АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Венесуэльд айлчилжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Венесуэльд айлчилжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Венесуэльд айлчилжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Ратклифф Пүрэв гаригт /2026.01.15/ Венесуэлийн нийслэл Каракаст айлчилж, тус улсын түр ерөнхийлөгч Делси Родригестэй уулзжээ. Айлчлалын үеэр тэд эдийн засгийн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн байна. Мөн Венесуэль улс цаашид Америкийн өрсөлдөгчид, ялангуяа хар тамхины наймаачдад аюулгүй газар байхаа больсон гэдгийг Жон Ратклифф хэлжээ.

АНУ-ын албан тушаалтны хэлснээр, Ратклифф энэ долоо хоногт Родригестэй уулзсан нь итгэлцлийг бий болгох зорилготой байсан аж.

Трампын хувьд Венесуэлийн сөрөг хүчин Мариа Корина Мачадог бодвол Делси Родригесийг дэмжих хандлагатай байдаг. Гэхдээ Мачадо мөн өдөр Цагаан ордонд айлчлахдаа түүнд Нобелийн энх тайвны шагналын медалиа бэлэглэсэн билээ.

Трампын засаг захиргаа Мадурог баривчилсныхаа дараа энэ алхамаараа дэглэмийг өөрчлөх гээгүй гэж мэдэгдсэн аж. Өөрөөр хэлбэл, Венесуэлийн засгийн газар бүрэн бүтэн хэвээрээ байгаа, дэглэмийг дэд ерөнхийлөгч Родригес удирдаж байгаа гэж хэлснийг эх сурвалж мэдээлжээ. Мачадогийн оронд Родригесийг дэмжих бодлогын шийдвэр нь Тагнуулын төв газрын дүн шинжилгээтэй холбоотой бололтой.

Тагнуулын төв газар Мадурогийн баривчилгаанд ч оролцсон. Тус агентлаг өнгөрсөн оны наймдугаар сард Мадурог мөшгих жижиг багийг Венесуэльд байршуулсан аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-17 112.72.9.122

Бороогийн алтыг ш****г шиг богино хугацаанд нефтийг нь ш*** байхдаа.

Avatar

Нэргүй 2026-01-17 202.9.40.163

Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг цаг иржээ. АНУ ч ичиж зовохоо байжээ. Одоо Гренландын арлыг өөрийн эзэмшилдээ авах байхаа

Avatar

Нэргүй 2026-01-17 172.58.243.28

Чи энэ үгээ орос Гилертээ бас хэлээч, хө !!!

Avatar

Нэргүй 2026-01-17 122.201.31.98

ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ХАМГИЙН ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

Avatar

Нэргүй 2026-01-17 43.242.242.59

АНУ бол түрэмгийлэгч орон .

Avatar

Нэргүй 2026-01-17 43.242.242.59

Ажлынхаа үр дүнг биеэрэ очиж шалгаж байгаа юм байна. Дандаа дайн хийж бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцож байдаг бөгөөд хүний эрхийг хамгийн их дээдэлдэг, шударга явдлыг эрхэмлэдэг үлгэр жишээ, Монголын АН-ын шүтээн улс бол АНУ юм. Үнэн чанартай улс оронд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал хэрээс хэтэрсэн, бусад оронд үзэл бодол өөрийн эрх ашгаа шууд тулгаж дайн байлдааныг өдөөж байдаг улс юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж