Колумб улс дроны халдлагаас хамгаалах 1.68 тэрбум долларын төсөл эхлүүллээ

Колумб улс дроны халдлагаас хамгаалах 1.68 тэрбум долларын төсөл эхлүүллээ

Колумб улс дроны халдлагаас хамгаалах 1.68 тэрбум долларын төсөл эхлүүллээ

Колумб улс хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн ашиглаж буй дроны халдлагаас хамгаалах томоохон төслийг эхлүүллээ. Тус улсын батлан хамгаалахын сайд Педро Санчес 1.68 тэрбум ам.долларын өртөгтэй “дроны эсрэг хамгаалалтын бамбай” байгуулах төлөвлөгөөг танилцуулсан байна. Энэхүү систем нь партизаны бүлэглэл болон гэмт хэргийн байгууллагуудын ашиглаж буй дроны халдлагыг зогсоох зорилготой.

Колумб улсад сүүлийн 60 жилийн турш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. Уг мөргөлдөөнд цэрэг, цагдаагийн хүчин, зүүний партизанууд, баруун жигүүрийн хуучин хагас цэргийн бүлгүүдээс үүссэн гэмт хэргийн сүлжээ, хар тамхины картелууд оролцож, 450 мянга гаруй хүний амь насыг авч оджээ. Улмаар засгийн газар төслийн эхний үе шатанд 271.1 сая ам.долларын төсөв баталсан байна. Төсөлд оролцох сонирхолтой улс орон, компаниудтай Баасан гаригт (2026.01.16) Богота хотод зохион байгуулсан ч дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулаагүй байна.

2024–2025 оны хооронд Колумб улсад тэсрэх бодисоор тоноглосон дроны 264 халдлага бүртгэгдсэн байна. Эдгээр халдлага ихэвчлэн кокайн үйлдвэрлэхэд ашигладаг кока навч тариалдаг шигүү ой, уулын бүс нутгуудад гарчээ. Албаныхны мэдээлснээр, уг халдлагуудыг Үндэсний чөлөөлөх арми (ELN) болон Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчний (FARC) салан тусгаарлагч бүлэглэлүүд үйлдсэн байна.

Албан ёсны статистикаар 2024–2025 онд болсон дроны халдлагын улмаас 15 цэрэг амь үрэгдэж, 153 хүн шархаджээ.

Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Колумб улс Шведийн "Saab" компанитай ирэх таван жилийн хугацаанд 17 ширхэг "Gripen" сөнөөгч онгоц худалдан авах 3.6 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Нэг ам.доллар 3,687.32 Колумбын песотой тэнцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-18 66.181.178.244

Трампаас хамгаалах хөтөлбөр гэсэн. ХаХаХо

Avatar

Нэргүй 2026-01-18 188.162.254.81

эсрэгээрэй тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачины Колумбииг эзлэх толовлогооны эхлэл !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж