Путин Иран, Израилийн удирдагчидтай утсаар ярьжээ

Путин Иран, Израилийн удирдагчидтай утсаар ярьжээ

Путин Иран, Израилийн удирдагчидтай утсаар ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Баасан гаригт /2026.01.16/ Иран, Израилийн удирдагчидтай утсаар ярьжээ. Иранд эсэргүүцлийн жагсаал өрнөж, ерөнхийлөгч Дональд Трамп агаарын цохилтоор сүрдүүлж, Ойрхи Дорнод үймээн бужигнаантай байгаа энэ үед Путин анх удаа ил тодоор санаа бодлоо илэрхийлсэн нь энэ байв.

Иранд өнгөрсөн сарын сүүл үеэс хойш инфляцийн өсөлтөөс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Эрх баригчид жагсагчдыг дарахын тулд улс орон даяар интернетийг тасалсан бөгөөд өнөөдрийг хүртэл дор хаяж 2677 хүн нас барсан гэх тоо баримт байна. Трамп Ираны ард иргэдэд туслах тухай сүүлийн хэдэн өдөр ярьсан. Хэрвээ жагсагчдад хүч хэрэглэн түрэмгийлж эхэлбэл АНУ-ын цэргүүд бэлэн байдалд байгааг тэр сануулсан билээ.

Путин Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкянтай ярихдаа Вашингтон, Тегераны хоорондох хурцадмал байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргасаар байгаагаа илэрхийлжээ. Ярианы дэлгэрэнгүйг хараахан мэдээлээгүй байгаа ч "Энэ бол зөвхөн Иран бус бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвны үйл хэрэгт үзүүлж буй тусламж" гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.

Харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай ярих үеэр тэд бүс нутгийг тогтвортой, аюулгүй байлгах улс төрийн болон дипломат хүчин чармайлтыг нэмэгдүүлэх тухай хэлэлцсэн байна. ОХУ зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлэх, сонирхсон бүх улс орныг бүтээлч яриа хэлэлцээнд оролцохыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Дашрамд дурдахад, Путин Оросын холбоотон болох Иран, Венесуэлийн асуудлууд дээр огт ам нээгээгүй. Гэвч тус хоёр улс аль аль нь сүүлийн үед Трампын засаг захиргааны дарамт, сүрдүүлэг дор байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-17 172.58.243.28

Оросын КГБ-гийн муу худлаа шаалтуур мөдхөн үхэж дэлхийг амраагаарай, муу хүн хог !!!

Avatar

Нэргүй 2026-01-17 5.253.247.27

Ираны ерөнхийлөгч Путин руу залгаж Ормузын хоолойг хаах талаар утсаар ярьсаны дараа алан хядагч еврей Неетнахуй чинь яаран сандран Путин руу утсаар залгасан гэдгийг мэдсэн үү уяахуяа тролл шаахай ацнуудаа!
😆😂😝🤣😄

Avatar

Нэргүй 2026-01-17 202.126.91.215

МАН-ынхан шиг шааж байна шүү

Avatar

Нэргүй 2026-01-17 172.58.243.28

Манай МАН гэдэг чинь хуучны ДоЯ-ны л үлдэгдэл, үр хойч нь шүү дээ !

Avatar

Нэргүй 2026-01-17 122.201.31.98

ИЗРАЙЛЬ Ч ИРАНЫГ ӨДӨӨН ХАТГАЖ БАЙГААД МАШ ТОМ СУРГАМЖ АВСАН ШҮҮ. ТЭГЭЭД ИЗРАЙЛЬ НЬ ДОТООДДОО БӨӨН ХЭРҮҮЛ БОЛСОН.

Avatar

Нэргүй 2026-01-17 5.253.247.27

Израйлийн дэлхийд байхгүй гайхамшиг АДХС Iron Dome нь ноднин онигоонд чаачихсан, бүүр 30% ч байгаа устгаж чадаагүй чацга болсон, ууг нь АДХС 30% байгаа устгаж байвал боломжийн гэж үздэг!
Ха ха ха 😄🤣😝😂😆

Avatar

Нэргүй 2026-01-17 103.57.95.77

За,,,,, бөгспутин бид хоёр шиг таарсан ОРКд бол,,,,эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй юмшүүдээ,,,

Avatar

Нэргүй 2026-01-17 202.126.91.6

Гитлаар бас их хуцаж байна аа.

Avatar

Нэргүй 2026-01-17 59.153.112.119

ПУТИН БУХ ХУН ТОРЛОХТОНИЙ ТУУХЭНД ХАМГИЙН АДГИЙН УДИРДАХ ЧАДВАРГУЙ с****т н**ш ДОО

Avatar

Нэргүй 2026-01-17 66.181.181.117

Оросыг Путин унагалаа даа. Юун яасан Иран Израйл вэ кккк, фронтод нухуулж байж

Avatar

Зочин 2026-01-17 202.55.188.123

өөрийгөө яая гэж байж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж