Хуучин орон сууц 1метр квадрат нь 5,6 сая төгрөгийн үнэтэй байна

Хуучин орон сууц 1метр квадрат нь 5,6 сая төгрөгийн үнэтэй байна

Хуучин орон сууц 1метр квадрат нь 5,6 сая төгрөгийн үнэтэй байна

Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ таван сая төгрөг бөгөөд Сүхбаатар дүүрэгт 5.97 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн Хан-Уул дүүрэгт 7.3 хувь буюу 342 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр үнийн дүнтэй байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт 4.4 хувь буюу 145 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үнийн дүнтэй байгаа аж.

Харин хуучин орон сууцны тухайд, хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.6 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад ХанУул дүүрэгт 25 хувиар буюу 114 мянган төгрөг өссөн нь хамгийн өндөр, Сүхбаатар дүүрэгт 0.8 хувь буюу46.8 мянган төгрөгөөр  өсчээ.

Тэгвэл өнгөрсөн онд 1 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.34 сая, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.94 сая, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.6 сая төгрөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

I.OTGONBAYR 2026-01-17 66.181.161.78

SAIN BNA UU.GER HOROOLOLIINHOND. BAIRAA. SHUUD. UGUUCHEE..SHUDARGA. BAILDAA…

Avatar

Багш 2026-01-17 66.181.183.112

Цалингаа нэмүүлэх жагсаалын чинь үр дүн энэ.

Avatar

Зочин 2026-01-17 66.181.188.72

Хуучин шинэ аль нь ч бай гол нь байршил аль оронд ч төвийнх үнэтэй байдаг

Avatar

зочин 2026-01-17 66.181.191.144

Барууны жишгийг харахад цаашид ч орон сууцны үнэ маш хурдан өснө, Бага дээр нь орон сууцтай болж авахыг хичээх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-17 66.181.176.45

SAWI BIEE UNELLEED VANXANDI BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEKSEER ANUSDI80955877 SEKSEER TAICHNA

Avatar

Зочин 2026-01-17 103.145.234.36

Хүйтэн, заваан хуучин орон сууцыг хэн 5.6 сая төгрөгөөр авах вэ? Толгой нь хамуурсан бол магадгүй. Худлаа хөөрөгдөж байна. Хэн ч авахгүй зүүдээ яриад байгаа юм уу?

Avatar

Зочин 2026-01-17 66.181.186.186

Күээ.Одоо тэгээд авдаг болоод л ингэж нэмэгдэж байгаа байлгүй дээ.Чамаас бусад нь толгой нь хадуурчихсан юм байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2026-01-17 103.229.123.93

10сая хүрнэ хотын төвдөө шинэ хуучин хамаагүй.

Avatar

Нэргүй 2026-01-17 43.242.242.59

Солиорчихсон юм. харгис капитализм байгуулж байга болохоор үнэ нь ингэж тасралтгүй утгагүй өсч байгаа юм байхдаа. Үнийг иргэд өөрсдөө хөөрөгддөг.

Avatar

сонгогч 2026-01-17 202.9.46.142

Бага зэрэг газар шилгээхэд 1- ч тоосго үлдэхгүй нурах болсон хуучин барилгын үнэ ийм өндөр байгаа нь Монголд бүх зүйл эсрэгээрээ тэнэг явдагийн нэг жишээ юм. Мөөгөнцөртөж, салхи сийгдэг, зарим нь мөс тогтдог болсон хуучин орон сууцнууд олон байна. Орон сууцны үнийн дээрэм мөлжлөгөөс өөр юу ч биш . Бүү худалдаж ав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж