-01-19 202.21.108.29

"Улаанбаатар хотод хийж байгаа хөрөнгө оруулалт болгон төвлөрлийг улам нэмэгдүүлнэ"… гэдэг ганц үнэн үг хэлчихлээ .Нянгар юу гэж хариулахыг харахым сан

Avatar

ЖИН 2026-01-19 103.11.193.27

Төрийн жолоо нь засаглал хууль, эрх зүйт тогтолцоо,,,засаг бариж ажиллаж үзээгүй төрийн ажлыг ухаарч, мэдрээгүй сэтгүүлч, хувь иргэд нийгэмд бүтээлч, биет оролцоо хувь нэмэр оруул,,,ярих шүүмжлэх амархан…ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖЛ БАЙНА. жижиг нохой х::ц..ж байгаа. Чулуу шидэх хэрэггүй…

Avatar

Монголчууд 2026-01-19 202.70.43.34

Монголчууд бид Бусдын хийсэн Гадаад орнуудын хийсэн бүтээсэн бэлэн сайхан юмс дээр очоод гоё сайханыг нь , хөгжсөнийг нь гайхаад л бэлэнчилээд, “Монгол хүн хаа ч чадна” гээд хашгираад гоё амьдарч болж бгаа гэвч Монголдоо Хотдоо, Аймгууддаа яагаад гоё ажиллаж амьдарч чаддаггүйн болооо….

Avatar

Нэргүй 2026-01-19 188.162.254.96

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг 35 жил боллоо Монгол улсыг бар болгоно гэж байсан хаана байна ? кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ ? ЖДУ тоносон дарга нар ямар хариуцлага хулээлгэх вэ ? их наяадаар нь хулгай хийсэн дарганцарууд хэзээ баривчлагдах вэ

Avatar

сонгогч 2026-01-19 202.9.47.77

Тодорхой хариулт 1 -ч алга. бөөрөнхий, хариултаас бултсан, булзааруулсан, итгэл үнэмшилгүй хоосон ямар ч хэрэггүй хариултууд бна…яяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяиргэд хариулт авч чадсангүй

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.189.23

зайлаад өгөөчээ гэдэг хүсэлт гаргаж байна. Та хүсэлтийг хүлээн авна гэдэгт итгэж байна

Avatar

Нэргүй 2026-01-19 103.229.123.231

АН-ЫНХАН УУЛ НЬ ИРЭХ СОНГУУЛЬД ЯЛНА ГЭЭД ИХ Л БАЯРТАЙ Ч ГЭМЭЭР ЮМ УУ, ДОДИГОР Ч ГЭМЭЭР ЮМ УУ ЗАН ГАРГААД МАН-ЫНХНЫГ ЭЛДВЭЭР ХЭЛЭЭД НЭЛЭЭД ПЭЭДГЭР БАЙСАН. ГЭТЭЛ АСУУДАЛ БАЙНА АА. МАН-ЫН ЕС ЗАНДАНШАТАР МАШ ЭРЧ ХҮЧТЭЙ АЖИЛЛААД БАЙНА. МАН-ЫН ЗАЛУУ ДАРГА УЧРАЛ БАРЬЦАА АХИУЛААД Л БАЙНА.ХҮМҮҮС АН-ЫН ДАРГА ЦОГТГЭРЭЛ ЕС БОЛОХОД ЖОЛДОНО ГЭЦГЭЭЖ БАЙНА. ТЭР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ УЧИР ЗГ-ЫН АЖЛЫГ САЙН МЭДЭХГҮЙ ГЭЦГЭЭХ ЮМ

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.189.23

иймэрхүү троллууд их ажиллуулнаа

Avatar

Нэргүй 2026-01-19 103.229.123.231

ЕС Занданшатарын иргэдийн асуултад хариулах үйл ажиллагаа дажгүй боллоо. Үндэсний радио телевиз энэ ажлыг сайн зохион байгууллаа. Найруулагч нь хэн байсан юм бол.Найруулагчийн толгой ажилласан байна.Гудамжинд явж байсан нэг эмэгтэй усны асуудалд санаа зовж явдгаа хэлээд одоо ЕС таны асуултад хариулна гэж сурвалжлагч хэлэхэд ЯМАР ГОЁ ЮМ БЭ гэж дуу алдана лээ. Гэхдээ ЕС ямар ШИНЭ МЭДЭЭ иргэдэд өгөв гэвэл наанатай, цаанатай байсныг хэлье.

Avatar

Нэргүй 2026-01-19 119.17.52.170

Манай иргэд амьдралаа яая гэж байж улс төржиж 16 дэд сайдын асуудал хамгийн чухал юм шигээ. Цахилгааны 1 квт ын үнэ 528.12 төг болсныг асуухгүй л өнгөрлөө. Эрчим хүчний салбарын авилгачдыг үнээ нэмж өөгшүүлэх юм даа

Avatar

Нэргүй 2026-01-19 59.153.114.92

тавилттай жүжиг болсон доо.

Avatar

Иргэн 2026-01-19 202.70.44.46

Улсын Ерөнхий сайд гэхэд үнэхээр чамламаар санагдсан шүү.

Avatar

Нэргүй 2026-01-19 74.14.87.123

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2026-01-19 171.6.241.236

Тэнэг хүн хуурч байгаа юм шиг, нөгөө үлгэрээ л ярисан байна. Мөнгө нь байвал тэтгэвэр нэмнэ ч гэх шиг… Ер нь ахмадуудаа хурдан цааш нь харуулах, ядуугийн туйлд хүргэх бодлого баридаг ЕС юм биш үү?
Шуудхан, би ерөнхий сайд хийхэд чадвар хүрэхгүй байна гээд хэлсэн бол зүгээр юм

Avatar

Нэргүй 2026-01-19 103.229.121.24

Энэ муу Занданшатарт санаа байвч үнэхээр сачий нь хүрэхгүй юмаа!!! Ингэж цаг алдаж байснаас чадалтай, шийдэмгий, ухаантай хүн олж тавиад энэ улс орноо өөд татахгүй бол хэцүүдлээ шүү дээ!!!

Avatar

Зочин 2026-01-19 66.181.181.13

Монголын улс төрийн намуудыг тарааж, бүгдийг нэг гараанаас эхлүүлэх шаардлагатай байна. Тэгж байж авлигаас сална.

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.181.13

Монголын нийгэмд бүх салбарт хулгай нүүрлэж, төрийн засаглал ялзарсан. Авилга хөгжсөн. Үүнийг л зогсоох төрийн бодлого дутаж байна!

Avatar

зочин 2026-01-19 66.181.190.251

Нэргүй гуай та одоо гялс үхмээр байна аа. Энд ингээд согтуу солиороод сууж байхаар бурханы оронд очоод амар тайван амьдраач.

Avatar

Нэргүй 2026-01-19 103.212.117.147

zahiin erguu avgai 2r minut tenegtsen

Avatar

ИРГЭН 2026-01-19 66.181.167.254

МОНГОЛЫН МУУ МУУХАЙ БҮХНИЙ , УЛС ОРОНЫ АМЬДРАЛ БҮХ ШАТАНДАА ДАМПУУРЧ БАЙГААГИЙН ГОЛ ШАЛТГААН БОЛСОН АВИЛГЫН, СЭТГЭЛГҮЙ, ЧАДВАРГҮЙ, АРЧААГҮЙ ТӨРИЙН АСУУДЛЫГ ХҮМҮҮС ЯРИАГҮЙ ХРЭГ ҮҮ ?

Avatar

Нэргүй 2026-01-19 162.229.191.188

Шударга ёсыг тогтоохгүйгээр юу ч хийгээд нэмэргүй дээ. Зочин

Avatar

иргэн 2026-01-19 66.181.179.51

Ирээдүй цаг дээр ярихаас өөр юм үнэндээ алга

Avatar

Нэргүй 2026-01-19 59.153.113.188

бусад нь хаачсын? ингэж хувилна гж бх уу?
улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх тал дээр анхаарна уу гэж олон санал харагдсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж