Аятолла Али Хаменеигүй Ираныг төсөөлөхүй

Аятолла Али Хаменеигүй Ираныг төсөөлөхүй

Аятолла Али Хаменеигүй Ираныг төсөөлөхүй

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи өөрийгөө боломжит бай болсныг мэдэрсэн тул олны өмнө гарч ирэх нь ховордсон. Ойрын хугацаандаа лав задгай тагтнаа гарч суухгүй болов уу, тэр. Гэхдээ тэр хамгийн сүүлд нэгдүгээр сарын 17-нд ард иргэдэд хандан телевизээр үг хэлсэн билээ.

Трамп Иранд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж цаашид ямар алхах хийх тухайгаа ярихдаа Касем Сулеймани болон Абу Бакр аль-Багдади нарын нэрийг дурдсан. Касем Сулеймани нь Ираны Ойрхи Дорнод дахь цэргийн стратегийг удирддаг нөлөө бүхий эрхэм байсан. Гэвч тэрээр 2020 оны нэгдүгээр сард АНУ-ын дроны цохилтод өртөж амиа алдсан билээ. Харин Абу Бакр аль-Багдади бол Исламын улс бүлэглэлийн тэргүүн агсан. Тэрээр 2019 оны аравдугаар сард АНУ-ын цэргүүд Сирийн хойд хэсэг дэх нууц байранд нь дайран орох үед тэсрэх хантааз дэлбэлж, амиа егүүтгэсэн юм.

Аятолла Али Хаменеигийн хувьд Хезболлагийн удирдагч агсан Хассан Насраллад юу тохиолдсоныг мөн бодож буй биз ээ. Хассан Насралла 2024 оны есдүгээр сард Израилийн агаарын цохилтын үеэр Бейрут хотод газар доорх нууц хонгилд амиа алдсан юм.

Цаашилбал, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн баривчилгаа ч түүний толгойноос салахгүй байгаа болов уу.

Энэ мэт жишгээр Ираны дээд удирдагчийг зайлуулбал эсэргүүцлийн хөдөлгөөн үнэхээр намжих уу, цаашлаад улс эх орны ирээдүй хэрхэх вэ гэдэг тодорхойгүй.

ИРАНЧУУДЫН ҮЗЭН ЯДДАГ ХҮН

Юун түрүүнд олонх иран хүн 86 настай Аятолла Али Хаменеиг үзэн яддаг. Олон жилийн турш улс даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалуудын үеэр иргэд түүнийг огцрохыг шаардсаар ирсэн.

Түүний дэглэм дэлхийн хамгийн хатуу, дарангуйлагч дэглэмүүдийн нэг. Тэрбээр 36 жил Ираныг засаглахдаа АНУ болон барууны эсрэг бодлогыг тууштай баримталсан. Эсрэгээрээ Орос, Хятадыг найз нөхрөө хэмээн түшсээр иржээ. Түүний хагас дутуу цөмийн бодлого Оросын дараа орохуйц хамгийн хатуу олон улсын хориг арга хэмжээг Иранд авчирснаар улс орон улам ядарч, туйлдсан билээ.

Цаашилбал, Ойрхи Дорнодод нөлөөгөө тэлэх гэсэн оролдлогууд нь ч олигтой зүйл болоогүй.

Түүнийг үнэхээр түлхэн унагавал дэглэмийн дээд түвшинд өөрчлөлт гарч, улс орны бодлого өөрчлөгдөх зүгтээ хандаж магадгүй. Гэхдээ түүнийг хэн орлох нь тодорхойгүй бөгөөд эмх замбараагүй байдал ч үүсэх магадлалтай. Эрх мэдлийн хоосон орон зайг нөхөхийн тулд үлдсэн хүмүүс нь цэргийн дэглэм тогтоохыг завдаж магадгүй гэх таамаглал мөн гарчээ.

БОЛОМЖИТ ЗАЛГАМЖЛАГЧИД

Одоогийн парламентын дарга, 64 настай Мохаммад-Багер Галибаф нь Ираны Хувьсгалт гвардын гишүүн бөгөөд авторитар хандлагатай нэгэн. Хэдийгээр тэр цэргийн дүрэмт хувцсаа тайлж, иргэн төрхтэй болсон ч гэлээ дэглэмд үнэнч үлдсэн. Гэсэн ч Аятолла Али Хаменеи түүнд бүрэн итгэж байгаагүй. Түүнийг тохиромжтой мөчөө хүлээж буй хонины арьс нөмөрсөн чоно гэж хардагсад ч бий.

Авторитар хандлагагүй, эсрэгээрээ зөөлөн үзэл баримтлалтай өрсөлдөгчид ч байна. Тухайлбал, ерөнхийлөгч асан Хассан Роухани. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар тэр одоо бэлгэ тэмдэг төдий нэгэн болсон аж. Өөрөөр хэлбэл, зөөлөн үзэлтэй шинэчлэгчид улс төрөөс бүрэн шахагджээ. Одоо Ираны дэглэмд захирагч ба захирагдагчид л гэж бий.

Харин Ираны эгэл жирийн ард иргэд хуучин шахын хүү, угсаа залгамжлагч ханхүү Реза Пехлевиг дараагийн удирдагчаар нэрлэж байна. Тэрбээр өдгөө 65 настай бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг АНУ-д өнгөрөөжээ. Сүүлийн жилүүдэд Иран дахь түүний нэр хүнд өссөн. Иргэд сүүлийн үед 1970-аад он буюу иргэдийн амьдрал харьцангуй амар жимэр байсан шахын үеийг дурсан санагалзах болсонтой энэ нь холбоотой.

Гэсэн ч Реза Пехлеви бүхнийг нэгтгэнэ гэж найдах хэрэггүй. Олон хүний хувьд тэр хуваагдал дагуулсан, найдваргүй дүр.

50 ЖИЛ БУГШСАН ТОГТОЛЦОО

"Chatham House"-ын Ойрхи Дорнод, Хойд Африкийн хөтөлбөрийн захирал Санам Вакил хэлэхдээ "Одоо жагсагчдыг бүрэн тайвшруулах шийдэл бараг алга. Жагсаалын цаана илүү том асуудал бий. Бараг 50 жил үргэлжилсэн тогтолцоо, хүмүүсээс ангижрах тухай яригдаж байна" гэжээ.

Иранчууд сүүлийн 16 жилийн хугацаанд дэглэмийг эсэргүүцэн олон удаа жагссан. Хамгийн сүүлд 2022 онд Махса Амини охины үхлээс улбаатайгаар томоохон жагсаал болсон билээ. "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө" уриан дор нэгдсэн иргэдийн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилсэн боловч эцэстээ аюулгүй байдлын хүчний хатуу арга хэмжээн дор дарагдсан юм.

Тухайн үед эмэгтэйчүүдэд үзүүлж буй дарамт шахалт иргэдийг гудамжинд гарахад хүргэсэн бол энэ удаад хүмүүс эдийн засгийн доройтлын улмаас жагсч байна. Мөнгөн тэмдэгтийн ханш унаснаас болж худалдаачид бизнесээ зогсоож, иргэд амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрсэн. Олон улсын хориг болон удирдлагын алдаанаас болж ядуурал ч хурдацтай нэмэгдэж байна.

Үүний зэрэгцээ Иран ус, цахилгаан, байгалийн хийн хомсдолтой нүүр тулгарлаа. Угтаа бол дэлхийд байгалийн хийн нөөцөөрөө хоёрт ордог улс шүү дээ.

Үндсэндээ дэглэмд тулгарч буй асуудлууд нь олон жил бугшиж, бугласан, бүтцийн шинжтэй асуудлууд байгаа ажээ. Одоо тулгараад буй асуудлуудыг шийдэх боломжгүй байгаа нь 20 жилийн өмнө дэд бүтцэд хөрөнгө оруулаагүйн үр дагавар юм гэдгийг дотоодын шинжээчид, мэргэжилтнүүд нь хэлж байна. Аятолла Али Хаменеи эдгээр олон асуудалд, ялангуяа эдийн засгийн хувьд шийдэл байхгүйг сайн мэдэж байгаа. Эдийн засаг цаашид улам дордохоос өөр замгүй.

Гэлээ гээд итгэл алдран бууж өгөх үү, төмөр нударгаар үргэлжлүүлэн улс орноо захирах уу гэдэг сонголт түүнд үлдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-19 103.229.121.24

Гарчиг нь аятолла мөнх байж байх ёстой гэсэн утгатай юм уу??

Avatar

Нэргүй 2026-01-19 59.153.112.133

гудамжинд бол ёстой алаан болж байна лээ энэ дэглэмийн хөшигний ард бол ёстой шашины аймшигт тамлал дундад зуунд байгаа юм шиг олон жил үргэлжилсэн тэр бүхнээс ард түмэн ангижирахаар үхэн тэмцэж байгаа

Avatar

Нэргүй 2026-01-19 43.242.242.59

БУСДЫН ХЭРЭГТ МОНГОЛЧУУД БИД ОРОЛЦОХ ЁСГҮЙ БАС ЯНЗ БҮРИЙН ДҮГНЭЛТ ГАРГАЖ ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАХ ЁСГҮЙ. ТЭР УЛСЫН ИРГЭДИЙН ӨӨРСДИЙНХ НЬ ШИЙДЭХ АСУДАЛ ЮМ. ХЭН НЭГНИЙ ТАЛД ОРЖ ЯРЬЖ БИЧИХ НЬ ЗОХИМЖГҮЙ ЮМ.

Avatar

Нэргүй 2026-01-19 210.148.94.144

Дэлхийн бүх дарангуйлагч нар зайлах ёстой.

Avatar

Нэргүй 2026-01-19 103.229.122.170

ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

Avatar

Нэргүй 2026-01-19 103.212.117.83

Үлгэрт итгэдэг хүмүүст зориулсан суртал ухуулга.
Ираны мөнгөн тэмдэгтэд Ану интвэц хийж ханшийг унагасныг эсэргүүцэж гудамжинд тайван жагсаал хийсэн бизнэсийн салбарын цөөн хүмүүсийн жагсаалд гадны тавиулууд хутгалдан нь орж үймээн самуун болгон цагдаа нар болон жагсагчдыг санаатай буудаж шатааж эхлэн самуун болгож улмаар төрийн эргэлт хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн мэдээтэй байна.

Avatar

Нэргүй 2026-01-19 103.212.117.83

Ингэхдээ эхлээд бэлтгэл ажлаа сайн хийж том хотуудад өөрсдийнхөө хүмүүсийг эртнээс олноор нь шургуулан байршуулж мөнгө санхүүгээр хангаж тэд нь б** з****г худалдан авч Ираны өөрийнх нь хэрэглэдэг интэрнэт биш Элон Маскийн Старлинк интэрнэт дишнүүдийг байрандаа байрлуулж тэрүүгээр дамжуулан боссуудтайгаа болон хоорондоо холбогдон үйл ажиллагаа явуулж хаа сайгүй бослого үймээн эхлүүснийг Орос Ираны Сибир халдлгага баг хамтран ажиллаж олж хааж чадснаар удирдлагүй болж үмээн аажмаар өөрөө унтарчээ.

Avatar

Нэргүй 2026-01-19 103.212.117.83

Ийнхүү төр эргүүлэх ажиллагаанй 1р шат нь болох Ираны газар нутаг дээрх бослого нэртэй дайралт самуун амжилтгүй болсон тул төлөвлөгөөний дагуу дараа нь Ираныг агаараас бөмбөгдөж ажлыг бүрмөсөн дуусгах 2р шатны ажиллагаа бас автоматаар хүчингүй болсон тул Трамп "хамтрагчид маань ятгаж би үгэнд нь орж Ираныг бөмбөгдөхөө болилоо"гэж уянгалжээ.

Avatar

Нэргүй 2026-01-19 103.212.117.83

Энэ самууныг зохион байгуулж удирдахаар зүсээ хувирган орж ирж байрлаж байсан тусгай цэрэг офицерууд, Тагнуулын нууц байгууллагын ажилтанууд Ираны дотоодын үл бүтэх этгээдүүд болох жихадууд, күрдүүд гэх мэт "улныхан"-г бөөнөөр нь хөлслөж ашигласан бна. Нийт хураагдсан б** з****г Старлинк жижиг дишнүүдийн тоо 60 мянгаас хол давсан.
Эдэнд хөлслөгдөж баригдсануудыг шийтгэх ажиллагаа эхэлсэн. Үймээн намжсаны дараа Иранууд маш олноороо гудамжинд гарч засаг төрөө дэмжсэн жагсаалд өргөнөөр оролцжээ.

Avatar

сэтгүүлч 2026-01-19 202.9.40.238

Орчуулга үнэхээр муу байна. Ойлгомжгүй.

Avatar

Б 2026-01-19 202.55.191.130

ЕР НЬ АЛИВАА ДАРАНГУЙЛАГЧДЫН ХУВЬ ЗАЯА ЭМЭГНЭЛТЭЙ Л ТӨГСДӨГ ЮМ ДАА. ИРАН УДАХГҮЙ АРДЧИЛСАН, ЭРХ ЧӨЛӨӨТ ОРОН БОЛОХ БОЛТУГАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж