Газын зурвасын "Энх тайвны зөвлөл"-д хэн хэн багтсан бэ?

Газын зурвасын "Энх тайвны зөвлөл"-д хэн хэн багтсан бэ?

Газын зурвасын "Энх тайвны зөвлөл"-д хэн хэн багтсан бэ?

Трампын засаг захиргаанаас байгуулж буй Газын зурвасын "Энх тайвны зөвлөл"-д хэн хэн багтсаныг Цагаан ордон мэдээллээ. "Энх тайвны зөвлөл" Газын түр засаглал болон сэргээн босголтын асуудлыг хариуцана. Тус зөвлөлд нэг ч эмэгтэй хүн байхгүй бөгөөд хэн хэн чухам ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байна.

"Энх тайвны зөвлөл"-ийн гишүүдийг танилцуулъя:

Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр. 1997-2007 онд ерөнхий сайдаар ажилласан тэрбээр 2003 онд улс орноо Иракийн дайнд татан оролцуулж байв. Үүнээс нь болоод зарим хүн түүнийг "Энх тайвны зөвлөл"-д багтахыг эсэргүүцэж магадгүй юм. Албан тушаалаас буусныхаа дараа тэрбээр 2007-2015 онд НҮБ, Европын холбоо, АНУ, ОХУ буюу олон улсын дөрвөн талт бүлгийн Ойрхи Дорнодын элчээр ажиллажээ. "Энх тайвны зөвлөл"-д АНУ-ын иргэн бус ганц л хүн байгаа нь Тони Блэйр.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио. Тэр бол Трампын засаг захиргааны гадаад бодлогын гол хүн. Трампыг албан тушаалд эргэн ирэхээс ч өмнө Рубио Газын зурваст гал зогсоох асуудлыг ярьж байв.

АНУ-ын Ойрхи Дорнодын тусгай элч Стив Виткофф. Үл хөдлөх хөрөнгийн магнат, Трампын гольфын найз тэрбээр энэ сарын эхээр Газын энхийн хэлэлцээрийн хоёрдугаар үе эхэлж буйг зарласан билээ. Тэрбээр Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээрийн багт ч голлох үүрэг гүйцэтгэдэг.

Трампын хүргэн Жаред Кушнер. Виткоффын нэгэн адил тэр ч бас Орос, Украин болон Газын зурвасын дайны гол хэлэлцээч. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрбээр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзаж, энхийн хэлэлцээний гол зарчмуудыг хэлэлцэж байв.

Тэрбумтан Марк Рован. Түүний "Apollo Global Management" компани нь Нью-Йорк хотод төвтэй. Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Рованыг Сангийн сайд болох магадлалтай гэж үзэж байсан.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга. Тэрбээр ерөнхийлөгч асан Барак Обама тэргүүтэй АНУ-ын томоохон улстөрчдөд зөвлөгөө өгч байсан удаатай. 1959 онд Энэтхэгт төрсөн Банга 2007 онд АНУ-ын иргэн болжээ. Ерөнхийлөгч асан Жо Байден түүнийг 2023 онд Дэлхийн банкны тэргүүнээр томилж байжээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт Габриэль. Тэрбээр 2016 оноос хойш Трамптай хамтран ажиллаж байна.

Болгарын улстөрч, НҮБ-ын Ойрхи Дорнодын тусгай элч асан Николай Младенов. Тэрбээр зөвлөлийн гишүүн биш боловч Газа дахь зөвлөлийн төлөөлөгчөөр ажиллана. Тэрбээр дайны дараах Газын өдөр тутмын засаглалыг удирдах үүрэг бүхий Газын захиргааны үндэсний хороог хариуцана. Тус хороо нь 15 гишүүнтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж