Трамп Гренландыг хамгаалж буй орнуудад тариф тогтоов

Трамп Гренландыг хамгаалж буй орнуудад тариф тогтоов

Трамп Гренландыг хамгаалж буй орнуудад тариф тогтоов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг эзэмших төлөвлөгөөг нь эсэргүүцсэн Дани болон бусад Европын долоон орны эсрэг тариф тогтоох шийдвэр гаргасан байна. Трамп Данийн мэдэлд байдаг Гренланд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй гэж удаа дараа мэдэгдэж байна. Мөн өөрийн төлөөлөгчдөө ч хэлэлцээ хийлгэх гэж илгээсэн. Харин Дани улс үүнийг маш хүчтэй эсэргүүцэн, шүүмжилж буй.

Улмаар Дани тэргүүтэй долоон орны АНУ-д илгээх бүх төрлийн импортод 10 хувийн тариф тогтоож буйгаа Трамп өчигдөр (2026.01.17) мэдэгдэв.

Энэ нь хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд Их Британи, Франц, Герман зэрэг оронд хэрэгжих юм. Мөн зургадугаар сарын 1-нээс эхлэн энэ тариф нь 25 хувь болж өснө гэдгийг анхаарууллаа. Шинжээчдийн үзэж буйгаар, шинэ тариф нь өмнө нь хэрэгжиж байсан тариф дээр нэмэгдэж байгаа бололтой. Трамп өөрийн цахим хуудаснаа бичихдээ, "Энэхүү тариф нь Гренландыг бүрэн авах хэлэлцээрт хүрэх хүртэл хүчинтэй бөгөөд тэд төлсөөр байх болно" гэжээ. Ямар учир шалтгааны улмаас болохыг тодруулахдаа, эдгээр тарифт орсон улс орнууд үл мэдэгдэх шалтгаанаар Гренланд руу цэрэг илгээсэнд гэж тайлбарлаж байна. Тэрбээр " Энэ бол манай гаригийн аюулгүй байдал, хамгаалалт, оршин тогтнолд маш аюултай нөхцөл байдал юм" гэж нэмж тэмдэглэсэн байна.

Европын удирдагчид Трампын мэдэгдэл болон тарифын заналхийллийг эрс шүүмжиллээ. Данийн гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен Трампын мэдэгдэл гэнэтийн байсан гэж хэлэв. Тэрбээр Гренландад цэргийн оролцоог нэмэгдүүлсэн нь Арктикийн бүсийн аюулгүй байдлыг сайжруулах зорилготой бөгөөд энэ бүс нутаг цаашид нам тайван байхаа больсон гэдгийг онцоллоо. Мөн энэ асуудлаар АНУ-тай хамтран илүү их ажиллах шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлэв.

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер НАТО-гийн хамтын аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж буй холбоотнуудад тариф ногдуулах нь буруу гэж мэдэгдэв. Тэрбээр уг асуудлыг АНУ-ын засаг захиргаатай шууд хэлэлцэнэ гэжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон аливаа заналхийлэл, шахалт нь Украин, Гренланд эсвэл дэлхийн аль ч хэсэгт Европын байр сууринд нөлөөлж чадахгүй гэж олон нийтийн сүлжээнд бичив. Тэрбээр тарифын заналхийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд, хэрэгжвэл европчууд нэгдсэн, уялдаа холбоотой хариу өгнө гэдгийг онцоллоо.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен болон Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста хамтарсан мэдэгдэл гаргаж, тариф нь Европ болон АНУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулав. Тэд Европ нэгдмэл хэвээр байж, бүрэн эрхт байдлаа хамгаална гэж мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-18 66.181.161.217

16 хүрээгүй хүүхдүүд улс торжоод солиороод байдаг

Avatar

Нэргүй 2026-01-18 66.181.161.217

16 нас хүрээгүй хүүхдүүдийг Авсрали шиг хуультай болмоор байна

Avatar

Нэргүй 2026-01-18 103.229.122.170

Гринланд гээд газар доороо 90 тэрбумын баялагын нөөцтэй арлыг Трамп 700-хан сая доллараар худалдаж авах гэж байгааг ийглийн мэдээгээр ярьсан.

Avatar

Нэргүй 2026-01-18 103.229.122.170

ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

Avatar

Нэргүй 2026-01-18 103.229.121.24

Дэлхийн Nо:1 улсын толгойд гарсан энэ нэг галзуу шар толгойг хугацаанаас нь өинө импичмент хийж зайлуулахгүй бол дэлхийг хөмрөх нь байна шүү, энэ дурак!!! АНУ-ын томчууд юм бодож л байгаа байх?

Avatar

Бат 2026-01-18 66.181.177.125

Харин АНУ тариф тогтоосноор өөрөө хохирох болов уу АНУ-ийн том компани барааны ихэнхийг европ авдаг авахаа боливол АНУ-д хямрал үүсч транп солиот огцорч таарна даа. Трамп дайныг үргэлжлүүлж мөнгө хийх гэж байгаад амерткийг сулруулж новшийн путинд тусалж байна даа. Оросын мөнгө дуусч дайн зогсох байх болов уу. Оросууд цөмийн зэвсэгээр сүрдүүлэх боловч хариу цохилт авсанаар бүр мөсөн сүйрэх замруугаа орно гээд байна.

Avatar

Нэргүй 2026-01-18 178.174.229.45

EUROPIIN HOLBOO GUI BOL AMERIK YU CH BISH KK

Avatar

Бат үүл 2026-01-18 66.181.183.112

муу путлёр удахгүй бидэнд татвар тогтооно

Avatar

Нэргүй 2026-01-18 66.181.183.238

хөөрхий eроп ингээд гудамжинд лааз өшиглөөд байж дээ. амэрикгүй eроп ч сонин болхийм байна дээ

Avatar

иргэн 2026-01-18 66.181.184.157

Одоо дэлхийн улс орнууд Америкгүйгээр бие дааж амьдарч сурах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-18 67.168.92.100

Хөөрхий европ одоо яана аа ха ха Америкийг дагаж намирч байгаад оросын дайсан болсон одоо эргээд бүлдэгдүүлэх ч гэж дээ. Одоо украйнтайгаа намирч байгаад мөхөх юм бна даа ха ха тэнэг гарууд

Avatar

EEE STAAAA 2026-01-18 66.181.190.62

orange dumb ass

Avatar

Нэргүй 2026-01-18 188.162.254.81

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.

Avatar

Нэргүй 2026-01-18 202.9.40.163

Зөв шийдвэр байна. Өөрийн орны эрх ашгийн төлөө явах нь чурал гэдгийг Трамп мэддэг. Тэр Укранй төлөө бусад оронтой муудалцаж хохирол амсахыг хүсдэггүй. НАОТ-гий орнууд Украйны төлөө маш их мөнгийг хий зарлагдаж Украны том албан тушаалтан нарыг тэрбумтан болгосон. Монголын АН-ын "бетон" хочтой УИХ-ын гишүүн Ганбат гэ хүн цалингаа Украйнчуудад өгч байгаа гэж сонссон. Тэдэнд өгч байхын оронд 1 монгол айлд өгчихгүй дээ

Avatar

Нэргүй 2026-01-18 202.131.229.50

мэдрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж