Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан. 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Шинээр баригдсан гурван давхар үйлчилгээний төвийн барилга, 109 автомашины далд зогсоолтой хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат нар танилцаж, иргэдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Урт цагааны далд зогсоол, гурван давхар үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авлаа. Далд зогсоолд 109 машин байрлах боломжтой. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй авто зогсоол, сул зогсоолын мэдээллэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн. Цаашид хотын төвд далд зогсоолуудыг шийднэ. Барилгачдын талбайд далд зогсоол байгуулах ажлыг судалж байна. Зогсоолоосоо шууд үйлчилгээний төв рүүгээ лифтээр гарна. Урт цагааны гудамж анхнаасаа жуулчдад зориулагдсан. Миний харуулж байгаа гурван давхар үйлчилгээний төвд жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээ явуулна. Дээд давхартаа террастай учраас дулааны улиралд зоогийн газар ажиллуулвал тохиромжтой. Ингэхдээ архитектур дизайны өвөрмөц, орчин үеийн шийдлийг уламжлалт хээ угалз зэрэг үндэсний хэв маягтай хослуулан барьжээ. Давхар болгонд ариун цэврийн өрөөтэй. Тусгайт хэрэгцээнд иргэнд зориулсан ариун цэврийн өрөөг мөн шийдсэн.
Удахгүй үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн загварууд гаргаж, нийт талбайг нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээсэлнэ. Энэхүү барилга болон далд зогсоолыг цаг тухайд нь хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн барилгын компанид талархал илэрхийлье. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавин ажилласан. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээндээ бүх салбарын бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж ажиллана. 32-ын тойрогт хуучин “Урт цагаан”-ыг зориулалтаар нь барьж байгаа. Аливаа ажил эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгардаг ч ингээд үр дүнд хүрч байна. Хамгийн чухал нь Урт цагааны үйлчилгээний төвд ажлын байрууд шинээр бий болно. Шинэ барилгын ойр хавийн барилгууд гадна фасадаа шинэчлэх зэргээр хотын соёлд өнгө нэмэхийг уриалж байна” гэлээ.
3,548.92






















































irgen 2026-01-18 71.229.150.6
Saihan medee bna shuu,harin ch
Соёлоо . 2026-01-18 202.55.188.34
БОЛИОЧ ЭЭ ! . НААД БАРИЛГА ХУДЛАА БАЙШИН БАРЬЖ ТӨСӨВӨӨ ЗОРИУДААР ӨСГӨСӨН ШДЭЭ !!!
БОДИ ПЭЗДАА БАЯСГАЛАН НОВШОО !!!
НААД БАРИЛГАД АУДМТ ЛРУУЛАХ ХЭРЭГТЭЙ 😡😡😡
Зочин 2026-01-18 59.153.113.232
Гайхуулхаар сүйдтэй гоё сайхан юм алга байна лээ шүү, ямар ч байсан ярьж, сурталчилж байсандаа бол хүрээгүй, цавчаа нь арай хэтэрчихсэн байх оо, одоо цагт цавчаагүй юм гэж байхгүй л байх л даа, гэхдээ ингэж тас цавчих ч бас арай л байна шүү
Нэргүй 2026-01-18 66.181.178.244
Жижигхэн дарга жижигхэн ажил хийсэн бна. 109 машин гэдэг хэтэрхий бага бна. 1000-500 машин байж бж хамгийн наад захын бага сага хэрэгцээ шаардлага хэрэгцээ хангана. Үзүүрт байгаа жижигхэн байшингийн түрээслэгч нар машинаа тавиад дүүрэх зогсоол бна. Адаглаад л Сү овогтын энд тэнд хотоор нэг барьсан Емартуудаас санаа ав лдаа. Одоо шууд машинтайгаа ороод л гараад явчихдаг болсон шдээ. Жижигхэн байшинг 10 тэрбум, 109 машины зогсоол 10 тэрбум. Үлдэгдэл 20 тэрбум хаашаа орчихов. Сорри.
ЗОЧИН 2026-01-18 203.91.115.41
НОВШИЙН БАКТЕРИ 44 ТЭРБУМЫН ХОГ.
Нэргүй 2026-01-18 66.181.183.146
Дажгүй болжээ. Хуучин арай дэндүү байсан даа
Нэргүй 2026-01-18 202.126.91.82
Ногоон байгууламж яасан?
Нэргүй 2026-01-18 188.162.254.81
цавчаагуй бутээн байгуулалт хэрэгтэй байна !!!!
Нэргүй 2026-01-18 202.9.40.163
Бүтээн байгуулалт хийж л байвал сайн байна. Хоорондоо хөлөө жийж муудалцах биш хамтарч ажиллах нь чухал юм. Ямар анмын хүн байх нь хамаагүй гагцхүү хотын өнгө үзэмж иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байвал бид дэмжинэ.
цшцш 2026-01-18 150.228.177.173
Насанд хүрсэн хүн байж худ уянгалахаас цаашгүй, үлгэрт итгэдэг нас нь өнгөрсөн л баймаар юм. Бодит өртгөөс нь 2-3 дахин нугалж бүтээн байгуулалт хийх нэрээр хөрөнгө завшиж байх нь зүгээр үү? Хийсэн цэцэрлэгт хүрээлэнг нь хар, арчаатайхан айлын хашаанаас дор шахуу юм халтуурдчихсан, өнцөгт нь 3 давхар жижигхэн юм барьчихсан, судлаад үзвэл магадгүй наад 3 давхар байшингийн өмчлөлийн 51%-ийг Нянбактерийн тойрон хүрээлэгч нар авчихсан байх вий дээ…