Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхлээд бүтэн жил өнгөрлөө. Гэвч америкчуудын ихэнх нь буюу 58 хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацааг бүтэлгүйтэл гэж үзэж байгааг судалгаагаар тогтоожээ. Ард иргэдийн олонх нь Трампыг тэргүүлэх чиглэлээ буруу тодорхойлж, амьдралын өртгийг бууруулах тал дээр бараг юм хийгээгүй гэж дүгнэсэн байна.
Америкчууд улс орны хамгийн хүнд асуудлаар эдийн засгийг нэрлэжээ. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлын талаарх ард иргэдийн үзэл бодол зөвхөн Трампын эрин үе гэлтгүй сүүлийн хоёр жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй. 10 хүн тутмын дөнгөж гурав нь л эдийн засгийн нөхцөл байдлыг эерэгээр үнэлж байна.
Хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар өөрчлөгдсөн зүйл гэвэл ирээдүйн талаарх гутранги үзэл нэмэгдсэн явдал байв. Ирэх жил эдийн засаг сайжрана гэж 10 хүний дөрөв нь л найдаж байна.
Мөн судалгаанд оролцогчдын 55 хувь нь Трампын бодлого улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулсан гэж үзэж байна. Эсрэгээрээ дөнгөж 32 хувь нь Трампын бодлого нөхцөл байдлыг сайжруулсан гэж хариулжээ.
Трамп ард иргэдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж байгаа гэдэгт олон нийтийн ихэнх нь эргэлзэж байна. Америкчуудын гуравны нэг нь л Трамп өөрсдөд нь санаа тавьдаг гэж бодож байна.
Трамп улс орны сайн сайхныг хувийн эрх ашгаасаа дээгүүр тавьдаг гэж судалгаанд оролцогчдын 37 хувь нь хариулжээ. Оклахома мужийн нэгэн иргэн "Трамп олон сайн зүйл хийж байгаа ч иргэдийн нийтлэг эрх ашиг, сайн сайханд анхаардаггүй" гэж хэлсэн байна.
Түүнчлэн судалгаанд оролцогчдын 58 хувь нь Трампыг ерөнхийлөгчийн болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзжээ. Өнгөрсөн жил түүний бүрэн эрхийн хугацаа эхлэх үед энэ үзүүлэлт 52 хувь байсан аж.
3,548.92
















































Нэргүй 2026-01-17 202.126.88.215
Сонгуульд Жил хүрэхгүй хугацаа үлдсээн. Тэр үед л ард түмэн дүнгээ тавина
Одоо эдийн засгийн өсөлт 4 % бнх.
Өндөр үнэтэй эм тариа 63-74% хямдарсан. Сар бүр 2000 долл эмчилгээ үнэгүй
Нэргүй 2026-01-17 188.162.254.59
Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч ану д мэргэжил дээшлуулсэн, хузуугуй хочит хошгоруулагч бас л ану д суралцсан, ногоо Дубай гэрээ хийгээд байдаг телевизийн нэвтруулэгч бас л ану д суралцсан, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй сайн галч маань бас л ану д суралцсан гэдэг, яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????????????
Нэргүй 2026-01-17 43.242.242.59
Бусдын явдалд бүү оролц монголчууд аа. Өөрсдийгөө л хичээ. АНУ бол терорист түрэмгийлэгч орон гэдгээ сүүлийн 100 жилийн хугацаанд хангалттай баталж ирсэн. Хажууд нь нацист Герман юу ч биш юм. АНУ цаашдаа ч бусдын газар нутгийг булаан авах, өөрсөд нь таалагдахгүй орны ерөнхийлөгчийг устгах болно
Нэргүй 2026-01-17 100.15.71.234
Эмээ уу оркоо
Нэргүй 2026-01-17 122.201.31.98
ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.