Эрх баригчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал дээр хүнээ тохиролцож чадахгүй байгаагаас Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/нь энэ асуудлыг шийдэж чадахгүй гацжээ.
Удахгүй ТУЗ хуралдах ч захирлын томилгоог хэлэлцэхгүй харин компанийн дүрмэнд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна.
Учир нь, өмнө зарласан сонгон шалгаруулалт нь хүчингүй болсон асуудал хөндөгдөв. Энэ нь компанийн дүрмэнд өөрчлөлт оруулах замаар шинэ захиралд тохируулж шаардлагаа өөрчилж болзошгүй юм байна.
Уг нь тус компанийн ТУЗ өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилсон. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад захирлын үүрэг гүйцэтгэгч болсон.
Түүний дараа ТУЗ-өөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг тодруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтыг 2025 оны арваннэгдүгээр сарын 7-нд зарлаж, оролцох хүсэлтийг 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ний өдрийг хүртэл хүлээн авахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар түгээсэн. Энэ хугацаанд нийт 10 гаруй хүн материалаа ирүүлсэн. Гэвч Засгийн газрын түвшинд тохироод байсан захирлын нэр хэвлэлээр гарч, гэрэл цохисноор томилгоог хийх боломжгүй болсон гэх яриа бий.
Уг нь хуулиараа Засгийн газар тус компанийн удирдлагын сонгон шалгаруулалтад нөлөөлөх ёсгүй боловч эрх баригчдын хувьд өөрийн хүнээ тавих цусгүй тулаан далд өрнүүлсээр байна.
Засгийн газрын нэр бүхий сайд нар төрийн өмчит компанийн удирдлагыг улстөрчдөөс хараат бусаар томилно гэж ярьдаг ч хэлбэр төдий болохыг дээрх үйл явдал харуулж байна гэж хэлж ч болно.
Саяхан хэвлэлээр Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан Д.Баярсайханыг Ерөнхий сайд "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиралд зүтгүүлж байна гэх мэдээлэл цацагдсан ч шинээр дахин сонгон шалгаруулалт зарлавал энэ нэр өөрчлөгдөж мэднэ.
Хуучин “Эрдэнэт” үйлдвэр ялсан намын “саалийн үнээ” болж, захирлаар нь өөрийн хүнээ томилж чадаагүй Ерөнхий сайдыг засгийнхаа талыг алдлаа гэж зэмлэдэг байсан бол орчин цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр энэ зарчим үйлчилж байна.
Нөгөөтэйгүүр, үе, үеийн Засгийн газар ТУЗ-өөр дамжуулан өөрийн гэсэн хүнээ тус компанийн захирлаар томилдог ч аавын хаалга татаагүй нэр цэвэр үлдсэн нь ховор.
Я.Батсуурь, Д.Ариунболд, Б.Ганхуяг гээд нэрлэвэл хуулийн байгууллагын хаалга татаж, зарим нь шүүхээс ял сонссон. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг зүйчлэлээр яллаж шүүхээс 5.9 жилийн хорих ял оноож байв. Давж заалдсанаар ялынхаа хугацааг бууруулсан.
Томилогдсон дарга нь ялтан болдог, компанийг авлига хулгай, шахааны үүр болгодог хууль зөрчсөн үйлдлийг зогсоохын тулд улс төрөөс хараат бусаар томилгоог хийх шаардлагыг эдийн засагчид тавьж, ТУЗ-ийн гишүүдийг олон нийтийн төлөөллөөр бүрдүүлэх санаачлага гаргаж ирсэн ч ажил хэрэг болоогүй.
Харин Г.Занданшатарын танхим төрийн өмчит компаниудыг хувьчлах жагсаалтад тус компанийг оруулсан ч 10 хувь дээр асуудал яригдаж байгаа нь шүүмжлэл дагуулж буй. Нэг хэсэг нь 10 хувь бага 49 хувь хүртэл хувьчлах ёстой гэдэг шаардлага тавьж буй бол нөгөө хэсэг нь хувьчлах буруу. Төрийн өмчит 100 орчим компаниас ашигтай ажилладаг гуравхан компанийнхаа нэгийг хувьчлах нь зөв шийдэл биш. Тэр тусмаа өнөөдрийн цаг үед иргэд мөнгөгүй байна. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй нэг нь л “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг худалдан авах замаар эрх мэдлээ тогтоож хэдхэн гэр бүл хөрөнгөжих эрсдэлтэй. Ингэж олигархи төрүүлж болохгүй гэдэг асуудал ч хөндөгдөх болсон.
Харин энэ асуудалтай зэрэгцэн ирэх гуравдугаар сард шинэ захирал тодорч мэдэхээр байна.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК хүнд цаг үеийг туулах болсон. Нэг үгээр хэлбэл, экспортод гаргах нүүрсний хэмжээг нэмэгдүүлсэн ч орж ирэх орлогын хэмжээ буурсан. Гэсэн ч Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус компани чардайн ажилласаар байгаа юм. Өнгөрсөн 2025 онд тус компани 28.9 сая тонн нүүрс экспортолж, улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн . Тодруулбал, ААНОАТ –аар 730.6 тэрбум төгрөг, АМНАТ 717.4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Нийт дүнгээрээ улсын төсвийн орлогын 6 хувийг дангаараа бүрдүүлсэн гэсэн үг юм.
Г.ХОРОЛ
3,548.92
















































Нэргүй 2026-01-16 103.229.121.40
Сонгон шалгаруулалтаа хийгээд энэ дээр л зөв болгоод явмаар байна мэргэжлийн хүнийг нь тавиа ч дандаа цүнх баригч тавьж ирсэн. Энэ алдаагаа морин жилдээ засаад яваа ч ээ
Занданшатар 2026-01-16 103.57.93.133
Хувьчлах нь тун буруу шүү хэрэв хувьчлавал Занданшатар гуай та суудлаасаа буугаарай…
Зочин ж 2026-01-16 103.57.95.31
Хувьчилж болохгүй . Төр ,иргэний өмчлөлдөө байх нь зохистой .Улс юугаараа амьдарч ХӨГЖЛӨӨ УРАГШЛУУЛАХ юм дээ
Нэргүй 2026-01-16 202.9.41.55
Буудж устгж хорвоог цэрлхёстой.
Нэргүй 2026-01-16 202.9.41.55
Үмхиы гичинүүд гяяяхх гяяяххх.
Нэргүй 2026-01-16 202.9.41.55
Үхдэгдээрэ тавьцн х***а манжууд өөрзд шигээ бүтэлгүй байснгүй гэж атаархж үхж гяяяяхх гяяях
Нэргүй 2026-01-16 66.181.179.10
60 huvi bmaariiin стгэлгүй бас мэдлэггүй гарууд тэнд айн
Нэргүй 2026-01-16 202.55.188.84
ЭТТг хэн ч Удирдсан ч Хулгайч л гарч иргэ
Хулгайч л Удирдана
Үр Удмаараа Хулгайч нарууд
Хаана Боломж бна Тэндээс л Хулгай Хиих гэж Нойр нь Хүрдэггүй Хулгайчууд
Нэргүй 2026-01-16 202.131.227.134
Иргэдэд олгох ёстой 1072 хувьцааны ноогдол ашгийг нь эздээс нь асуухгүйгээр хулгайлж, Хятадаас тонныг нь 1.2 саяаар авч, гэр хорооллынхонд 200к-аар нийлүүлж, шахмал түлшний үнийн алдагдлыг нь төлж, ЭТТ-н ашгийг гадагш нь зөөж хулгай хийж байгааг зөвшөөрөхгүй. Иргэдийн ноогдол ашгийг нь өг.
gadnix U bildyy,gazraar nobshirson Ubjtei indhoz Present 2026-01-16 4.36.26.34
ajlaan xuij ybaa, ylcuin yum xylgailj bgaa
- ylcuin 2026-01-16 4.36.26.34
y -zzgej bainguin Xylgaichduin, mxd holiday; – #;
Зочин 2026-01-16 66.181.177.21
Урьд нь зарлагдсан сонгон шалгаруулалт нь юу болсон бэ? Одоо л мэргэжилийн чадварлаг хүмүүсийг сонгон шалгаруулаал сайхан жишиг тогтоочихооч энэ чинь ард түмний компаан биз дээ Өмнө зарлагдсан сонгон шалгаруултад орсон хүмүүсийн нэрс нь урдах нөхдүүдийн вечат дээр тууж явналээдээ дотроосоо л нөхдүүд нь өрсөлдөгчид гэж хараадл өгсөн нь тодорхой лдоо одоо нэгмөсөн бүтцийн өөрчлөлт хийчхээч дарга нараа
Зочин 2026-01-16 59.153.113.54
Сонгон шалгаруулалт зарласан бол тэрүүгээрээ л асуудлаа шийдэх хэрэгтэй ш дээ. Мөнгө гэж хараад байх юм аа энэ бол ажил ард түмний өмнө хариуцсан гүйцэтгэх ажил шүү
Ингэхгүй болохоор буруудаад байгаа юм аа
Энэд сонгон шалгаруулалтаар явуулж жижиг тогтоох хэрэгтэй, яах гэж зарласан юм
Зочин 2026-01-16 202.126.91.226
Монголын хамгийн том хулгайч У.Хүрэлсүхийн хүн Таван Толгой компанийн захирал болно…
Нэргүй 2026-01-16 59.153.115.124
Монголчууд аа, хохь чинь, та нар АНУ-аас ногоон карт авах чинь будаа болсон, даанч их казакуудыг ба эрлийзүүдийг хорлоод байсан юм.
Нэргүй 2026-01-16 202.9.41.55
х***а манжуудд цуслуулх гэж мнгол байгаагүй шүү х***а манж хулгайг тасдн зогсоо.
Нэргүй 2026-01-16 202.9.41.55
Бузрын хулгайч х***а манжууд х***а манж нам төрөө байгуулцн х***а манж төрөөрөө дамжуулж бүх юм хав дараад сууцн хужаө манжууд хулгай шааж баялг ноогдл ард түмнд очхоос үхтлээ х***а манжууд хулгайлаад сууун цуслаад.
Нэргүй 2026-01-16 203.91.115.49
Хэн биш. Менежментийн баг томил. Гадны, олон улсын компанийг шалгаруул. Арабын нэгдсэн Эмирт улсын нөөцийн менежментийг хийсэн багийг урьж авчир.